Цаг үеийн мэдээ

Өсвөрийн бөхийн барилдаанд Ц.Сумъяабазар түрүүллээ

Ховд аймгийн баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд 15-16 насны 32 бөх барилдсанаас Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Ц.Сумъяабазар түрүүлж, Чандмань сумын харьяат, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10г ангийн сурагч М.Наранмандах үзүүрлэв. Харин их шөвөгт Дөргөн сумын харьяат, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Б.Одгэрэл, Дөргөн сумын сургуулийн сурагч Ө.Бат-оргил нар шалгарлаа. […]

Цаг үеийн мэдээ

50 ГАРУЙ ХАРВААЧ БАГИЙН БОЛОН ЦУВАА ХАРВААНЫ ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Энэ жилийн наадмын шагайн харвааны тэмцээнд 50 орчим харваач оролцож байна. Тэд ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх зорилтын хүрээнд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм. Ховд аймгийн хэмжээнд 80 орчим шагайн харваач бий. Үүнээс энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын хүндэт […]

Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ 3 ТӨРӨЛД ДАВХАРДСАН ТООГООР 164 ХАРВААЧ ОРОЛЦОЖ, ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Аймгийн баяр наадмын сурын харваа нь “Урианхай сурын харваа”, “Үндэсний сурын харваа”, “Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өчигдөр буюу 7-р сарын 9-ний өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Энэ жил сурын харвааны 3 төрөлд давхардсан тоогоор 164 харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Үүнээс Урианхай сурын харвааны төрөлд 82 харваач […]

Цаг үеийн мэдээ

ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадамд Улсын харцага Г.Алтангэрэл, Өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, начин Ч.Цогбаяр тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Энэ жилийн бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, Б.Батмөнх аймгийн заан Б.Батхуяг, ахлах […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн баяр наадам эхэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын эхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал болж, үргэлжлүүлэн төрийн далбааг өргөн мандууллаа. Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, […]

Цаг үеийн мэдээ

Аймаг, орон нутгийн удирдлагууд шинэхэн гавьяатаа угтан авлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол тэмдэг хүртсэн төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Жүгдэрбарам гуай өнөөдөр Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Шинэхэн гавьяатыг аймаг орон нутгийн удирдлагууд Нисэх онгоцны буудалд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Ховд аймгийн эдийн засгийн салбараас төрж буй 5 дахь гавьяат болох […]

Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН 60 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан “Баярын хурал” зохион байгууллаа. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийн баярын […]

Цаг үеийн

Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хоёр дахь шатны шалгаруулалт боллоо

ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 2019 оны Улсын төсөвт нийт 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шинэчлэгдсэн журмын дагуу энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд аймгууд орон нутагтаа төслүүдийг хүлээн авсан юм. Үүнд, Ховд […]

Цаг үеийн мэдээ

“АЙМГИЙН БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛЧДЫН 6-Р ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс өнөөдөр “Аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилчдын 6-р зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилчдын төлөөлөл 150 орчим хүн оролцож, аймаг, орон нутгийн санхүүгийн салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, салбартаа тулгамдаж […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

ОРОН НУТАГТ БЗДХ-Т ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭМЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч нарын баг 6-р сарын 26-наас эхлэн Ховд аймгийн Жаргалант, Мөст, Цэцэг сумдад ажиллалаа. Энэ үеэрээ эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, БЗДХ-т өвчний шинжилгээ, эмчилгээнд тандалт судалгаа хийж, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Тус ажлын хэсгийнхнийг аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан […]