МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

COVID-19-ИЙН ҮЕД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Онцгой нөхцөл байдлын үед иргэд та бүхэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ шинээр авах, сунгуулах зэргээр төрийн үйлчилгээг эдгээр өдрүүдэд яаралтай авах шаардлагатай бол суурин компьютероосоо www.e-mongolia.mn веб сайт эсвэл гар утсандаа e-mongolia аппликейшнийг татан төрийн 181 үйлчилгээ гэрээсээ авах боломжтой. Цаашид 2021 ондоо багтаа төрийн 492 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэхээр хөгжүүлэлт хийгдэж байна. E-Mongolia цахим үйлчилгээний […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

УОК-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ахлуулсан УОК-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхнийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, холбогдох албаныхны хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ажлын хэсгийнхэнд Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, хот, хоорондын зорчигчид дамжин өнгөрдөг, нүүрс […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

МоЭнКо ХХК 30 мянган ширхэг амны хаалт хандивлалаа

Манай улсад “COVID-19” цар тахлын дотоодын халдвар нэмэгдсээр байна. Хэдийгээр Ховд аймагт вирусний халдвар бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу анхаарлаа хандуулан ажилласаар байна. Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хичээн ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж олон […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Өнөөдөр мал тооллогын ажил улс орон даяар эхэлж байна.

Өнөөдөр /2020.12.15/ мал тооллогын ажил улс орон даяар эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс бүх сумдын ИХТ-ын дарга, Засаг дарга нар болон бусад холбогдох ажилтнуудыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгууллаа. Тус хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцов. Тэрбээр, Энэ жилийн мал тооллогын ажил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааны хувьд шахуу болж байна. Гэсэн ч […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Өнөөдөр/2020.12.15/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар: Агаар орчны бохирдлыг бууруулахад шаардагдах зардлын задаргаа, тоо хэмжээний тухай, Хивгэн тэгжээлийн нөөц бүрдүүлэх тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 12 дугаар сарын 03-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2021 оны төсөв хэлэлцэн баталсан. Энэ үеэр магадгүй “COVID-19” цар тахлын халдвар гарч хорио тогтоох хүнсний хомсдол үүсэж […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЦАГДААГИЙН ГАЗАРТ “СТАРЕКС” МАРКИЙН АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь 210 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг тэдгээр алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Приус-30”, “Акуа” автомашиныг шийдвэрлэсэн. Тэгвэл энэ онд “Старекс” маркийн автомашиныг шийдвэрлэж, өнөөдөр/2020.12.10/ гардуулан өглөө. Мөн тус байгууллагын шинэ […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НИЙТ 90 АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД УЛАМЖИЛНА

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан тушаалын сул орон тооны захиалгуудыг хэлэлцсэн юм. Аймгийн хэмжээнд: – Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн 3, – Төрийн захиргааны удирдах албан тушаалын 5, – Төрийн захиргааны 7 байгууллагын дэс түшмэлийн 34, – Төрийн захиргааны 21 байгууллагын туслах түшмэлийн 48 […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Хуралд 11 тэргүүлэгчийн 9 нь оролцож 81 хувийн ирцтэйгээр хуралдан 4 асуудлыг авч хэлэлцэн тогтоол гаргах юм. Тухайлбал, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр, “Стандарттай Ховд” хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай, Өмч хөрөнгийн тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. […]