Өнөөдөр /2021.02.05/ аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэр гаргах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1-Энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатр хотруу буцааж Баянгол дүүрэгт байрлах “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдсан 40 иргэнийг татан авах асуудал. Өнгөрсөн хугацаанд эдгээр иргэдийг 2 ч удаагийн давтан шинжилгээнд хамруулахад […]
Month: February 2021
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТАД 43 ИРГЭН ТЭНЦЭЖ, АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ТОМИЛОГДОХ ШАЛГУУР ХАНГАЛАА
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс захиргааны байгууллагуудаас ирүүлсэн 94 албан тушаалын сул орон тоог нэгтгэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад 57 иргэн орж, удирдах албан тушаалын 5, дэс түшмэлийн 11, туслах түшмэлийн 27 буюу нийт 43 албан тушаалын сул орон тоог нөхөж, томилуулахаар нэр дэвшүүллээ. Тусгай шалгалтаар нөхөгдөөгүй албан […]
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд нар Нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагууд болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлага, төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын 2020 оны ажлын гүйцэтгэлд хийсэн хяналт шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлуудыг танилцуулж, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 5 жилийн Үндсэн чиглэл, Стандарттай Ховд хөтөлбөрүүдийг […]
“ШИНЭ ХОВД-ЖАРГАЛАНТ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ” ОНӨААТҮГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ МАШИН ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинэ Ховд” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд Ховд хотыг хоггүй болгож, ард иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” ОНӨААТҮГ-ыг байгуулсан. Тэгвэл тус байгууллагад өнөөдөр “Агаар орчны бохирдлыг бууруулах […]
Аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэйгээр хуралдав
Өнөөдөр/2021.02.02/ аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэйгээр хуралдав. Хурлаар зарим компанийн хүсэлтийн дагуу Булган боомтоор жимс, жимсгэнэ тээвэрлэх ажлыг зохион байгуулах, архи согтууруулах ундааг худалдан борлуулах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, “Вестерн холд” ХХК-иас 1600 тонн металл хийц, “Сүрлэг Алтайн салхи” ХХК-иас 80 тонн чацаргана, “НАОЛ” ХХК-иас 70 тонн чацаргана, […]
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ” ТӨСЛИЙН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО
Өнгөрсөн оноос эхлэн ХБНГУлс болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) дамжуулан БОАЖЯ-наас “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Зургаан жилийн хугацаанд нийт 32,5 сая евро буюу 90 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус […]
ХУЛГАНА ЖИЛИЙН “АЙМГИЙН АВАРГА”-УУД ТОДОРЛОО
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын “А” хэсэг, аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний А/37 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн хошой аварга, “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн аварга саальчин” шалгаруулах журмыг тус тус үндэслэн Хулгана жилийн аваргуудыг шалгарууллаа.
НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН ХУРАЛ БОЛЛОО
Энэ сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж нар салбарын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2021 оны ажлын чиглэл болон аймгийн стратеги төлөвлөгөө боловсруулах, шинээр хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулах, шинэчлэн найруулахад анхаарах зарим асуудлыг хэлэлцсэн юм. Мөн цаг үеийн ажлуудыг эрчимжүүлж, […]