Соёл урлаг, спорт

Засаг дарга Б.Дүгэржав казах түмэнд НАУРЫЗ баярын мэндчилгээ дэвшүүлэв

Тэрбээр: “Эсгий туургатны түүхийн жамаар холбогдсон Монгол улсын эрх тэгш казах болон уйгар иргэд та бүхэндээ олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн, Казах үндэсний шинэ жилийн баяр – Наурыз баярын мэндийг өргөн дэвшүүлье. Айл бүхэн тансаг дастарханаа дэлгэн ашид мөнхийн ерөөл тавьж, сэтгэл тэнүүн сайхан баярлаарай” гэжээ.  

Цаг үеийн мэдээ

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн 3 талт хамтын хэлэлцээр байгуулав

1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхолыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулсан байдаг. 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг 2 жилд 1 удаа байгуулж, хэрэгжүүлэх ажлыг гэрээнд тусган үр дүнг тооцож ирсэн. Өнөөдөр /2021.03.22/ Ховд аймгийн […]

Цаг үеийн мэдээ

“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 100 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, “Түүхийн багш” цахим хуудастай хамтран “Түүхийн боловсролыг бүх […]

Цаг үеийн мэдээ

Ховд аймагт одоогоор “Ковид-19”-ийн халдвар илрээгүй

Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан 2 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр манай аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Энд 5 цагийн хугацаатай ажиллаад […]

Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн даргын “ТАЛАРХАЛ”-ыг гардуулав

2021 оны 03 дугаар сарын 13-14-ний өдөр болсон байгалийн онц аюултай үзэгдэл болох хүчтэй шуурганы улмаас үүссэн гэмтэл, аваарыг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хамт олон шуурхай олж тогтоон хаврын хавсрагатай, байгаль цаг агаарын хүнд нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, богино хугацаанд засварлаж дуусган хэвийн үйл ажиллагаанд оруулж баруун 3 аймгийн нийт хэрэглэгчдийг […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн хэлний бодлогын орон тооны бус зөвлөл хуралдав

Монгол улсын Засгийн газрын 96 тогтоолоор “Монгол бичгийн хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, Монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх, орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан хэргийг кирилл, Монгол бичгээр хослуулан хөтөлж явуулах тухай тусгасан байдаг. Иймээс “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг […]

Цаг үеийн мэдээ

Цэргийн штабын алба хаагчдад шагнал гардуулав

Өнөөдөр /2021.03.18/ Монгол Улсын Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Түүхэн тэмдэглэлт, энэхүү баярын өдөр Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо […]

Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв

Тэрбээр “МЭНДЧИЛГЭЭ”-дээ: “Өнөөдөр /2021.03.18/ Монгол Улсын Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын өдөр… Ховд аймагт амьдран суугаа ахмад дайчид, бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагчид, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж […]

Бүтээн байгуулалт

Энэ оны 04 дүгээр сард Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих тендэр шалгаруулалтыг зарлана

Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлсэн байна. Тэрбээр, “Дөргөний УЦС-ын ачаар сүүлийн 5 жил, 3 удаагийн байгалийн онц аюултай үзэгдэл болох хүчтэй шуурганы улмаас үүссэн ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний гэмтэл, саатлыг ямар нэгэн хохиролгүй даван тууллаа. Эргэн санацгаая!!! Өмнө нь Увс аймагт болсон хүчтэй салхи […]

Цаг үеийн мэдээ

Ойрын 2 хоногт нойтон цас орж, цасан шуурга шуурна

Ойрын 2 хоногт баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Иймд: – Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; – Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, […]