Цаг үеийн мэдээ

Аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдсан морьд

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ сарын 10, 11-нд “Бөөр харын урд” хэмээх газар боллоо. Энэ жилийн наадмаар даага 44, шүдлэн 45, хязаалан 46, соёолон 45, их нас 85, азарга 40, жороо 12, эрлийз бага, дунд, дээд насанд нийт 20 […]

Цаг үеийн мэдээ

“Шагайн харваа”-д 50 гаруй харваач оролцов

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын шагайн харваа амжилттай болж өндөрлөлөө. Ардын уламжлалт тоглоом наадгай болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх зорилтын хүрээнд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр 50 гаруй хүн цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Шагайн […]

Цаг үеийн мэдээ

Б.Баянмөнх аймгийнхаа баяр наадамд 8 даван түрүүлж “ЧИМЭГ” нэмлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо. Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой 256 бөх барилдсанаас Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх 8 даван түрүүлж, “ЧИМЭГ” нэмлээ. Харин Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож 7 даван үзүүрлэж, шинээр аймгийн заан цолны болзол хангав. Мөн их […]

Цаг үеийн мэдээ

Өсвөрийн бөхийн барилдаанд Ц.Сумъяабазар түрүүллээ

Ховд аймгийн баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд 15-16 насны 32 бөх барилдсанаас Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Ц.Сумъяабазар түрүүлж, Чандмань сумын харьяат, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10г ангийн сурагч М.Наранмандах үзүүрлэв. Харин их шөвөгт Дөргөн сумын харьяат, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Б.Одгэрэл, Дөргөн сумын сургуулийн сурагч Ө.Бат-оргил нар шалгарлаа. […]

Цаг үеийн мэдээ

50 ГАРУЙ ХАРВААЧ БАГИЙН БОЛОН ЦУВАА ХАРВААНЫ ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Энэ жилийн наадмын шагайн харвааны тэмцээнд 50 орчим харваач оролцож байна. Тэд ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх зорилтын хүрээнд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм. Ховд аймгийн хэмжээнд 80 орчим шагайн харваач бий. Үүнээс энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын хүндэт […]

Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ 3 ТӨРӨЛД ДАВХАРДСАН ТООГООР 164 ХАРВААЧ ОРОЛЦОЖ, ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Аймгийн баяр наадмын сурын харваа нь “Урианхай сурын харваа”, “Үндэсний сурын харваа”, “Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өчигдөр буюу 7-р сарын 9-ний өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Энэ жил сурын харвааны 3 төрөлд давхардсан тоогоор 164 харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Үүнээс Урианхай сурын харвааны төрөлд 82 харваач […]

Цаг үеийн мэдээ

ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадамд Улсын харцага Г.Алтангэрэл, Өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, начин Ч.Цогбаяр тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Энэ жилийн бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, Б.Батмөнх аймгийн заан Б.Батхуяг, ахлах […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн баяр наадам эхэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын эхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал болж, үргэлжлүүлэн төрийн далбааг өргөн мандууллаа. Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, […]

Цаг үеийн мэдээ

Аймаг, орон нутгийн удирдлагууд шинэхэн гавьяатаа угтан авлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол тэмдэг хүртсэн төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Жүгдэрбарам гуай өнөөдөр Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Шинэхэн гавьяатыг аймаг орон нутгийн удирдлагууд Нисэх онгоцны буудалд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Ховд аймгийн эдийн засгийн салбараас төрж буй 5 дахь гавьяат болох […]

Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН 60 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан “Баярын хурал” зохион байгууллаа. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийн баярын […]