Цаг үеийн мэдээ

ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадамд Улсын харцага Г.Алтангэрэл, Өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, начин Ч.Цогбаяр тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Энэ жилийн бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, Б.Батмөнх аймгийн заан Б.Батхуяг, ахлах […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн баяр наадам эхэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын эхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал болж, үргэлжлүүлэн төрийн далбааг өргөн мандууллаа. Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, […]

Цаг үеийн мэдээ

Аймаг, орон нутгийн удирдлагууд шинэхэн гавьяатаа угтан авлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол тэмдэг хүртсэн төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Жүгдэрбарам гуай өнөөдөр Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Шинэхэн гавьяатыг аймаг орон нутгийн удирдлагууд Нисэх онгоцны буудалд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Ховд аймгийн эдийн засгийн салбараас төрж буй 5 дахь гавьяат болох […]

Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН 60 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан “Баярын хурал” зохион байгууллаа. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийн баярын […]

Цаг үеийн

Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хоёр дахь шатны шалгаруулалт боллоо

ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 2019 оны Улсын төсөвт нийт 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шинэчлэгдсэн журмын дагуу энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд аймгууд орон нутагтаа төслүүдийг хүлээн авсан юм. Үүнд, Ховд […]

Цаг үеийн мэдээ

“АЙМГИЙН БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛЧДЫН 6-Р ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс өнөөдөр “Аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилчдын 6-р зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилчдын төлөөлөл 150 орчим хүн оролцож, аймаг, орон нутгийн санхүүгийн салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, салбартаа тулгамдаж […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

ОРОН НУТАГТ БЗДХ-Т ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭМЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч нарын баг 6-р сарын 26-наас эхлэн Ховд аймгийн Жаргалант, Мөст, Цэцэг сумдад ажиллалаа. Энэ үеэрээ эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, БЗДХ-т өвчний шинжилгээ, эмчилгээнд тандалт судалгаа хийж, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Тус ажлын хэсгийнхнийг аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн ГХБХБГ-т авто машин гардуулав

Аймгийн ГХБХБГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан 2004, 2005 оны 2 авто машин нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан байна. Тиймээс энэ онд орон нутагт төсвийн эрх нь шилжсэн Барилгын техникийн хяналтын зардлаас шатахуун бага зурцуулдаг PRIUS-30, DELICA D-5 маркийн авто машин, компьютер, техник зэргийг ажлын хэрэгцээнд авахаар 50,0 сая […]

Цаг үеийн мэдээ

МАРИНА КАРАББИО ЧАНДМАНЬ, ДӨРГӨН СУМДАД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарийн Холбооны Улсын Парламентийн дарга Марина Караббио өөрийн улсын хөгжлийн агентлагийн ажлын хэсгийнхэн, аймаг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөллүүдийн хамтаар 7-р сарын 1-ний өдөр Чандмань, Дөргөн сумдад ажиллалаа. Тэрээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монголын […]

Цаг үеийн мэдээ

ШВЕЙЦАРИЙН ПАРЛАМЕНТИЙН ДАРГА МАРИНА КАРАББИО АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Ховд аймагт ажлын айлчлал хийж буй Швейцарийн Холбооны Улсын Парламентийн дарга Марина Кариббио болон Швейцарийн хөгжлийн агентлагийн ажлын хэсгийнхэн өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, ИТХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэн баталсан томоохон бодлогын баримт бичгүүдийн талаар танилцуулж, хоёр улсын засаглалын бүтэц, үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, […]