МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Төрийн 200 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан ТББ-ын санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран “Монголын түүхийн үнэ цэнэ, өв соёл” сэдэвт соён гэгээрлийн аяныг 06-р сарын 4-7-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Соён гэгээрлийн аяны үйл ажиллагаанд Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Адьшаа, […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“ХҮҮХЭД БҮХЭН ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” байг.

Манай улс 1952 оны 06-р сарын 01-ээс эхлэн “ХҮҮХДИЙН БАЯР”-ыг тэмдэглэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд “ЭХ ҮРСИЙН БАЯР” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож айл өрх бүрийн хамгийн сайхан баяр болоод байна. Энэ жилийн хувьд “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ыг “ХҮҮХЭД БҮХЭН ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриан дор тэмдэглэж байна. Монгол улсын төр засгаас хүүхэд эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон бодлого, […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ.

  ӨНӨӨДӨР ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 362 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА http://khovd.gov.mn/?p=2914 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5-р сарын 23-ны өдрийн 97-р зарлигийн дагуу өнөөдөр Ховд аймгийн хэмжээнд нийт 24-өөс 46 насны 362 ээж үүнээс 1-р зэргийн одонгоор 31, 2-р зэргийн одонгоор 331 ээж энгэртээ “Алдарт эх”-ийн одонгоо зүүлээ. “Алдарт эх”-ийн 1, 2-р зэргийн […]

Цаг үеийн

АХМАД ЭЭЖҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Олон Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан аймгийн ЗДТГ-аас Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран Жаргалант сумын харьяат, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж хөдөлмөрлөж ирсэн “АЛДАРТ ЭХ”-ийн одонт, ахмад үеийн 40 ээжийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тус уулзалт, арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны төлөөлөл Ховд аймагт.

АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны Цэргийн иргэн харилцааны санхүүгийн асуудал хариуцсан ажилтан Жеррими Барбор, Цэргийн иргэн, харилцааны эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Маттью Мито, орчуулагч Ч.Энхцэцэг нар Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавтай уулзаж харилцан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ЭЭЖҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдэвт уулзалт боллоо.

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, орон гэрээ өөд нь татах их ажлын хажуугаар орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “НИЙГМИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ЭЭЖҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдэвт урлаг, соёл, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Жаргалант сумын хэмжээнд […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

МЯНГАД СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД 300 ГАРУЙ ЗАЛУУ ОРОЛЦЛОО

  Нийгмийн хөгжилд хөдөөгийн сумын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын холбооны үйл ажиллагаагаар дамжуулан хамтын ажиллагааг сайжруулж, шинэ санал санаачилга гарган хамтдаа хөгжих зорилгоор “Мянгад сумын залуучуудын холбоо”-ноос сумынхаа 25-40 насны залуучуудын 2019 оны чуулга уулзалтыг 5-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус сумын мал аж ахуйн Баянбулаг, Гахайт, Чацарганат, Цагаанбулан баг болон сумын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ЕMBRAER-190 АГААРЫН ХӨЛӨГ ӨНӨӨДӨР ХОВД АЙМАГТ ГАЗАРДЛАА.

ХҮННҮ ЭЙР КОМПАНИ ЕMBRAER-190 АГААРЫН ХӨЛГӨӨР ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ Улаанбаатар хотоос 1500 гаруй километрийн зайд алслагдсан бүс нутагт амьдардаг Ховд аймгийн иргэдийн хувьд ажил хэргийн болон хувийн шалтгаан нөхцлөөр Улаанбаатар хот руу агаарын хөлгөөр зорчих хэрэгцээ шаардлага их гардаг. Үүнээс шалтгаалан нислэгийн хүртээмж хангалтгүй байдаг талаар иргэд үйлчлүүлэгчид хэлдэг. Тиймээс Хүннү Эйр компани […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана.

Ховд аймгийн ЭМГ аас “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт, зөвлөгөөний нээлтэд оролцож сумдын удирдлага, салбарын эмч мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө. Сүүлийн 10-аад жил манай аймаг Эх, хүүхдийн эндэгдэл, эрүүл мэндийн асуудлаар улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлттэй байсаар байна. Тиймээс аймаг, сум, орон нутгийн удирдлагуудын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

“Усан спортын төв”-ийг ашиглалтад оруулна.

2009 онд барьж ашиглалтад оруулсан “Усан спортын төв”-ийн үйл ажиллагааг 2013 онд зогсоосон байдаг. Багагүй хэмжээний хөрөнгө гарган барьсан тус төвийг Онцгой байдлын ерөнхий газар, Орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засаж тохижуулан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа “УСАН СПОРТЫН ТӨВ” болгон төвийн дарга, эмч, […]