Тус цэцэрлэгийн 100 хүүхдийн барилгын өргөтгөлийг “ТУРЛИАХ” ХХК улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Ингэснээр тус цэцэрлэгийн 175 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сурч хөгжих боломжтой болов.
Боловсрол, Эрүүл мэнд
Орчин цагийн боловсролын салбар үүссэний 100 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 100 жил (1921-2021)-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг Ховд аймаг өнөөдөр /2021.12.18/ ХДТ-т зохион байгуулав. Баярын хуралд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын төлөөлөл, ахмад багш нар оролцлоо. Энэ үеэр аймгийн Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл Ховд аймгийн боловсролын салбарын түүхэн […]
ХХҮ-ний салбарын ажилчдын баруун бүсийн сургалт боллоо
Баруун бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт Ховд аймагт явагдаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар удирдан чиглүүлж, сургагч багш нар 2 өдрийн сургалтыг явуулна. Хөтөлбөрт Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт, төслийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Манлайллын суурь чадварууд, […]
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болов
Өнөөдөр /2021.11.25/ Монгол Улс тунхагласны баярын өдрийг угтан Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн болон захиргааны 6 байгууллагын 14 албан хаагч “Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаа биелүүлэхээ тангараглав”. Ёслолын арга […]
Төрийн албаны шалгалтын комиссоос заавар, зөвлөгөө өгөв
2021 оны хоёрдугаар ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд нутгийн удирдлагын ордны “Иргэний танхимд” 9 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна. Өнөөдөр Төрийн албаны шалгалтын комиссоос шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, зааварчилгаа өглөө. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 234 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу эхлэх […]
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДӨРВӨН СУРГУУЛЬ “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ II” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ
БОАЖЯ, БШУЯ, ШХА-аас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөлд Жаргалант сумын ерөнхий боловсролын 1,2 дугаар сургууль, Мөнххайрхан, Буянт сумын сургуулиуд хамрагдсан байна. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль “Цахим сургалт-Чанартай боловсрол”, 2 дугаар сургууль “Ухаалаг хэрэглээ зөв хэмнэлт”, Буянт сумын сургууль “Урлахуйн ертөнц”, Мөнххайрхан сумын сургууль “Судалъя, шинжилье, суралцъя, хөгжье” гэсэн төслийг ажмлттай хэрэгжүүлжээ. Эдгээр төсөл нь 2019 оны 11 сараас эхэлсэн бөгөөд […]
“СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ
Өнөөдөр /2021.10.25/ Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн ЭМГ, ЗДТГ-тай хамтран Ховд аймгийн 17 сумын засаг дарга, СЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдэд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар Дэлхийн болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, МУ-д хийгдсэн зарим судалгааны үр дүн, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээ, Үзлэг шинжилгээнд хэрхэн хамруулах, Эрт […]
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л. ЭНХ-АМГАЛАНГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ
Өнөөдөр /2021.10.23/ УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав. Энэ үеэр боловсролын байгууллагын багш, ажилчдын төлөөлөлтэй уулзан боловсролын салбарын бодлого, зорилтын талаар мэдээлэл хийж тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд: -2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, -УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийн төслийн гол өөрчлөлт, -Ховд аймгийн […]
ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 135 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 140-ӨӨР НЭМЭГДЛЭЭ
2021 оны 10 дугаар сарын 18-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 469 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 117 эерэг, 72 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 140-өөр нэмэгдэж нийт 17532 боллоо. Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 28, Буянт сумаас 1, Дарви […]
БУЛГАН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ЗӨӨВРИЙН “РЕНТГЭН АППАРАТ”-ТАЙ БОЛЛОО
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Булган суманд ажиллах үеэрээ ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллийн хамтаар тус сумын Нэгдсэн эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрбээр тус эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий зөөврийн, дижитал Рентгэн аппаратыг хүлээлгэн өгөв. Ингэснээр Булган, Алтай, Үенч сумдад амьдарч байгаа 30000 орчим иргэд Рентгэн оношилгоонд хамрагдаж өвчнийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн […]