МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 7000 ГАРУЙ МОД ТАРЬЖЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн дагуу жил бүрийн 5-р сарын хоёрдугаар долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тогтоосон байдаг. Энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр 5-р сарын 11-ний өдөр тохиож, Жаргалант сумын хэмжээнд урьдчилсан тооцоогоор 27 байгууллагын 400 гаруй хүн Жаргалант сумын 2019 оны ойжуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан […]

Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга…

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 17-19-ний өдрүүдэд манай аймагт болно. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн нийт 44 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”-ыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Чуулганд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Ээж аавын хүү- Эх орны эрэлхэг дайчин.

Ховд аймгаас 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Хилийн 0214 дүгээр ангид хуваарьлагдан Эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй хамгаалсан эрэлхэг хилчин дайчид хугацаа дуусч халагдан Ховд нутагтаа ирлээ. Халагдан ирсэн хилчин дайчдыг угтан авах ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Ганхуяг тус Цэргийн штабын офицерууд халагдан ирж […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

“Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл.

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестиваль зохион байгууллаа. Энэхүү фестивальд ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцлоо. Өнөөдөр аймгийн […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд Ард-Аюушийн талбайд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын байгууллагуудын үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлэх зорилгоор […]

Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“АЛТАН ӨВ” БИЙ БИЕЛГЭЭНИЙ НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

“АЛТАН ӨВ” БИЙ БИЕЛГЭЭНИЙ III НААДАМД 30 ГАРУЙ ХАМТЛАГ, 70 ГОЦЛОЛ БҮЖИГЧИН ОРОЛЦОЖ БИЙГЭЭ БИЙЛЖ БАЙНА Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран нэрт бийч, бүжиг дэглээч, МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний III наадмыг 4-р сарын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ажлын хэсэг ажиллав.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Дулааны станцууд, дулааны шугам сүлжээний ашиглалт, горим ажиллагааг тогтоох, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх мэргэжлийн баг ажиллуулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг Ховд дулааны станц ТӨХК дээр 04-р сарын 23-24-ний […]

Боловсрол, Эрүүл мэнд

ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

  Азийн хөгжлийн банкнаас “Вируст гепатитын оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах техник туслалцааны төсөл”-ийг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Тус төслөөс 2018 онд ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв болох Каназавагийн Их сургуультай хамтран тандалтын чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэжээ. Тэдгээр сургагч багш нар “Вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулах […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

Төгсөх ангийн сурагчид “ШИНЭ АЛХАМ” номоо гардан авлаа.

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогт Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор жил бүр “Шинэ алхам” гарын авлага номыг олгодог. 6 дахь жилдээ уламжлал болгон олгож буй “ШИНЭ АЛХАМ” гарын авлагыг өнөөдөр Жаргалант сумын ЕБ-ын сургуулийн сурагчдад гардуулан өгч […]