Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Анхны зургаан настнууд 12-р ангиа төгсөж байна.

Энэ хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ЕБ-ын сургуулийн 5-р ангийг 1729, 9-р ангийг 1914, 12-р ангийг 829 сурагч төгсөж байна. 2007 оноос эхлэн Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 6 настнуудыг элсүүлэн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны зургаан настнууд энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролоо эзэмшин сургуулиа амжилттай төгсөж “ЭРДМИЙН БАЯР”- […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

3-Р СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД “ЭРДМИЙН БАЯР”-АА ТЭМДЭГЛЭВ.

2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын 25 сургуульд 18950 сурагч суралцаж байна. Үүнээс 5-р ангид 1769 хүүхэд, 9-р ангид 1914 хүүхэд, 12-р ангид 829 сурагч суралцаж бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байгаа юм. Өнөөдөр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн сурагчид мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна. Ерөнхий […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

“Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл.

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестиваль зохион байгууллаа. Энэхүү фестивальд ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцлоо. Өнөөдөр аймгийн […]

Боловсрол, Эрүүл мэнд

ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

  Азийн хөгжлийн банкнаас “Вируст гепатитын оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах техник туслалцааны төсөл”-ийг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Тус төслөөс 2018 онд ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв болох Каназавагийн Их сургуультай хамтран тандалтын чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэжээ. Тэдгээр сургагч багш нар “Вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулах […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

Төгсөх ангийн сурагчид “ШИНЭ АЛХАМ” номоо гардан авлаа.

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогт Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор жил бүр “Шинэ алхам” гарын авлага номыг олгодог. 6 дахь жилдээ уламжлал болгон олгож буй “ШИНЭ АЛХАМ” гарын авлагыг өнөөдөр Жаргалант сумын ЕБ-ын сургуулийн сурагчдад гардуулан өгч […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсын Засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр Ард аюушийн талбайд хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг хөтөлбөрт Улсын хэмжээнд 725 мянга, Ховд аймгаас нийт 21808 хүүхэд хамрагдаж, тус бүр ЭМД-аас олгох 60 мянган төгрөгөөр […]

Боловсрол, Эрүүл мэнд Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР”-өөр бий биелээчид төв талбайд бүжнэ.

“АЛТАН ӨВ” бий биелгээний III наадмыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр хамтран 2019 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус наадамд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Сургуулийн өмнөх боловсролд хамрагдагч хүүхдүүд, насанд хүрэгчид /өв тээгч ардын авьяастанууд/ оролцох […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Америкт төгсөгчдийн холбооныхон төгсөх ангийн сурагчидтай уулзлаа.

АНУ-ын Элчин сайдын яамнаас МАSА буюу Америкт төгсөгчдийн холбоотой хамтран 3-р сарын 27-ны өдөр АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд болон мэргэжил сонголтын талаар Ховд аймгийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчидтай чөлөөт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл Клечески оролцож, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ 2019 […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэв.

Цаг үеийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэн зохих шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагууд, сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өгөх зорилгоор өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлыг зохион байгууллаа. Хуралд Онцгой комиссын гишүүдийн 90 орчим хувь нь оролцож Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын мэдээллийг тус […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ.

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж болон БСУГ, БТСГ, ЭМГ, ЗӨСТөв, Нийтийн номын сан, Музей зэрэг салбарын зарим байгууллагуудын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийгмийн салбарын цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, […]