Боловсрол, Эрүүл мэнд Бүтээн байгуулалт МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Ховд аймгийн ХХҮГ, ГБХЗХГ-аас 3-р сарын 19-ний өдөр сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд эрх тэгш оролцон амьдрахад нь тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарц, шийдлийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн сонсголын бэрхшээлтэй иргэд оролцож харилцан ярилцаж, санал солилцов. Ховд […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

Өнөөдөр “Олон Улсын нийгмийн ажилтны өдөр”.

Жил бүрийн 3-р сарын 19 ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Олон Улсын нийгмийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Жаргалант сумын ЗДТГ-аас аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “Хүмүүс хоорондын харилцааг улам эерэг болгоё” уриатай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Жаргалант сумын болон 12 багийн нийгмийн ажилтнууд, Төрийн болон Төрийн бус байгууллагуудад ажиллаж буй нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 65 хүн […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“ХОВД АЙТЫС-2019” ОЛОН УЛСЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

Жил бүрийн 3-р сарын 22-нд Казахын ард түмэн Нарны баяр буюу “Наурыз”-ын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Тус баярыг тохиолдуулан олон төрлийн уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. Үүний нэг нь аймгийн Засаг даргын ивээл дор 3-р сарын 18-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж буй харилцаа дууны “Ховд Айтыс-2019” олон улсын наадам […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа”.

Аймаг, сумын төр захиргааны байгууллага, МУИС-ийн Шинжлэх ухаан, Технологийн сургууль, Агнуур судлалын “АРГАЛЬ” төв болон Байгаль хамгаалах, байгалийн нөөцийн Олон улсын холбоо /IUCN/, “Зэрлэг хонь хамгаалах сан” зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын дэмжлэгтэйгээр Мянган угалзатын нурууны БЦГ, Ховд их сургууль, “Алтайн нүүдэлчид” ТББ хамтран “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төслийг 2019-2026 […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны ур чадвар нэмэгдүүлэх дохионы хэлний сургалт”

Монгол Улсын Засгийн газрын “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран “Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны ур чадвар нэмэгдүүлэх дохионы хэлний сургалт”-ыг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа…

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

  http://khovd.gov.mn/?p=1213 Монгол улсын зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 3-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Биеийн тамир, спортын газарт аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн цолтой 7, сумын заан цолтой 18, сумын залуу бөхчүүдийн төлөөлөл 64 бөх […]

Боловсрол, Эрүүл мэнд Бүтээн байгуулалт МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-т зориулсан “ЁСЛОЛЫН ЖАГСААЛ” боллоо.

Монгол цэргийн өдөр, Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулсан ёслолын жагсаалыг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нарын аймаг, орон нутгийн удирдлагууд, Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий […]

Боловсрол, Эрүүл мэнд Бүтээн байгуулалт МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

Хөшөөт багийн иргэдтэй уулзалт хийв.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх нар 03-р сарын 14 ний өдөр Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад Цэцэг, Дарви сумын удирдлагууд Хөшөөт багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар болон багийн иргэд оролцсон юм. Энэ үеэр аймгийн […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов.

Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнд 97 байгууллагын удирдлагууд оролцохоос 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ үеэр “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх” тухай аймгийн Засаг даргын албан даалгавар, Төрийн албаны зөвлөлийн шинээр […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

ТА-3 төслийн ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих сургалт.

Тогтвортой амьжиргаа-3 /ТА-3/ төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад 17 сумын 91 багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсэг буюу ЗДТГ-ын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн […]