Цаг үеийн мэдээ

“ХАВРЫН ӨНГӨ-2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Төр, хувийн хэвшлийнхний багагүй хөрөнгө оруулалтаар баригдсан “Эвийн хүч” худалдааны төвийн өмчийн асуудал, барилгын доторх халаалт дулаан, гэрэл цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлээгүйгээс үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн. Аймгийн Засаг даргын ажилд томилогдсоноос хойш анхаарлаа хандуулсан нэг чухал ажил бол “Эвийн хүч” худалдааны төвтэй холбоотой асуудлыг судалж, шийдвэрлэх, улмаар тогтвортой үйл ажиллагаатай болгох асуудал байлаа. Эхний […]

Цаг үеийн мэдээ

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж төр, ард түмэндээ хүндлэгдсэн олон сайхан алдартан, гавьяатууд Ховд нутгаас минь төрөн гарсан байдаг. Сар шинийн баярыг угтан уламжлалын дагуу гавьяатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хүрэлцэн ирж аймаг орон нутгийнхаа төлөө хийж буй ажилд минь үнэтэй зөвлөгөө өгч, санал бодлоо солилцсон гавьяатууддаа сар шинийн мэнд дэвшүүлж, […]

Цаг үеийн мэдээ

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ЗДТГ-ЫН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон ахмад буурлуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Орон нутгийнхаа төдийгүй улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Ховд аймгийн нийт ахмадууддаа сар шинийн мэнд хүргэж, урт наслахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хөдөө аж ахуй, байгаль экологи

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АЖИЛЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛОВ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас шинэ бүтэц, зохион байгуулалтанд орсонтой холбогдуулан шинээр томилогдсон малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан анхдугаар сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Мал эмнэлгийн салбарт баримтлах бодлого, ажлын чиг үүргийг танилцуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой тус сургалтад 17 сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч, малын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 […]

Боловсрол, Эрүүл мэнд

БОЭТ-ИЙН ДЭРГЭДЭХ АМАРЖИХ ГАЗАР НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТАЙ БОЛЛОО

Монгол Улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80%-ийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 60%-ийг нярайн эрт үеийн эндэгдэл эзэлдэг байна. Харин Ховд аймгийн хувьд 2018 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19,1%, нялхсын эндэгдэл 14,9%, пренаталь эндэгдэл 14,3% байгаа нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм. Иймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа нярайн эрт үеийн эрүүл […]

Хууль, эрх зүй

ЦЭРГИЙН БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН 91,3 ХУВЬ НЬ ХАМРАГДЖЭЭ

Ховд аймгийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 сарын 09-ний өдрийн хооронд зохион байгуулсан. Холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу цэргийн бүртгэлд хамрагдах нийт иргэдийн 91,3 хувь нь бүртгүүлсэн талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ. Энэ удаагийн бүртгэлд нийт цэргийн үүрэгтнүүдийн 7,5 хувь нь […]

Боловсрол, Эрүүл мэнд

ХОВД АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогч болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин ажиллах үүрэгтэй орон тооны бус байгууллага юм. Тус орон нутгийн зөвлөл 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, 2018 онд хийсэн ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө […]

Боловсрол, Эрүүл мэнд

НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Өнөөдөр аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, салбарын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Нийгмийн салбарын байгууллагуудын 2019 онд хийх ажлуудаас тэргүүлэх зэргийн ач холбогдол, онцлог бүхий ажлуудын төлөвлөгөөг тусгайлан гаргах шаардлагатайг онцолсон […]

Хууль, эрх зүй

“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 17 сумын ЗДТГ-ын дарга нарт Монгол Улсын Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаарх “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 2019 оны Цэргийн бүртгэл дуусч, сумдын дүн мэдээг нэгтгэж байгаа бөгөөд 2018 онд орон нутагт Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал, ажлын үзүүлэлтээрээ Алтай […]

Боловсрол, Эрүүл мэнд

ЖЕНДЕРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Жендерийн тэгш байдлыг хангах тухай” хууль, “Жендерийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс салбар салбарын холбогдох мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэх 1 өдрийн сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын жендерийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутагтаа болон албан байгууллагуудад бие даан сургалт явуулах чадвар бүхий сургагч багш бэлтгэх […]