Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Ховд аймгийн албан ёсны веб сайт
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Өчигдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж хэд хэдэн үүрэг чиглэлүүд өгөгдлөө. Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил, наадмын үеэр зохион байгуулагдах бусад томоохон арга хэмжээний мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат танилцууллаа. 07 сарын 17-нд бүх төрийн албан хаагчид Буянт гол орчмын хогийг цэвэрлэхээс гадна байгууллагуудыг гаднах цэвэрлэгээгээ хийхийг үүрэг болголоо. Мөн ногоон байгууламжуудыг тэгшилж янзлан хэлбэржүүлэх, Онцгой байдлын газар, Цагдаа бусад хүчний байгууллага, БОЭТ зэрэг газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллагааны шинэ горимд шилжин ажиллах, албан байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргах, баяр наадмын өдрүүдээр замын хөдөлгөөний хэвийн аюулгүй ажиллагааг хангах зэргээр холбогдох хүмүүст нь үүрэг чиглэл чиглэлүүд өглөө.

 
“Манлайлал ба улс төрийн манлайлал”, “Сонгууль ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалт болов

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эмэгтэйчүүд, Жендэрийн Тэгш Байдлын Сантай хамтран “Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал” хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Манлайлал ба улс төрийн манлайлал”, “Сонгууль ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт зохион байгуулав.

“Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэх замаар орон нутгийн болон шийдвэр гаргах бүхий л төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Энэхүү сургалтад Ховд аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын шийдвэр гаргах төвшинд ажиллаж буй нийт 21 лидер эмэгтэйчүүд оролцов.

Сургалтыг хөтөлбөрийн сургагч багш доктор Ц.Бүжидмаа хөтлөн явуулж, “Манлайлал ба манлайлагчийн ур чадварууд”, “Эмэгтэйчүүд ба манлайлал”, “Улс төрийн манлайлал”, “Нэр дэвшигч ба хэвлэл мэдээлэл”, “Сонгуулийн компанит ажлын төлөвлөгөө боловсруулах” зэрэг сэдвээр сургалт явуулав.

 
Ховд аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” 4 дэх жилдээ үргэлжилж байна

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв болон МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна. Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ХСҮТ-ийн хавдар судлалын зөвлөх эмч Я.Эрдэнэ-очир, ХААН банкны Ховд дахь салбарын захирал Ч.Төрбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 
Аймгийн баяр наадам ёслол төгөлдөр боллоо

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Аймгийн баяр наадам Ховд аймгийн төвд 7 дугаар сарын 18-19-нд ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн баяр наадмаар Ховд аймагт аймгийн начин цолтон 4 төрсөн бол харцага ,заан, арслан төрөн гарч дэлгэр сайхан наадлаа.

Аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харъяат, Ховд бөхийн дэвжээний бөх, МУ-ын заан Цэдэвийн Мягмарсүрэн, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Ховд бөхийн дэвжээний бөх, МУ-ын заан Чогсомын Батзориг, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Ховд бөхийн дэвжээний бөх, МУ-ын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, Чандмань сумын харъяат, Монгол улсын Харцага Нямаагийн Батзаяа, Зэрэг сумын харъяат, Монгол улсын Харцага Баярхүүгийн Бат-Өлзий нараар манлайлуулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх баяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас

 
Өнөөдөр Газрын харилцааны ажилтны өдөр баярын өдөр

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.1.11 дэх заалтаар “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 05 дугаар сард тэмдэглэхээр заасан байдаг. Үүний дагуу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэж байна.  Энэ өдөр эрхэлсэн ажилдаа тууштай байж, газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нийт ажилчидад Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрал, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Б.Баярсүх  нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ГХБХБГ-ын жолооч Б.Нямдоржийг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Чандмань сумын газрын даамал Э.Цогтсайханыг аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнасан байна.

 
« ЭхлэхӨмнөх21222324252627282930ДараахиТөгсгөл »

Хуудас 277-с 21
Find us on Facebook
Follow Us