Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Ховд аймгийн албан ёсны веб сайт
Алдарнуудын хүндэтгэл арга хэмжээг зохион байгууллаа

Ховд аймагт амьдарч байгаа Хөдөлмөрийн баатар, ардын болон, гавьяат цолтон төрийн шагналтанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөрлөхийн бахархал ТББ-аас хамтран 06 сарын 19, 20-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Д.Харай, Ш.Лхагваа нараар манлайлуулсан гавьяатууд, ахмад дайчдыг аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа болон хэлтэс тасгийн дарга нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд нутаг орондоо хийж байгаа ажил, хөгжлийн чиг хандлагаа танилцуулж, хөдөлмөр бүтээлийн үр шимээр алдар гавьяагаа хүртэн суугаа алдартнуудынхаа санал сэтгэгдлийг сонссон юм.

 
УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтын зорилго нь төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь Ховд аймагт анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

 
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг боловсрол, соёлын салбарын удирдлагуудтай уулзлаа

 

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг Музей, Төв номын сан болон зарим цэцэрлэгийн эрхлэгч нягтлан бодогч нартай уулзалт хийлээ. Тэрээр нийгмийн бодлого хариуцсан орлогч даргын бүрэн эрхийн хүрээнд Музей, Номын сан, Өв соёлын хүрээлэн зэрэг соёлын байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас нэг удаад 3-4 байгууллагын удирдлагатай уулзаж байна. Ингэхдээ дээрх байгууллагуудын 2016 оны ажлын төлөвлөгөөтэй танилцаж байгаа төдийгүй шинэ хичээлийн жилтэй холбогдуулан ерөнхий чиглэл өгч байгаа юм.

Тэрээр хэлэхдээ “ Би боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн томоохон салбаруудыг хариуцаж ажиллахаар болсон. Энэ удаад шинэ хичээлийн жилтэй холбогдуулан боловсролын салбарт түлхүү анхаарлаа хандуулж байна. Манай аймгийн боловсролын салбарт шинэчлэх шаардлагатай олон асуудал байгааг сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хийсэн уулзалтаас дүгнэлээ. Түүнчлэн манай аймаг бол баруун бүсийн төв учраас аймгийн түүх, соёлыг илэрхийлэх гол газрууд болох музей, төв номын сан, өв соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаанд анхаарч ажиллана. Цаашлаад ер нь өөрийн хариуцсан салбарын хүрээнд бүх байгууллагатай биечлэн танилцаж, тулж ажиллана, хариуцсан мэргэжилтнүүдэд ч ингэж ажиллахыг даалгасан” гэв.

 
Олон улсын Хөөмийн IV наадамд 6 орны 46 хөөмийч оролцлоо

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Олон угсаатны бүлгүүдийн өлгий нутаг Ховд аймагт зохион байгуулагдсан  “Олон улсын Хөөмийн IV” наадамд 6 орны нийт 46 хөөмийч оролцож 3 төрлөөр өрсөлдөн аваргуудаа шалгаруулсан байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн төрөл, гоцлол төрөл, хамтлаг төрлөөр өрсөлдөж хүүхдийн ангилалд 11 хөөмийч, насанд хүрэгчдийн ангилалд 24 хөөмийч оролцож энэ жилийн аваргуудаа шалгарууллаа.

 
Хууль сурталчилах Дэвжээ тэмцээн боллоо

Хууль сурталчлах Дэвжээ тэмцээнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, Жаргалант сумын ЗДТГ, Цагдаагийн газартай хамтран 05 дугаар сарын 02-ны өдөр явуулсан бөгөөд Жаргалант сумын 12 багийн иргэдийн дунд зохион байгуулсан юм. Ховд аймгийн Хэмжээнд зохион явагдаж буй “Хууль журам- миний амьдралд” аяны хүрээнд Монгол улсын Тамхины хяналтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны хариуцлагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тэднийг татан оролцуулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан байна.

 
« ЭхлэхӨмнөх21222324252627282930ДараахиТөгсгөл »

Хуудас 277-с 29
Find us on Facebook
Follow Us