You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн танилцуулга

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн танилцуулга
2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 05:01

Сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн танилцуулга
(2013.12.16-2014.01.15)

Ажлын хэсгийн ахлагч:
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Ц.Оюунцэцэг
Ажлын хэсгийн гишүүд:
Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Сүрэнжав
Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Б.Гантөмөр
Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Отгонхишиг
Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн У.Цэрэнтогтох

ЗОРИЛГО:
Хяналт шинжилгээ үнэлгээ нь сумдын Засаг даргаас төр засгийн бодлого  шийдвэр, хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн бодлогын зорилтууд, төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг хэрхэн биелүүлж байгаа, үйл ажиллагааны үр нөлөө ямар байгааг тогтоож, үр дүнгийн явцыг үнэлэхэд оршино. 

ЗОРИЛТ:
1.Бодлогын зорилтууд, хууль тогтоомж, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь хүлээж байгаа үр дүнд хүрч хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох,
2.Сумын ЗДТГ, төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, арга зүйн зөвлөгөө өгөх,
3. Бодлогын зорилт зохих түвшинд хүрч хэрэгжээгүй буюу гажуудал гарсан бол өөрчлөн залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай бол бодлогын шинэ зорилтыг тодорхойлж Засаг дарга, Засаг даргын зөвлөлд танилцуулах
4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, санал, дүгнэлт, зөвлөмжөөр дэмжихэд чиглэгдэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ: Аймгийн 17 сум
ХУГАЦАА: 2013.12.16-2014.01.15

 

Сумдын Засаг даргын Тамгын газрын 255 мэргэжилтэн, 91 багийн Засаг дарга, сумдын ЕБС-ийн 144, Цэцэрлэгийн 56 багш, Эрүүл мэндийн төвийн 64 эмч сувилагч, соёлын төвийн 80, нийт 590 удирдах болон мэргэжилтэн, ажилчидтай уулзаж,  тухайн байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, дэвшүүлсэн зорилт, үр дүн, тухайн онд хийсэн бүтээлч ажил, орон нутаг, сум хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг газар дээр нь үзэж танилцан үнэлгээ  өгч ажиллалаа.

Мөн тухайн ажлыг хэрхэн сайжруулах талаар зөвлөлгөө өгч, цаашид хэрэгжүүлэн ажиллах ажлын зааварчилгаа хүргүүлж байна.

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН АРГАЧЛАЛ 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоолоор батлагдсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2013 оны А/514 тоот захирамжаар батлагдсан “Сумын Засаг даргын Тамгын газар, баг, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, хийж, үнэлгээ өгөх  журам”-ын дагуу хөдөөгийн 16 сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт 65 байгууллага, 75 баг, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт 18 байгууллага, 12 багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Дараах үзүүлэлтүүдийн үзүүлэлт тус бүрийг 0-100 оноогоор үнэлж  дүгнэв.

Үүнд: - Сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажлыг 24 үзүүлэлтээр

- Орон нутаг, сум хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гарсан үр дүнг 7 үзүүлэлтээр

- Багийн  Засаг дарга нарын ажлыг 15 үзүүлэлтээр

- Сургуулийг 13, цэцэрлэгийг 10, эрүүл мэндийн төвийг 13, соёлын төвийг 11 үзүүлэлтээр үзэж үнэлэлт, дүгнэлт өгч , зааварчлага өгч ажиллалаа.

Нийт ажлын үзүүлэлтэн дээр харьяа 16 албан байгууллага, агентлагуудын үнэлгээг нэмж нэгдсэн дүнг тооцов.

Сумдын хяналтанд авах хөтөлбөр, эрхзүйн актуудын талаар: 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 бүлэг, 68 зорилтын 122 заалт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 193 заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 3 зарлигийн 6 заалт, Засгийн газрын 59 тогтоолын 112 заалт, Засгийн газрын хуралдааны 6 тэмдэглэлийн 10 заалт, 57 үндэсний хөтөлбөрийн 346 заалт, аймгийн ИТХ, ИТХТ-ийн хуралдааны 21 тогтоолын 25 заалт, аймгийн Засаг даргын 9 албан даалгаварыг хяналтанд авч биелэлт тооцон ажиллана.

Орон нутаг, сум хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гарсан үр дүн 

Сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 5330.8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, сум тус бүр иргэдийн саналыг тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Дээрх хөрөнгө оруулалтаар нийтдээ 263 төсөл арга хэжээг санхүүжүүлж, хэрэгжүүлсний 215 ажлыг газар дээр нь нүдээр үзэн хэрэгжилтийн байдалтай танилцаж, үлдсэн хэсгийн ажлыг тайлан бичиг баримттай нь тулган танилцаж үнэлгээ өглөө. Эдгээр ажлын гүйцэтгэл дунджаар 78.8 хувьтай хэрэгжсэн байна. Дээрх хөрөнгө оруулалтаас 21 төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байна. Энэ нь ОНХС-гийн санхүүжилт хугацаанаас оройтож хийгдсэн, зарим санхүүжилт одоо болтол хийгдэлгүй он дамжсантай холбоотой байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрээр 2013 онд 2752.1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 398 иргэн, аж ахуйн нэгжид олгож, шинээр үйлдвэр байгуулах, хуучин үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэр үйлчилгээг дэмжих арга хэмжээ авсан байна. Хяналт үнэлгээний ажлын хүрээнд 259 зээлдэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэн танилцаж, үлдсэн хэсгийн үйл ажиллагааг жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн болон, сумын дэд комиссын тайлан мэдээ зурагжуулсан баримттай тулган танилцаж үнэлгээ өглөө. Дээрх зээлдэгчдээс 27 төсөл хэрэгжээгүй буюу ямар нэгэн байдлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй байна. Бусад төслүүд төслийн хүрээнд ажил эхэлж, үйл ажиллагаа явуулж байгаа ч илүү үр дүнд хүргэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Эдгээрээс дүгнээд үзэхэд сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилт 74.1 хувьтай байна. Зээл олголтын байдлаас харахад сум орон нутагтаа зээлийн эх үүсвэрийг үр дүнтэй ашиглах талаар анхаарч иргэд, багийн хурлаар хэлэлцүүлэн олгосон нь зохих үр дүнгээ өгч байна.

Дөргөн сум оёдол, талх нарийн боовны цех, Мянгад сум дугуй засвар, гагнуур, Чандмань сум модон эдлэл, Жаргалант эсгий урлал, оёдол, гутал засварын чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бичсэн төслийг дэмжиж сум хөгжүүлэх сангийн зээл олгосон нь үр дүнгээ өгч байна.
Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсанаар Чандмань сумын БИТ, Дарви сумын ахуй үйлчилгээ, Дөргөн сумын “Хос заан”, Мөст сумын “Бодомчийн буян”, Үенч сумын “Газар шороо” хоршоо, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа тогтмолжиж, иргэдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Цаашид иргэдийн бүлэг, нөхөрлөл, хоршоодын үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажиллах хэрэгтэй байна.

ТЭРГҮҮН ТУРШЛАГА

Сумдын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил:

- Зэрэг сум “Чадварлаг багш, чанартай боловсрол”,

- Үенч сум “Цаг бол алт”, “Архи, тамхигүй Үенч хүн”, “Шинэ санаачлага” сумын хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байгаа

- Булган сум байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчдын манлайлалын үнэлгээ гаргаж, өөрөө өөрийгөө, сумын иргэдээр, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тэргүүлэгчдээр тус тус үнэлүүлсэн

-Иргэдийн зөвлөгөөн зохион байгуулж уриалга гаргасан

-Дөргөн сумын өрхийн эргэлтийн бүртгэлийн дэвтэр

- Зэрэг сумын багууд багийн ажиллах дотоод журам боловсруулж, багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн баталсан

Орон нутаг, сум хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт:

- Чандмань сумын бизнес инкубатор төвийн эсгийн урлал, Үенч сумын зээлдэгчидийн үйл ажиллагаа тогтмолжиж, ажлын байртай болсон, Дөргөн сумын европ гутал үйлдвэрлэл, Ховд сумын ингэний фермерийг дурдаж болохоор байна.

Сумдын ерөнхий боловсролын сургууль:

- Дарви, Зэрэг сумд цахим сургууль болж, Дарви сум дотуур байрандаа халуун ус, саун, Мянгад сум даавуун ном, “Эрдмийн түлхүүр” сонин, Дөргөн сум Хөрш зэргэлдээ сумандаа очиж тайлан тоглолт хийж, орлогоороо сургуулиа тохижуулсан

Эрүүл мэндийн төв:

Эрдэнэбүрэн, Зэрэг, Буянт сумд туслах аж ахуй, ногооны талбай

Сумдын хүүхдийн цэцэрлэг:

- Дарви сум хүүхдэд ээлтэй орчныг бий болгож, ариун цэвэр, угаалгын өрөөг орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулж, Зэрэг сум үлгэр туулсын гэр өргөө тохижуулаад байна.

Сумдын соёлын төв:

Булган, Дөргөн сумд музей үзмэрээ баяжуулсан.

СУМДЫН БҮТЭЭЛЧ, САНААЧЛАГАТАЙ ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛУУД

АЛТАЙ СУМ. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд  ажил үүргийг нарийвчлан тусгаж, биелэлтийг төрийн албан хаагчаар хамт олны хуралд танилцуулж гэрээг дүгнэж байгаа

2.Багийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж хагас бүтэн жилээр дүгнэж, хагас жилийн үнэлгээг СИТХТ-ээр хэлэлцүүлж Багийн Засаг даргын үйл ажиллагааны тухай  тогтоол гаргасан.

3.Багийн Засаг даргын ажлыг сумын ЗДО дүгнэдэг тайлагнадаг

4.Баг, байгууллагын ажил дүгнэх журмыг СИТХТ-ийн тогтоолоор баталсан.

5.Иргэдэд төрийн үйлчилгээг нээлтэй ил тод хүргэх зорилгоор СИТХТ-ийн тогтоолоор нийтийн зар мэдээний  журам баталж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг тооцсон.

6.УБ хотод оролцсон сургалт зөвлөгөөний чиглэлээр “Энгийнээр удирдахуй” Үр дүнгийн гэрээний  талаар сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн.

7.Засаг дарга 100 хоног нээлттэй хэлэлцүүлэг хийж төсөвт байгууллагууд тайлангаа   тавьсан.

8.Ажилчдын нийгмийн асуудалд анхаарч 21  ажилчныг Баянхонгор аймгийн   Шаргалжуутын амралтанд амраасан.

9.Нээлттэй хаалганы өдөр сайн зохион байгуулдаг.Жнь.Сургууль 9-15-10-20

БУЛГАН СУМ. 1.Байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчдын манлайлалын үнэлгээ гаргасан.Өөрөө өөрийгөө, сумын иргэдээр, СИТХТ-дээр тус тус үнэлүүлсэн.

2.Иргэдийн зөвлөгөөн зохион байгуулж уриалга гаргасан

ДАРВИ СУМ. Сар бүрийн 25-нд удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн хийж хэвшсэн.ЗДТ-ын аппарат, төсөвт байгууллагын удирдлага, нярав, нягтлан, БЗД, БИНХ-ын дарга, багийн эмч, цагдаа, ахмадын дарга

ДӨРГӨН СУМ. 1. Хэмнэгдсэн төсвөөс нэг цонхны үйлчилгээ нээж, байрыг  тохижуулан  ажиллуулсан Татвар, НД,НХ,ИБ,ГД, дотоод ажилтан

2. Багийн өрхийн дэвтэр.

3. МУЗГ-ын  2007 оны 190 тогтоолын дагуу  төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах захирамж гаргасан

ЦЭЦЭГ СУМ. Өргөдөл гомдлын мэдээг баг байгууллага, мэргэжилтнүүдээс авч тайлан гаргасан

ЖАРГАЛАНТ СУМ. 1. Тамгын газрын мэргэжилтнүүдийн дунд “төрийн албан хаагчийн ёс зүйн илтгэлийн, Багийн нийгмийн ажилтны дунд 40 цагийн менежмент илтгэл зохион байгуулж байр эзлүүлж дүгнэсэн

Сумдын ерөнхий боловсролын сургууль

Дарви сум багш нарыг ажлын байран дээрээ хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлж, багш хөгжлийн төв, алдарын булан, компьютерийн 2 лаборатори нээн ажиллуулж байна.

Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань, Булган сумдууд орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой санхүүжилтийг шийдвэрлүүлж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Зэрэг, Жаргалант сумын 7, Цаст-Алтай цогцолбор сургуулиуд цахим сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Зэрэг, Буянт, Эрдэнэбүрэн сумдын сургуулиуд туслах аж ахуй эрхлэн 150 толгой мал, 2 га газар хүнсний ногоо тариалж, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна.

Дуут сумын сургууль шилдэг 20 сургуулийн тоонд багтсан, Урианхайн уртын дууны наадам зохион байгуулж 450 дуучид хамрагдсан байна.

Эрүүл мэндийн төв

Манхан сумын эрүүл мэндийн төв 2013 онд 180 эх амаржуулж, эмч, ажиллагсадынхаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.

Дарви сумын эрүүл мэндийн төв чийрэгжүүлэлтийн өрөө, ахмадын танхимыг үлгэр жишээ тохижуулж ахмадууд дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлдэг журам гарган ажиллаж байна.

Эрдэнэбүрэн сумын эрүүл мэндийн төв туслах аж ахуй эрхлэн эмч, ажилчдынхаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна.

Дуут сумын Эрүүл мэндийн төв нь хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх 3 удаагийн арга хэмжээг авч нийт шүдний эмгэгтэй хүүхдийн 90-ээд хувийг эрүүлжүүлсэн, Нийгмийн эрүүл мэндийн сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг сайжруулснаар эмнэлэгт хэвтэлтийн хувь сүүлийн 5 жил буурсан, иргэд нь эмнэлгийн палатаа тохижуулсан

Сумдын хүүхдийн цэцэрлэг

Үенч сум. 1Цэцэрлэг нь Ном, Авъяас, Багшийн хөгжил хөтөлбөрөө боловсруулж, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаараа батлуулсан, хогийн цэг,  нүүрсний агуулахаа аж ахуйн аргаар барьсан, хашаандаа худаг гаргаж өрөө бүрт бойлуур тавьж үйлчилгээг сайжруулсан.

Дарви сумын хүүхдийн цэцэрлэг тоглоомын талбай, гэрэлтүүлэг хайс, үүдний тохижилтуудыг хийж, Уран жиргээ, Монгол тоглоомын өдөр, Цэнгээнт бүжиг, хоолны үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Зэрэг сум зүүн бүсийн багш ажилчдын дунд уулзалт зохион байгуулж, Ёс заншлын гэр өргөө ажлуулж, хашаа складаа өөрийн нөөц боломжоороо хийж, Хүүхэд нэг бүрт хүрэлцэхүйц тараах материал 2100 ширхэг, 14 төрлийн мэдээллийн самбар хийжээ.

Алтай сумын цэцэрлэг, сургууль БНХАУ-ын ӨМӨЗО-ны Вэнзү хотын байгууллагатай гэрээ байгуулан сурагч, багш солилцуулан ажиллуулах гэрээтэй ажилладаг, дотуур байрны хүүхэд эцэг эхийн холбоо тогтмолжсон

Сумдын соёлын төв

Манхан сум 300 бие биелээч бэлтгэж, 108 хувцас, 67 морин хуур авч соёлын төвөө өргөтгөсөн байна.

Дарви сумын соёлын төв эх хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хүмүүн бичгийн уралдаан, хаягдал ашиглан “Оюунаараа бид эх орноо бүтээнэ” бүтээл хийх уралдаан, Миний нутгийн домог түүх уралдаануудыг зохион байгуулсан байна.

СУМДЫН НИЙТЛЭГ АНХААРАХ АСУУДАЛ

1.Сумдын Сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулах
2.Захирамжлалын баримт бичгийг хянах, хянуулах график гарган мөрдөж ажиллах
3.Сумдын бичиг хэргийн эрхлэгч, дотоод ажил хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулах
4.Монгол улсын хуулийн нэрийг зөв хэрэглэх
5.Хяналт шалгалтын ажил, бусад зохион байгуулсан ажил үр дүн гарсан байх үр дүнг тайлагнах
6.Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг оны эхэнд Архивын тасаг хянаж зааварчлага өгөх
7.Багийн Засаг дарга нарын албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах
8.Ажил үүргийн хуваарийг жигд хуваарилах
9.Төрийн албан хаагчдын гэрээнд тусгах ажлыг  оновчтой зөв тодорхойлох

10. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэр, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, хуралдааны тэмдэглэл, Засаг даргын захирамж, албан даалгавар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээс өөрийн байгууллагатай холбогдолтой заалтуудыг хэрэгжилтийг хангах төлөвлөлт хийж, төлөвлөгөө батлуулан,  үндэсний хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтийн явц, хэрэгжилтийн явцын тухай мэдээ тайланг  аймгаас батлагдсан журмын дагуу гарган ирүүлж байх  
11. Мэдээ тайлангийн хэрэгжилтийн явцыг товч тодорхой нуршсан үг хэллэггүй, үг үсэг, найруулгын алдаагүй, тоо баримттай, үнэлгээний хувиа бодитой тавьж, гарсан үр дүнгээ төрийн хэллэгт оруулан бичиж, тайлангаа цахим хэлбэрээр хадгалахаас гадна албан хэрэг хөтлөлтийн стандартад оруулан, цаасан дээр буулгаж баталгаажуулан ирүүлж байх.
12. Албан хэрэг хөтлөлтийн зааварт заасны дагуу Засгийн газрын тогтоол шийдвэр, салбарын яамдын сайдаас гарсан эрхзүйн актуудын, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, хуралдааны тэмдэглэл, Засаг даргын захирамж, албан даалгаварт хяналтын карт хөтөлж, хувийн хэрэг нээсэн байх

ОРОН НУТАГ, СУМ ХӨГЖЛИЙН САН.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг урьдчилан харж, үр дүнтэй зүйлд зарцуулах талаар тодорхой бодлого барьж ажиллах шаардлагатай байна. Санхүүжилтийг хуваарийн дагуу цаг хугацаанд нь санхүүжүүлээгүйгээс хөрөнгө оруулалтын ажил оройтох, он дамжих хандлага байна. Сумд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг батлахдаа нэр төрлөөр нь тодорхой зааж байх шаардлагатай байна. Жишээлбэл: Зэрэг, Чандмань, Мөст сумд Засаг даргын нөөц, болзошгүй эрсдэлийн хөрөнгө оруулалт гэх мэтээр нэр төрлийг заалгүйгээр баталсан тохиолдол байна.

Сум хөгжүүлэх сангийн 2011 онд олгож эхэлсэн зээлийн эргэн төлөлтүүд энэ ондоо багтаж буцаан төлөгдөхөөр байгаа тул сумдын дэд комисс зээлийг бүрэн төлүүлж, дараагийн зээлдэгчид олгох арга хэмжээ авах шаардлагатай байна. Зарим сумд жишээлбэл: Буянт, Дуут, Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сумд зээлийг бага хэмжээгээр олон иргэн аж ахуйн нэгжид олгосон нь дорвитой үр дүн гарахгүй байх, томоохон үйлдвэр бий болох нөхцөл бүрдэхгүй байна. Нөгөө талаар ялангуяа ойролцоо байгаа жижиг сумд үйлдвэр хөгжүүлэх тал дээр харилцан ярилцаж хоршиж ажиллахгүй бол зах зээлийн багтаамж бага тул үйлдвэр хөгжихөд саад тотгор болж байна. Тиймээс сумд хоршиж, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрийн бодлого гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Сумдын 2013 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулсан дүнгээс үзэхэд энэ ажил харилцан адилгүй байна. Худалдан авах ажиллагааг хариуцан нэгтгэж, уялдуулдаг мэргэжилтэн байхгүйгээс тендерийн материал эзэнгүйдэх, өөр өөр чиглэлийн мэргэжилтэн хариуцах зэрэг зохисгүй байдал ажиглагдаж байна. Иймд аймгийн Худалдан авах ажиллагааны газар тодорхой бодлого гаргаж асуудлыг нэг мөр цэгцэлж ажиллах шаардлагатай байна. Сумд худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнийг томилж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээн дээр тодорхой тусгаж, хариуцлага, урамшууллын тогтолцоог шийдвэрлэж ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаас хариуцсан мэргэжилтэн, сумдын төрийн албан хаагчид болон төрийн бус байгууллагын хүмүүсийг сургаж мэргэшүүлэх, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийн сертификаттай болгох шаардлагатай байна. Цахим худалдан авах ажиллагааны хүрээнд бүхий л худалдан авалттай холбоотой мэдээллийг цахим сайтад оруулах, ялангуяа сумдын вэб сайтыг бүрэн ашиглаж, мэдээллээ оруулдаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн байгууламжийг цаашид хариуцах эзэнтэй болгож, үйл ажиллагааг тогтмолжуулах хэрэгтэй байна.

1.Ерөнхий боловсролын сургуульд:

- Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх, сургууль болон багш нар бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэх чиглэл баримтлан, удирдлага, зохион байгуулалтаар хангах.

- Хүүхдийн хөгжил, хүүхдийн эрх, хүүхдийн оролцоог хангасан боловсролыг түгээн дэлгэрүүлж, үр дүнг тооцж ажиллах.

- Насан туршын боловсролын нэгжийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр өгөөжийг сайжруулах, үр дүнг тооцож ажиллах.

- Ном, Авьяас, багшийн хөгжил хөтөлбөрүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтийг бий болгож, зорилтод бүлгийг хангаж ажиллах.

- Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар онцгой анхаарч, бүтээлч ажлыг зохион байгуулах.

2.Сургуулийн өмнөх боловсролд:

- Цэцэрлэгийн хамран сургалтуудыг нэмэгдүүлж, хувилбарт сургалтын үр өгөөж, чанарыг сайжруулж ажиллах.

- Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар онцгой анхаарч, бүтээлч ажлыг зохион байгуулах.

- Хүүхдийн хоолны тендер, гал тогооны ариун цэвэр, нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, чанарт анхаарч, хяналтын зөвлөлийг байнга ажлуулж, сэтгэл хаамжийн судалгааг байнга авч хэвших.

3.Эрүүл мэндийн төвд:

- Сумдын хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, эмгэгийг эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор шийдвэрлэх.

- Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, үр дүнд хүргэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах.

- Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг хагас, бүтэн жилээр тооцож ажиллах.

- Халдварт бус өвчний эрт элрүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх.

- Эхийн болон нялхс, хүүхдийн эндэгдэл гаргахгүй байх талаас хатуу анхаарч, ажлын үр дүн хариуцлагыг сайжруулж ажиллах.

 4.Соёлын төвд:

- Түүх соёлын үл хөдлөх дурсгал, Соёлын биет бус өвийн цахим бүртгэлийг бүрэн цахимд оруулж дуусгах, хамгаалтыг сайжруулах.

- “Алтан өв” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж ажиллах.

- Угийн бичиг хөтлөлтийг сумын хэмжээнд мөрдүүлэх, сургалт сурталчилгааг хийж хэвших.

- Орон нутгийн судлах танхимын үйл ажиллагааг хэвийн болгох, баяжилтыг сайжруулах, үзмэрийн тоог нэмэгдүүлж ажиллах.

- Мянгад, Дарви, Зэрэг, Манхан, Алтай, Булган сумдад Соёлын төвийн ашиглалтыг сайжруулах.

ДҮГНЭЛТ
1. Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын Засаг даргын Тамгын газарт явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, бүсчилсэн сургалт хийх
2. Туршлага судлах, судлуулах
3. Сумдаас ирүүлж байгаа мэдээ тайланд явцын үнэлгээ хийж, тухай бүр хариуцсан мэргэжилтнүүд зааварчилгаа хүргүүлж байх
4. Багийн Засаг дарга нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулах
5. Сумдын соёлын төвийг байнгын үйл ажиллагаатай болгох
6. Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийг аймаг, орон нутгийн зүгээс дэмжих

ОНХС ба  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн
үйл ажиллагааг цаашид сайжруулах талаар:

Сумын  Засаг дарга ба ИТХуралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт ба сум хөгжүүлэх зээл хөтөлбөрийг шилжүүлсэн нь  нь санхүүгийн төвлөрсөн байдлыг бодитойгоор сааруулж, нутгийн иргэд бэрхшээлтэй байгаа асуудлаа тодорхойлж түүнийгээ шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.
Иргэдэд жижиг дунд үйлдвэрийн зээл олгох, ОНХС-гийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгүүлснээр тухайн сумын эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төдийгүй иргэдийг өөртөө итгэх итгэлтэй, хариуцлагатай, урам зоригтой болгож байна.
Улсын болон орон нутгийн төсвөөр зарлагдсан ажил үйлчилгээг тендерээр хийж гүйцэтгэсэн компаниуд хэрвээ гэрээний үүргээ ноцтой ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан нь нотлогдсон бол дараагийн тендерт оролцуулахгүй байх журмыг хэвшүүлэх.
ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хөрөнгүүдийг нэгдсэн бүртгэлд хамруулж, эзэнтэй болгох, ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эзэнтэй болгох
Сумын  ЗДТГ-ын өөрийн цахим сайтдаа үйл ажиллагааны болон төсөв, санхүүгийн ил тод байдлыг байнга сурталчлан мэдээ мэдээллээр баяжуулж, түүнийг хэрэгжүүлэх ажилд аймгаас зөвлөгөө өгөх, хяналт үнэлгээ хийх.
Суманд худалдан авах ажиллагааг аль нэгэн төрийн албан хаагчид ажил хавсруулж, урамшуулал олгох ажлыг яаралтай цэгцлэх
жижиг дунд үйлдвэрлэлийг төрөлжүүлж, бүсчлэн хөгжүүлэх брэнд бүтээгдхүүнийг бий болгох талаар аймаг, сумын тодорхой бодлого, төлөвлөгөөтэй ажиллах.
Сум байгууллагын ажлыг дүгнэхдээ ногоон байгууламжийг бий болгох, түүний хамгаалалт, ургалтын хувь хэмжээг бодитойгоор тооцон сум, байгууллагын үнэлгээнд оруулан тооцох.
Аймгаас сургалт, семинарыг зохион байгуулахдаа тэргүүний ажиллагаатай сум, байгууллага, төрийн албан хаагчдыг татан оролцуулж тэргүүн туршлагыг судлуулах, гарын авлага бэлтгэх, телевиз, хэвлэл мэдээллээр  сурталчлах нь зүйтэй.
Гэрэлтүүлэг, интернет ашиглалтын асуудлыг судлаж зардалыг төсөвт тусгаж өгөх.

Сумдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсэг


 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us