You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Могой жилийн тэргүүний сум, баг, байгууллага шалгарлаа

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Могой жилийн тэргүүний сум, баг, байгууллага шалгарлаа
2014 оны 2-р сарын 05, Лхагва гариг, 08:36

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны ажлаар нь дүгнэж тэргүүний сум, байгууллага, багийг шалгарууллаа. Өнгөрсөн онд сум орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлсэн, жижиг дунд үйлдвэр хөгжүүлсэн зэрэг үзүүлэлтээр дүгнэхэд сумдаас тэргүүн байрыг Үенч, дэд байрыг Зэрэг, гутгаар байрыг Жаргалант сум эзэлсэн байна,

Байгууллагуудаас тэргүүн байрыг Хөдөлмөрийн хэлтэс, дэд байрыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, гутгаар байрыг Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, багуудаас тэргүүн байрыг Жаргалант сумын Жаргалан баг, дэд байрыг Чандмань сумын Жаргалант баг, гутгаар байрыг Алтай сумын Тахилт баг эзэлжээ.

Тэргүүн байр эзэлсэн Үенч сумыг 5000000 төгрөг, дэд байр эзэлсэн Зэрэг сумыг 4000000 төгрөг, гутгаар байр эзэлсэн Жаргалант сумыг 3000000 төгрөг, байгууллагуудаас тэргүүн байр эзэлсэн Хөдөлмөрийн хэлтсийг 3000000 сая төгрөг, дэд байр эзэлсэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг 2000000 төгрөг, гутгаар байр эзэлсэн Стандартчлал хэмжилзүйн хэлтсийг 1000000 төгрөг, багуудаас тэргүүн байр эзэлсэн багуудийг тус бүр 1500000 төгрөгөөр шагнасан байна.

Мөн тэргүүн байр эзэлсэн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын дарга, багийн Засаг дарга нарыг 1 сарын үндсэн цалингаар, дэд  байр эзэлсэн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын дарга, багийн Засаг дарга нарыг үндсэн цалингийн 75 хувиар, гутгаар байр эзэлсэн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын дарга, багийн Засаг дарга нарыг үндсэн цалингийн 50 хувиар шагнаж урамшуулжээ.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us