Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Мэргэжлийн шалгалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 10:02

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ

2014.03.10 Ховд

Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын туслах болон дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2014 оны 03 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн салбар зөвлөлийн хуралдааны 08 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын комиссын даргаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Дөлбадрах, гишүүдээр аймгийн давж заалдах 6-р шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн эрхлэгч С.Батдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж,  нарийн бичгийн даргаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулав.

Зарлагдсан туслах түшмэлийн 12, дэс түшмэлийн 22 нийт 34 ажлын байранд 261 иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 250 иргэн оролцож 63 тэнцэв. Дараагийн шатны буюу монгол хэл бичгийн болон албан хэрэг хөтлөх шалгалтад 63 иргэн орж, 47 нь тэнцэн, мэдээллийн технологийн ур чадварын шалгалт ба мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад 47 иргэн орон тэнцсэн бөгөөд авбал зохих 100 онооноос 60 буюу түүнээс дээш оноог авсан иргэн тэнцэхээс,  шалгаруулалтад оролцсон 250 иргэнээс нийт 47 иргэн 60 буюу түүнээс дээш оноо аван тэнцсэн байна.

Зарлагдсан нийт 34 ажлын байрны 4 ажлын байранд хүн бүртгүүлээгүй бөгөөд 18 ажлын байранд тэнцэн, 16 ажлын байр нээлттэй үлдсэн байна.

Шалгалтын дүнгийн хавсралт

ХОВД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАХ БОЛОН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
• Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
• “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
• Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ
• Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
• Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагт өгнө.
• Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөгийг Төрийн банк дахь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 160051410 тоот дансанд “Төрийн албаны шалгалтын үйлчилгээний зардал” гэж тушаасан байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
• Шалгалтын үйлчилгээний төлбөр төлсөн баримт

Дөрөв. Шалгалтын хуваарь
• 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

• Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.
• Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
• Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70432506, 99019227 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

• 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.
Дэлгэрэнгүйг: www.csc.gov.mn сайтаас авна уу?

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 07, Ням гариг, 10:14
 
Find us on Facebook
Follow Us