Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийв

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгаас ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийн дагуу  Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Ц.Оюунцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг “Шим-Ус”, “Мянган Угалзат” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад 2014 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байгууллагын үйл ажиллагаа, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, төсөв санхүү, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгууллагын дотоод ажилтай танилцаж, аргазүйн зөвлөгөө өгч зөвлөмж хүргүүллээ.

Мөн 2014 оны 04 дүгээр сарын 14- нд аймгийн Засаг даргын Тамын газрын даргаар батлагдсан удирдамжийн дагуу Төрийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дарви, Чандмань сумдын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгөв.

Энэхүү ажлыг дээрх сумдын баг, төсөвт албан байгууллагуудыг хамруулан 2014 оны 04 дүгээр сарын 15-аас 2014 оны 04 дүгээр сарын 19-ний хооронд хийж гүйцэтгэв.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us