Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

TЕНДЕРИЙН УРИЛГА

ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН КАМЕРИЙН
СИСТЕМ НИЙЛҮҮЛЭХ СУУРИЛУУЛАХ

Огноо: 2015-03-20
Тендер шалгаруулалтын нэр: Цагдаагийн газрын камерийн систем
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ-2015-Бараа-05

Ховд аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Цагдаагийн газрын камерийн систем –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Cүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын жилийн дундаж 50 сая төгрөгнөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 20 сая төгрөгнөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Холбоо дохиоллын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх. /2.2.2/

Тендерийн хамт 1600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 4-р сарын 20 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 20 -ний өдрийн, 14 цаг 40 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 160051008

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Ховд аймгийн ЗДТГ, 4 давхар 412 тоот, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Утас: 70434401, вэб: www.khovd-tender.mn, www.meps.gov.mn Энэхүү тендер нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа тул “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу тендерээ бэлтгэж ирүүлнэ үү.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us