You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Хүнс, Хөдөө аж ахуй ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР 2014 ОНД ХИЙСЭН АЖИЛ:

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР 2014 ОНД ХИЙСЭН АЖИЛ: PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 04:29
ХАА-н салбарын мэргэжилтний, тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн, хоршоо, малчин эмэгтэйчүүдийн болон манлайлагч малчдын аймгийн зөвлөгөөнүүдийг аймгийн ИТХ, ЗДТГ, ХБХ, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж 600 гаруй хүнийг хамруулж салбарын 2014 оны гол зорилтоо гарган хэрэгжүүлж ажиллаа.

“Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Хүнс, газар тариалангийн талаар гарсан хууль эрх зүйн бичиг баримтуудын хэрэгжилтийг хангаж Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Хүнс, Хөдөө аж ахуйн талаар тусгагдсан асуудлуудын хэрэгжилтийг хангахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

2014 онд ҮХАА- н салбарын ажлыг орон нутгийн хэмжээнд оновчтой зохион байгуулах нэгдсэн бодлогоор хангах зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоол-3, Засаг даргын албан даалгавар-4, захирамж шийдвэр-10 гаруйг гаргуулж орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажилласан. Хүнс, хөдөө аж ахуйн газраас 384 тоот гарган хэрэгжилтийг хангаж, 354 тоот хүлээн авч шийдвэрийг хангуулж ажилласан байна.

Мөн орон нутагт нээлттэй хаалганы өдөр, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаануудыг тус тус амжилттай зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Нэг: Мал аж ахуйн талаар

Монгол улсын Засгийн газрын 241, 210 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын 10, 11 тоот албан даалгавар, 453 тоот захирамж, ҮХАА-н сайдын 01 тоот тогтоол өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний, биелэлтийг тооцон ажиллалаа.

2014 онд аймгийн хэмжээнд 7100 малчин өрхийн 2,6 сая, хонин толгойд шилжүүлснээр 3,7 сая мал өвөлжсөн ба өөр аймгийн нутагт 7 өрхийн 3,2 мянган толгой мал, хилийн зурвас бүс нутагт 88 өрхийн 99 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 793 өрхийн 343,2 мянган толгой мал, бусад аймгаас тус сумын нутагт 40 өрхийн 11,7 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 265 өрхийн 167,1 мянган толгой мал тус тус өвөлжсөн. Манай аймаг 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 20,628, адуу 96,262, үхэр 138,155, хонь 995,053, ямаа 1,375,480, нийт 2,625,578 толгой мал тоолуулсан нь өмнөх онтой харьцуулбал 17,1 хувиар 5 төрөл дээрээ өссөн байна.

Малын удам гарвал, ашиг шим, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын баталгааг бүртгэлээр дамжуулан тавих үндсэн нөхцөл, мал сүргийг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажилд 2014 онд өссөн дүнгээр нийт 457,7 мянган мал үүнээс 99,2 мянган үхэр, 211,1 мян хонь, 147,4 мянган ямаанд ялган тэмдэглэгээ хийснээс  мөн өссөн дүнгээр 178,5 мянган /үүнээс үхэр 50,7 мянга, хонь 77,5 мянга, ямаа 50,3 мянга/ малыг бүртгэлжүүлж, мэдээллийн сан бүрдүүлээд байна.

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малчин өрх бүрийг үйлдвэрлэгч гэж үзэж тамга, баталгааны тэмдэг олгох ажлыг  2012 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж 7,2 мянган малчинд  баталгааны тэмдэг олгоод байна. 2014 онд шинээр баталгааны тэмдэг авах захиалгыг сумдаас авч нэгтгэн Монгол тамга ТӨҮГ-тай гэрээ байгуулан 2428 малчинд шинээр, 457 малчны баталгааны тэмдэг шинэчлэн гаргуулж сумдын МЭҮТ-аар дамжуулан хүргүүлсэн.

2014 онд 3579 өрхийн хонины 663,3 тн , тэмээний 41.1 тн нийт 698.7 тн ноосны урамшуулалд хамрагдан аймгийн хэмжээнд 500 сая төгрөгийг малчидад олгоод байна. 2014онд өмнөх оны урамшуулалд хамрагдсан малчдын тооноос 2113 буюу 37,2 хувиар бага байгаа нь 2014 оноос эхлэн зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд урамшуулал олгогдохоор болсонтой холбоотой юм.

2014 оны эхний хагас жилд  үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир тушаасан 41 малчин, мал бүхий өрхийн 1650 ширхэг арьс, ширэнд 5,0 сая төгрөгийн урамшуулал олгогдсон.

Мал үржлийн ажлын талаар:

2014 онд Мөнххайрхан сумын Алаг багийн малчин М.Цэвээний нутгийн монгол 25 ямаанд сүүний чиглэлийн Альпин, Заанен, Тоггенбург үүлдрийн гүн хөлдөөсөн үрээр МУСҮТ-тай хамтран бог малын зохиомол хээлтүүлгийг манай аймагт анх удаа хийлээ.

Мах өөх, ноосны чиглэлийн Эдильбаев үүлдрийн үржлийн хуцыг /20 толгой мал/  ОХУ-ын Алтайн хязгаараас худалдан авах гэрээг 2014 оны 07 дугаар сард хийж, тендер сонгон шалгаруулалтаар “Алтай номадс” ХХК шалгарч холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг хийж 2015 онд оруулж ирэхээр төлөвлөж байна.

Цөм сүргийн малд үзлэг, ангилалт хийж баталгаажуулах талаар Цэцэг, Мөст, Алтай, Булган, Дөргөн сумдад нийт 32 мянган бог малд ангилалт хийж цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан ажлын талаар:

2014 оны 09 дүгээр сарын 08-нд аймгийн төвд шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 10 сумын 45 мал оролцсоноос 15 малыг гойд ашиг шимт малаар шалгарууллаа. 09 дүгээр сарын 13-15-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд 7 мал оролцуулснаас Булган сумын торгууд үүлдрийн хэсгийн хуц тусгай байрын шагналаар шагнагдсан. Аймагт болох үржлийн шилмэл малын үзэсгэлэн зохион байгуулахтай холбогдуулан сумууд шилмэл малын үзэсгэлэнг өөрийн сумандаа зохион байгуулсан байна. Үүнд: 01 дүгээр сарын 14-нд Дөргөн суманд “Тэмээ нутгийн чимэг-2014” тэмээний баярыг зохион байгуулан шилмэл буур, ингэ шалгаруулах үзэсгэлэн болж нийт 20 тооны тэмээнээс шилмэл 3 буур, 3 ингэ шалгаруулан шагнасан байна. Эрдэнэбүрэн сум “Шилмэл эцэг мал Баян намар 2014” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж нийт 30 гаруй мал оролцож 9 малыг шалгаруулан шагнасан байна.

Бэлчээрийн усан хангамж, бэлчээрийн хортон

царцаатай тэмцэх  ажлын талаар 

“Хөдөөгийн хүн ам, мал, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах арга хэмжээний хүрээнд батлагдсан хөрөнгөөр   Ховд аймагт инженерийн хийцтэй 17 худаг шинээр гаргах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгууллаа.

Тендер шалгаруулалтаар 2014 онд улсын төсвийн болон орон нутгийн малчид, хоршооны 175221,8 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Алтайн хар сувд” ХХК (I багц баруун бүс) Булган, Цэцэг, Мөст, Манхан, Мөнххайрхан сумдад инженерийн хийцтэй 8 худаг гаргахаас, 7 худаг гаргаж хүлээлгэн өгч, тухайн орон нутгийн өмчинд тусгуулсан байна.

Төрийн өмчийн хороо, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, усны барилга байгууламжийн “Эвлэл” ХК хамтран байгуулсан гэрээний дагуу “Усны өрөмдлөгийн машины иж бүрдэл”-ийг хөнгөлөлттэй нөхцлөөр буюу хүүгүйгээр 3 жилийн хугацаатай түрээслүүлж, уг иж бүрдлийн үнийг худаг барьж байгуулах замаар төлж барагдуулахаар гэрээнд заасны дагуу 2014 онд хуучин 2013 онд хийх байсан үлдэгдэл 4 худгийг бүрэн гүйцэтгэж гүйцэтгэлийг ҮХААЯаманд хүргүүлсэн.

2014 онд шинээр гаргаж хүлээлгэн өгөх ёстой 10 худгаас 3 цооног өрөмдсөн, бусад нь хийгдээгүй хүлээгдэж байна.

Бэлчээрийн хортон царцаатай тэмцэх ажлын хүрээнд Ховд аймагт царцааны бортого, авгалдайн гаралт үе шатны тодотгох судалгааг 2014  оны 05 дугаар сарын 20-оос 05 дугаар сарын 30-ны хооронд Алтай, Булган, Үенч, Мөст, Мөнххайрхан, Манхан, Цэцэг, Зэрэг, Дуут, Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад сумдын нутгаар 2400 км-н маршрутаар Ургамал хамгааллын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан доктор  Х.Батнаран, ҮХАА-н газрын мэргэжилтэн М.Цогт-Эрдэнэ нар хийж 570,0 мянга гаруй га-д царцаа тархсаныг тогтоож, үүнээс тэмцэх талбайн хэмжээг судалгааны дүн, орон нутгийн саналыг үндэслэн 32.5 мян.га -аар бэлчээрийн хортон царцаатай тэмцэх арга хэмжээг зохион байгуулж , явцын хяналтыг аймгийн МХГ-тай хамтран тавьж ажиллалаа. Ургамал хамгаалал эрдэм шижилгээний хүрээлэнгээс хийсэн тодотгох судалгааг үндэслэн  Ховд аймагт ҮХААЯ-наас ургамал хамгаалах арга хэмжээний зориулалтаар Карате (5%)-н хор 6500 литр буюу (650) сав хүлээн авч, аймгийн Засаг даргын 2014 оны А/265 тоот захирамж гаргуулан, захирамжийн хавсралтын дагуу Манхан, Цэцэг, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Чандмань сумуудад хувиарлан хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдэд олголоо.

Хоёр: Мал эмнэлгийн талаар

Сумдын хувийн хэвшлийн МЭҮҮН-д  малын их эмч 39, малын бага эмч 27, мал зүйч 4 ажиллаж нэг МЭҮҮ-ний нэгжид 51,5 мянган толгой мал, нэг малын эмчид 34,5 мянган  толгой мал оногдож 9 мянга гаруй малчин өрхийн 840,9 мянган малыг вакцинжуулахад 132,4 сая  төгрөгний  үнэ бүхий 875,8 литр шингэн, 840,9 мянган тун хатаасан бэлдмэл тус тус захиалан авч  17 сумын 47 МЭҮН-д хүргүүлсэн. Энэ онд шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин стандартын шаардлага хангаагүй, Сохор догол өвчнөөс сэргийлэх амьд вакцин үйлдвэрлэгдээгүй зэрэг Био комбинат ТӨТААГ-ын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан халдварт өвчнөөс сэргийлэх вакцины хамрагдалт 64,2 хувьтай  байсан. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг оны эхэнд төлөвлөн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний зардалд 347,7 сая төгрөг, лабораторийн шинжилгээний зардалд 16,4 сая, мониторонг үнэлгээний зардалд 6,5 сая, халдварт өвчний дуудлага үйлчилгээний зардалд 8,8 сая, Монгол мал үндэсний хөтөлбөр, ИТХ-ын үндсэн чиглэл, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан лабораторийг бэхжүүлэх зардалд 54,8 нийт 434,4 сая төгрөгийг төсөвлөн ажиллаа..

Монгол малын бэлчээрийн маллагаа, эрүүл мэндийн онцлогоос шалтгаалан мал сүрэг хөрсний халдварт, гоц халдварт, паразиттах, халдваргүй өвчин эмгэгт нэрвэгдэх эрсдэл өндөр байдаг. Жил бүр өвчний эрсдэл бүхий нутгийн давхардсан тоогоор 2,0-2,5 сая малыг эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулж байгаа ч мал сүрэгт 8-10 гаруй нэрийн халдварт өвчин, 10-15 нэрийн паразиттах өвчин бүртгэгдэж,  нийт малын 0,36 хувь буюу 9,5 мянган толгой мал халдварт өвчнөөр, 3,0 хувь буюу 80,4  мянган толгой мал паразиттах өвчнөөр өвчилж байна. Халдварт өвчний гаралтыг өмнөх онтой харьцуулвал шөвөг яр, томуу, дуут хавдар, цусан халдварт, сахуу зэрэг өвчний гаралт нэмэгдсэн ба шөвөг яр өвчнөөр Жаргалант, Мянгад, Дуут, Дарви, Манхан, Эрдэнэбүрэн, Ховд, Дөргөн, Цэцэг, Булган, Үенч сумдад 141 гаралт бүртгэгдэж 8014 мал өвчилж 191 мал хорогдсон нь урьд оноос 102  гаралт 7199 малын өвчлөл нэмэгдсэн юм. 2014 онд 16 сумын 43 багт 12 төрлийн халдварт өвчний 759 голомтонд 9570 толгой мал өвчилж 335 мал хорогдож 8338 мал эдгэрч 12 малыг устгасан байна.

Гурав: Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн улсын байцаагчтай хамтран төмс, хүнсний ногооны үр үржүүлэгчдийн хадгалагдаж байгаа үрийг шинжилгээнд хамруулж тариаланчдад стандартын шаардлага хангасан үр нийлүүлэх ажлыг зохион байгуулсан.

Тариаланчдыг стандартын шаардлага хангасан үр олгох ажлын хүрээнд ҮХААЯ-аас олгосон талбайн өргөст хэмх 5 кг, хүлэмжийн өргөст хэмх 0.05 кг,  шар лууван 10 кг, шар манжин 10 кг, хүрэн манжин 10 кг, бөөрөнхий сонгино 3 кг, урт сонгино 8 кг,  лооль 0.05 кг, төл сонгины 200 кг, чинжүү 0.05 кг  үрийг тариаланчдад нийлүүлэх арга хэмжээ авлаа.

Байгууллагын ногоон байгууламжийг өргөжүүлэх ажил, аймгийн Засаг даргын захирамжаар зарласан хотыг цэцэгжүүлэх болзолт уралдаанд оролцох ажлын хүрээнд 5 ш хүлэмжинд тодорхой хэмжээний цэцгийн үрслэг, хүнсний ногоо тариалах, мод суулгац, тариалж аймгийн ногоон байгууламж, хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн. Хаврын тариалалт, намрын ургац хураалтанд  3000 гаруй тариаланч ажиллаж үр тариа 160,1 га, төмс 803,7 га, хүнсний ногоо 1190 га, тэжээлийн ургамал 411,15 га, нийт 2564 га талбайд тариалалт хийж үр тариа 163,6 тн, төмс 9515,3 тн, хүнсний ногоо 13345,3 тн, тэжээлийн ургамал 3155 тн, нийт 26179,1 тн ургац хураан авсан дүнтэй байна. Намрын ургац хураалтанд  комбайн 4, жатка 2, төмс ухагч 19 ажиллалаа. Мөн 100 гаруй бага дунд оврын трактор техник ашиглагдаж байна. Аймгийн хэмжээнд 45 аж ахуйн нэгжийн 1168,6 га талбайг 608,1 мянган метр, 30 албан байгууллагын 163,4 га талбайг 1025,7 мянган метр, 539 иргэний 1865,1 га талбайг 146,9 мянган метр хашаагаар хашаажуулсан байна. Нийтдээ 166,7 мянган уртааш метр ойн зурвас байгуулагдсан  дүнтэй байна.Нийт дүнгээр 50 гаруй трактор техникээр иргэдийг хангасан нь аж ахуйн нэгж, иргэдэд зохих үр дүнгээ өгч байна. ХХААЯ-аас үр үржүүлгийн чиглэлээр санхүүжилт авсан Жаргалант сумын иргэн Д.Батчулуун, н.Цэцэгсүрэн, н.Цагаанцэцэг нарын үр үржүүлгийн талбайд сортын хяналт хийж ажилласнаар ирэх жилийн тариалалтанд таригдах стандартын шаардлага хангасан 1тн гаруй үрийг бэлдээд байна.

2004 оноос хойш манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр болон сэргээн засварлагдсан Алтай сумын Боомын ам, Дарви сумын Хойд гол, Зэрэг сумын Цагаан бургас, Манхан сумын Төгрөгийн гол, Улаан хүрээ, Буянт-2400 га-гийн 1, 2, 3 дугаар ээлжийн услалтын системүүд ажиллаж тариалалт хийгдээд байна. Нийтдээ 4000 орчим га –ийн услалтын системд тариалалт хийгдэж байна. Буянт сумын 2400 га-гийн услалтын системийн төсөл хэрэгжиж 800 га-гийн суваг ашиглалтанд орж ажиллаж байна.

Чацаргана хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажилласнаар 2013 оны жилийн эцсийн байдлаар  нийт 371,4 га талбайд чацаргана, жимс жимсгэнэ тариалжээ. 2014 онд 22,5 га талбайд жимс, жимсгэнэ нэмж тариалсанаар аймгийн хэмжээнд  нийт 393,9 га талбайд жимс жимсгэнэ тариалаад байна. Аймгийн хэмжээнд 53,9 тн жимс жимсгэнэ хураан авч урьд оныхоос  68,5 тн-оор буурсан нь энэ жил аймгийн хэмжээнд чацарганы ялаа ихэнх талбайгаар тархан гарсан нь  жимс жимсгэний ургац буурах гол шалтгаан болсон гэж үзэж байна.

2014 онд 43 га талбайд чацарганыг элсний нүүдэл, ойн зурвасанд, 3,5 га байгалийн чацаргана, жимс жимсгэний талбай сэргээгдсэн байна.

“Хөгжил” политехник сургалт, үйлдвэрлэлийн төвд Швейцарийн хөгжлийн агентлагийн 209,6 сая төгрөгийн  санхүүжилтээр дунд оврын жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр ашиглалтанд орууллаа.

Аймгийн хэмжээнд 5 тос, жүүс боловсруулах цех хэвийн түвшинд ажиллаж байна.

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх био бордоо үйлдвэрлэх зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаас 80,0 сая  төгрөг гаргаснаар Ховд их сургууль “Гумин”-ы бордоо үйлдвэрлэж орон нутгийнхаа тариаланчдад нийлүүлж байна.

Орон нутгийн 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Буянт суманд өдөрт 4 тн төмс боловсруулах /цардуул, чипс/ үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулснаар дотооддоо төмс борлуулах нөхцөл бүрдүүлэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 04:31
 
Find us on Facebook
Follow Us