You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Хүнс, Хөдөө аж ахуй 2015 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

2015 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 04:34

2014 оны эцсийн байдлаар 7159 өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хөдөлмөрийн насны 15.1 мянган малчин уг салбарт ажиллаж байна. Жилийн эцсийн дүнгээр 2625.6 мянган мал тоолуулсны дотор тэмээ 20628, адуу 96261, үхэр 138155, хонь 995053, ямаа 1375480 толгойг тус тус тоолуулж, урьд оны мөн үеээс 17.1 хувиар буюу 384.2 мянган толгойгоор таван төрөл дээрээ өссөнөөс  бүтцээр нь авч үзвэл тэмээ 0.8, адуу 3.6, үхэр 5.2, хонь 37.9, ямаа 52.4 хувийг тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээгээр 1000- аас дээш малтай өрхийн тоо 300-д хүрч урьд оныхоос 99 малчнаар нэмэгдэв.

Мал тооллогын дүнгээр хамгийн олон мал тоолуулсан сумаар Манхан сум 238.5 мянга, Чандмань сум 238.0 мянга, Мянгад сум 200.6 мянгыг тус тус тоолуулжээ. Тэмээгээр Дөргөн сум 3.6, адуугаар Чандмань сум 8.4, үхэрээр Булган сум 19.4, хониор Дарви сум 112.0, ямаагаар Манхан сум 128.6 мянган мал тоолуулж аймагтаа тэргүүлж байна. Мал аж ахуйн багуудаас Мянгад сумын Цагаан булан баг 80244, Манхан сумын Баянгол баг 73209, Эрдэнэбүрэн сумын Шураг баг 62468 мал тоолуулж багуудаасаа тэргүүлж байна.

Аймгийн хэмжээнд мал бүхий өрхийн тоо 11296, малчин өрхийн тоо 7159 болж, урьд оныхоос 116 малчин өрх, 473 малчин шинээр нэмэгджээ. Нийт малчдын дотроос эмэгтэй малчдын тоо 47.2 хувь буюу 7143 болсон байна.

 

Нийт мал сүргийн 41 хувь буюу 1077.6 мянган эх мал тоологдсоны дотор ингэ 6.5, гүү 27.8, үнээ 51.8, эм хонь 427.2, эм ямаа 564.1 мянгад хүрсэн байна.

Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтадын тооллогоор 178 гахай, 378 тахиа, туулай 3, зөгий 48 бүл тус тус тоологджээ.

МАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, худалдах, тээвэрлэх цэг салбарын 700 мянган м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хүнсний захын  7910 кг мах,  махан бүтээгдхүүн, 2220 л сүү, сүүн бүтээгдхүүнд, 59 толгой мал,  500 ш арьс ширэнд,  үзлэг  шинжилгээ хийгээд байна.

“Элбэг дэлбэг цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг 2015 оны 02 дугаар сарын 9-нээс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдааг сар шинийн баярыг угтан иргэдийн худалдан авалтыг нэг дороос дотоодын үйлдвэрийн хямд, чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангаж, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, сурталчлан таниулах зорилгоор зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 100 гаруй аж ахуй нэгж, хувийн хэвшил , жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцлоо.

Сар шинийн босгон дээр Улсын сайн малчин-4, тэргүүний тариаланч-2, аймгийн сайн малчин-29, тариаланч-5 төрж хамт олноо хошуучлан ажиллалаа.

Аймгийн үнэ зөвшлийн комиссын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авч байршуулсан өвсний 1 боодлын үнийг 1500 төгрөг болгож нийтдээ 1621 боодол өвс борлуулж 2,6 сая төгрөгийг төвлөрүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих- нийт 1070725 хээлтэгчийн 84,6 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийн мэдээг хүснэгтээр танилцуулбал:

Малын төрөл

Төллөсөн хээлтэгч

Бойжиж буй төл

Төлийн хорогдол

Ихэрлэлт

Бойжилтийн хувь

Ингэ

2014

1930

84

95,8

Гүү

6560

6397

163

97,5

Үнээ

19545

19161

384

98,0

Эм хонь

378530

374340

4390

184

98,9

Эм ямаа

499072

492050

7237

215

98,6

Бүгд

905721

893878

12258

399

98,7

Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 105,4 мянган га газрыг баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар Улсын тусгай хэрэгцээнд авсны дагуу өөрчлөлтийг Газрын нэгдмэл сангийн ГТ-4 тайланд тусгуулан ажиллалаа.

Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдон, аймгийн Засаг даргын 2015 оны А/64 дүгээр захирамжаар аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2015 оны 03 сарын 3-ны өдрийн А/65 дугаар захирамжаар өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж ажиллах хээрийн штабыг Алтай суманд байгуулан 2015 оны 03 сарын 05-ны А/73 тоот захирамжаар  хорио цээрийн онцгой дэглэм тогтоон ажиллаад 2 сарын хугацаа өнгөрч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 305 тоот тогтоолоор баталсан “Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам”, Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ҮХАА-н сайдын 2014 оны А/93 тоот шинэчилсэн заавар, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын шийдвэрүүдийг үндэслэн шүлхий өвчинтэй  тэмцэх, халдварын голомтыг таслан зогсоох арга хэмжээг аймаг, сум орон нутгийн удирдлага, ОБГ, МХГ, мэргэжлийн анги бүлгүүдтэй хамтран зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн байдлаар халдварыг голомтонд нь барьж, өвчний голомт намжмал байдалд ороод байна.

Шүлхий өвчний гаралт, халдварлалт, өвчлөлийн байдлын талаар.

2015 оны 2 дугаар сарын 25-наас эхлэн Булган сумын Доод нарийн хэмээх газарт өвчний дэгдэлт бүртгэгдсэнээс хойш Булган суманд Баян судал багийн Доод нарийн болон Бүрэнхайрхан багийн төвд 2 голомт, Үенч сумын Жаргалангийн ам, Улиастад 2 голомт, нийт 2 сумын нутагт 4 голомт үүсэж, Булган сумын 2 голомтонд 14 тэмээ, 330 үхэр, 349 ямаа, 63 хонь нийт 756 мал, Үенч сумын 2 голомтонд 79 үхэр, 60 ямаа, 27 хонь, нийт 166 толгой мал буюу дээрхи 2 суманд нийт 922 мал шүлхий өвчний ил шинж тэмдэг үзүүлэн өвчилсөн. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх эхний ээлжийн  вакцинжуулалтыг 3 дугаар сарын 6- 15-ны хооронд зохион баййгуулж дээрхи 3 сумын нийт 315940 толгой шүлхий өвчнөөр мэдрэмтгий мал амьтадыг вакцинжуулахаас 312665 толгой мал буюу 98.9%-г вакцинжуулсан. Булган сумын нийт үхэр, хонь, ямаа тэмээ буюу  172861 толгой малыг (94.5 хувь), Үенч сумын нийт үхэр, хонь, ямаа, тэмээ буюу 112591 толгой малыг(106.1 хувь) , Алтай сумын дээрхи сумуудтай хил залгаа Алтангадас, Бодонч, Барлаг багийн  27213 толгой малыг (100.8хувь) эхний вакцинжуулалтанд хамруулж,  вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдсэн. Хөшөөтийн уурхайгаас Булган сумын Ярант боомт орох хатуу хучилттай замд дээр Хөшөөтийн МоЭнКо ХХК–ны зардлаар халдваргүйтгэлийн 3 функтийг барьж нүүрс тээвэрлэлтийн машинд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

Халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд Булган сумын дээд, доод нарийн, тошилт, уурхайтын ам, цөөх, харгантад байгаа 19 өрхийн 29 тооны хашаа, хороо буюу 9250 мкв-т талбайг ариутгалаа. Үенч сумын Жаргалан багийн Жаргалантын амны 10 өрхийн 13 тооны хашаа буюу 2450мкв-т талбай, Улиаст, Чацаргантын 24 өрхийн 26 тооны хашаа буюу 7800 мкв-т талбайг ариутгасан байна.

Нийт 53 өрхийн 68 тооны хашаа буюу 19500 м2 талбай, 6 ширхэг худаг, 3 машин ариутгасан байна. Мөн Мон-Эко компани нүүрс тээвэрлэх зам дээр байгуулагдсан ариутгал халдваргүйтгэлийн 3-н цэгээр Булган сум болон Булган боомтоор орж гарах зорчих хөдөлгөөний 45 машин 167 хүн ариутган халдваргүйтгэсэн  байна.

Булган сумын төв Бүрэнхайрхан, Далт, Баянсудал багуудад эцсийн халдваргүйтгэлийн арга хэмжээг 2015 оны 04 сарын 20-аас эхлүүлээд байна.

Шөвөг яр, Коли иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 451,6 мянган мал хамрагдахаас 445,6 мянган мал хамрагдаж, хамрагдалт 98,6 хувьтай дуусах шатандаа байна.

Аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг 04 дүгээр сарын 10-нд зохион байгуулав.

Зөвлөгөөнд аймгийн 17 сумын 70 гаруй тариаланч оролцсон. Зөвлөгөөний үеэр аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчижүүлж, нэмэгдүүлэх зорилгоор “Газар тариалан” дэд хөтөлбөрийг боловсруулж, уг хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж санал авч тусгалаа. 04 дүгээр сарын 25-нд Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоотой хамтран Буянт, Ховд, Жаргалант сумдын 20 тариаланчдад эрт ургацын төмсийг хучлагатай  тариалах технологийн сургалтыг зохион байгуулсан.

Сургалтанд хамрагдсан 20 тариаланчдад нийт 3 тн, нэг тариаланчид 150 кг эрт ургацын Солист сортын үрийг олгож тэдний үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

Нөөцийн махны борлуулалт 4 дүгээр сарын 10 наас эхлэн хүнсний зах дээр борлуулалтын 2 цэг нээн нийт 60 орчим тн хонь, ямааны махыг иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Цаашид “Газар тариалан” дэд хөтөлбөр, Үр үржүүллэгийн аж ахуй байгуулах төсөл, аймгийн тэргүүний хоршоо шалгаруулах журам, зэрэг томоохон бодлогын бичиг баримт боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулж, батлуулахаар ажиллаж байна.

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 30, Пүрэв гариг, 04:41
 
Find us on Facebook
Follow Us