Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Мэргэшлийн шалгалт PDF Хэвлэх И-мэйл

ХОВД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт цахимаар авах тул бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудаснаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ

 

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөгийг Төрийн банк дахь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 110000321218 тоот дансанд тушаасан байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетын маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;

Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70432506, 99019227 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орохгүй.

ХОВД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

 
Find us on Facebook
Follow Us