You are here: Home ТАЗСЗ Мэргэшлийн шалгалт ТЗАС мэргэшлийн шалгалт Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн тухай

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн тухай PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 12-р сарын 02, Лхагва гариг, 07:32

Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын туслах болон дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Зарлагдсан туслах түшмэлийн 18, дэс түшмэлийн 27 нийт 45 ажлын байранд 378 иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтд 374 иргэн орж, 166 иргэн тэнцсэн бөгөөд авбал зохих 100 онооноос 60 буюу түүнээс дээш оноог авсан иргэн тэнцэхээс, шалгаруулалтад оролцсон 166 иргэнээс эцсийн шалгаруулалтаар  нийт 132 иргэн 60 буюу түүнээс дээш оноо аван тэнцсэн байна. Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн 166 иргэн монгол хэл бичгийн шалгалтад орж 139 нь тэнцэж мэдлэг хандлага, зан үйлийн ярилцлагын шалгалтад орсон бөгөөд үүнээс туслах түшмэлийн ажлын байрны сул орон тоонд өрсөлдсөн 15, дэс түшмэлийн ажлын байранд өрсөлдсөн 117, нийт 132 иргэн тэнцэж, тус тусын ангиллын нөөцөд бүртгэгдэхээр болов.

 

Зарлагдсан нийт 45 ажлын байрнаас туслах түшмэлийн 4, дэс түшмэлийн 2, нийт 6 ажлын байранд хүн бүртгүүлээгүй бөгөөд туслах түшмэлийн 11, дэс түшмэлийн 25 ажлын байр нийт 36 ажлын байр нөхөгдөн туслах түшмэлийн 7, дэс түшмэлийн 2, нийт 9 ажлын байр нээлттэй үлдсэн байна.

ХОВД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 12-р сарын 02, Лхагва гариг, 08:01
 
Find us on Facebook
Follow Us