You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Хүнс, Хөдөө аж ахуй ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР 2013 ОНД ХИЙСЭН АЖИЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР 2013 ОНД ХИЙСЭН АЖИЛ

Манай аймгийн мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. МАА-н үйлдвэрлэлд 17 сумыг 91 багийн 8.1 мянган  малчин өрхөд хөдөлмөрийн насны 17.0 мянган  хүн ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 63%-ийг үйлдвэрлэж байна. 

ХАА-н салбар  жилд дунджаар 11.0-12.0 мянган тн мах, 794.7 мян тн ноос, 247.2 мян тн ноолуур, 500-600 мян ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлж байна.  Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны хэрэгцээг 100%, төмсний хэрэгцээг 182.8%, гурилын хэрэгцээний 15.6%, сүүний 72.8%, хүнсний ногооны 95.3%-ийг  тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Малчдын залуу халаа бэлтгэх аймгийн дэд хөтөлбөрийг сум, баг, мэргэжлийн байгууллага болон 17 сумын 18-35 насны 220 гаруй малчны саналыг авсны үндсэн дээр боловсруулж аймгийн залуу малчдын сургалт семинарын үеэр хэлэлцүүлж урьдчилсан байдлаар баталгаажуулж 6 бүлэг 48 заалт бүхий хөтөлбөр боловсруулж батлуулахад бэлэн болгосон.

17 сумын 65 багийн 1467 хүнд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, хоршоо, бирж байгуулах, түүхий эдийн урамшуулал, сумын брэнд бүтээгдэхүүн зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан нийт хүмүүсийн 85,3% буюу 1252 нь малчин, 17,7% буюу 215 нь сумдын удирдлага, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжийн эрхлэгч нар, 42,6% буюу 625 нь хоршооны гишүүн байв. Аймгийн хэмжээнд 17 суманд 171 хоршоо байгуулагдсаны 82 нь малчдын хоршоо байгаагаас Дуут, Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань, Зэрэг, Үенч, Мөст, Манхан сумдын хоршоод сайн ажиллаж байна. 2013 онд 6973 өрхийн хонины 721,3, тэмээний 55,7,  нийт 777,0 тн ноосонд 1554,0 сая төгрөгийн урамшуулал олгуулах материалыг ҮХААЯ-ны “Мал хамгаалах сан”-д хүргүүлж, нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь хамрагдлаа.

Орон нутгийн хөгжлийн сангаас бүх суманд малжуулах сан байгуулж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малжуулах ажлыг зохион байгуулж байна. Малжуулах санд орон нутгийн хөгжлийн сангаас 940.0 сая төгрөг тусгаж, малжуулах сангийн үлгэрчилсэн дүрмийг аймгийн ИТХ-аар батлуулан мөрдүүлж ажиллав.

Царцааны бортого, авгалдай гаралт үе шатны тодотгох 2013 оны судалгааны дүнгээс үзэхэд царцааны идэвхтэй голомт 258,0 мянган га, нийт тархалт 497,0 мянган га-г эзэлж байна. Манхан, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Зэрэг, Дуут сумдад улсын төсвийн хөрөнгөөр 3500 литр карате (5%)-н хор зарцуулж, 30000 га-д 115428.0 мянган төгрөг (хорны үнэ 45370,0 мянган төгрөг оруулж тооцсоноор 160681,4 төгрөг)-ийн зардал гаргаж бэлчээрийг хөнөөлт царцаанаас хамгаалах ажлыг дунджаар 94,1 хувийн үр дүнтэйгээр зохион байгуулсан.

Сумдын мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн үйлчилгээний чадамж дээшлүүлэх зорилгоор 17 суманд усан ванн, мал жигнэх цахилгаан жин, лент, таяг метрээр хангасан. “Монгол мал” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар автомашин дээр суурилсан явуулын хөдөлгөөнт лаборатори, молекул биологийн шинжилгээний иж бүрдэл тоног төхөөрөмж хүлээн авч, лабораторийн оношилгоо шинжилгээний бэлэн байдлыг хангаж, шинжилгээний шинэ дэвшилтэт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи нэвтрүүлж орон нутагт молекул биологийн шинжилгээ хийх орчин нөхцлийг бүрдүүллээ. “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд молекул биологийн шинжилгээний баруун 4 аймгийн ийлдэс, нян судлаач эмч нарыг хамарсан 10 хоногийн сургалт зохион байгууллаа. Мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ хийх зөөврийн хашаа аймгийн үржлийн алба ашиглаж байна. Мөн вакцин хадгалах 1,3 сая төгрөгийн өртөг бүхий гадна барилга барьж ашиглалтанд оруулав.

Тариаланчдын бүлэг нөхөрлөл, хоршоонд бага оврын трактор олгох ажлын хүрээнд 2 сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 тракторыг 17 сумын багуудад олгож, ҮХААЯ-ны ТЭДС-аас 9 сард 16 бага оврын тракторыг хадуур, тармуурын хамт малчид, тариаланчдад лизингээр олгох ажлыг зохион байгууллаа. Нийт дүнгээр 100 гаруй бага оврын трактор, техник хэрэгсэл олгосон байна.

Аймгийн хэмжээнд үр тариа 111 га-гаас 172,8 тонн, төмс 757,8 га-гаас 10147,5 тонн, хүнсний ногоо 1075 га-гаас 13614,2 тонн, тэжээлийн ургамал 479,5 га-гаас 1114,6 тонныг тус тус хураан авсан. Энэ онд шинээр 79,9 га талбайд чацаргана тариалж, аймгийн хэмжээнд нийт 371,4 га-д жимс жимсгэнэ тариалж, оны эцсээр 122,4 тонн үхрийн нүд, чацаргана, бэсрэг алим, улаан, хар чавга хураан авсан байна.

Сумдад өвөлжилтийн бэлтгэл хангах, өвсний нөөц бүрдүүлэх албан даалгавар өгч өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 230,0 тн буюу 15000 ш прес өвс худалдан авч аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүллээ.

2013 онд 20 хүлэмжийг нэг бүрийг 1.2 сая төгрөгийн өртөгтэйгээр ҮХААЯ-наас ирүүлэн, сонирхсон аж ахуйн нэгжид  лизингээр олголоо. Аймгийн төвд  “Хөдөө аж ахуйн мэргэжилтний  зөвлөгөөн”, “Газар тариалан эрхлэгчдийн  зөвлөгөөн”, “Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөн”-үүдийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, малчид, хоршооллын төлөөлөл, аймгийн ЗДТГ, ҮХААЯ-ын  удирдлага, мэргэжилтнүүд, төсөл, хөтөлбөрүүдийн байгууллагуудын төлөөлөл бүхий 350 гаруй  хүнийг хамруулан зохион байгууллаа.

2013-2014 онд 17 сумын мал аж ахуйн 91 багт 7042 малчин өрхийн 2,228 мянган мал өвөлжихөөр тооцоо гарч байна. Зэргэлдээх сум, аймгийн нутагт Зэрэг сумын  Бураа  багт бэлчээрийн хүрэлцээ муу байгаагаас 16 өрхийн 9200 малыг Дарви сумын нутагт өвөлжүүлэх, Мянгад сумын 3 өрхийн 1000 мал Увс аймгийн Өмнөговь суманд, Чандмань суманд Дөргөн сумын 4 өрхийн 840 мал, мөн Увс аймгийн Өлгий сум, Өмнөговь суманд Дөргөн сумын 2 өрхийн 666 мал, Буянт сумын 5 өрхийн 675 мал  Ховд сумын нутагт, Буянт сумын нутагт Жаргалант сумын 30000 мал, Эрдэнэбүрэн  сумын 11 өрхийн 6522  мал Ховд сумын Цагаан бургас багт, Хөх сэрхийн тусгай хамгаалалттай газарт 42 өрхийн 26000 мал, Хар ус нуурын тусгай хамгаалалттай бүс нутагт Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумдын  730 өрхийн 255,3 мянган мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч гэрээ хэлцэл байгуулж ажиллалаа.

УЦУОШ-ний төвөөс 2013 оны 8 сарын бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд зуншлага нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд гантай байна. Манхан сумын хойд талын Тахилт баг, Дарви сумын урд талын Булаг баг, Мөст сумын баруун өмнө талын Хужирт баг, Зэрэг сумын Бураа багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, Булган сумын хойд талын багийн нутаг бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, Цэцэг сумын 2 баг, Мөст сумын 2 баг, Мөнххайрхан сумын 3 баг,  Манхан сумын 3 баг, Дөргөн сумын 2 баг, Буянт, Жаргалант сумын 3 баг, Ховд сумын 2 баг, Эрдэнэбүрэн сумын 1 баг, Алтай сумын 1 багийн нутгууд. бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн  нутагт орж байна. Аймгийн нийт сумдын 60 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй, 40 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байна.

2013 оны 10 сарын 8-ны байдлаар аймгийн хэмжээнд  64700 тн хадлан бэлтгэхээс 55841 тонныг бэлтгэж ажлын явц 86,3%, гар тэжээл 4150 тонныг бэлтгэхээс 2933,8 тонныг бэлтгэж 70,6% байна. Хадлан бэлтгэх төлөвлөгөөгөө Буянт, Эрдэнэбүрэн, Манхан, Алтай, Мөст, Ховд сумд биелүүлсэн, бусад сум төлөвлөгөөгөө хараахан биелүүлээгүй байна.

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 320,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 сумын 20 багт инженерийн хийцтэй 20 худаг, урьд оны үлдэгдэл санхүүжилтээр 5 худаг гаргах ажлын явц “Эвлэл” ХХК 7 худаг, “Алтайн хар сувд” 10 худаг гаргаж ажлын явц 68 хувьтай хүлээлгэн өглөө.

Ховд сумын Улаанбураа багт баригдаж байгаа 395,5 га-гийн услалтын системийг барих “Монгол менежмент төв” ХХК-ний ажлын явц 90 хувьтай 2014 оны 5 сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Мал сүргийг гарз хохирол багатай өвөлжүүлэхэд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар чухал нөлөөтэй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 170,0 мянган бод, 1911,0 мянган бог нийт 2081,0 мянган мал хамрагдаж 125,3 мянган метр квадрат талбай бүхий малын хэвтэр бууцыг халдваргүйжүүлсэн байна.


 
Find us on Facebook
Follow Us