Валютын ханш (ХААН Банк)
Цаг агаарын мэдээ
ЗДТГазар
7043-1111
МОНГОЛ БАРАА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ БҮРТГЭХ “ХОВД” СТАНЦ |
ЗОРИЛГО:
ХЭТИЙН ЗОРИЛГО: БАРУУН БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВ БОЛОХ Зорилтууд: Ойрын ирээдүйд (2012-2015)
Станцын мэдээлэл бүрдүүлэлт, мэдээлэл дамжуулалтын тасралтгүй байдлыг хангах Бүс нутгийн станцуудтай анхан шатны долгионы мэдээлэл солилцох Мэдээлэл боловсруулалтын программ хангамжуудыг бүрэн эзэмшиж боловсруулалтыг бие даан гүйцэтгэн мэдээллийн сан бүрдүүлэх чадвартай болно. Мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллүүдийг ашиглан орон нутгийн хийгээд бүс нутгийн сейсмшлийн болон горимын судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийж эхлэх Газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулалтыг автоматжуулах, хүчтэй газар хөдлөлтийн үед нэг станцаар анхааруулах дуут дохиолол өгөх арга аргачлал болон програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх Мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлж орон нутгийн ард иргэдийг болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээр хангах, сургалт явуулах, хүчтэй газар хөдлөлтийн үед төв, орон нутгийн аймгийн удирдлагыг шаардагдах боломжит мэдээллээр ханган ажиллах Алс хэтийн ирээдүйд (2012- 2020) Одоо ажиллаж байгаа газар хөдлөлтийг бүртгэх станц бичил сүлжээ, соронзон вариацийн станц, хөрсний хурдатгал бичигч станц, GPS-ийн байнгын станц зэрэг 4 төрлийн станцууд дээр нэмж дууны долгион бүртгэх инфрасаундын станцыг шинээр байгуулсанаар хүрээлэн орчны физик параметрүүдийг нарийвчлан бүртгэх чадвартай “геофизикийн цогц станц” болон өргөжин хөгжих Бүс нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн идэвхижилт, горимын судалгаа, газар хөдлөлтийн аюулын үнэлгээ болон дэлхийн дотоод бүтэц, геодинамик болон геотектоникийн нөхцөлийг судлах чадварлаг хамт олныг бүрдүүлэх замаар судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, боловсон хүчний чадавхи, орон тоо болон техник хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж орон нутаг дахь ШУ-ны статус бүхий эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэлтэй бие даасан байгууллага болон өргөжин хөгжих нь өнөөдрийн Ховд станцын алс ирээдүйн үндсэн зорилт болно. Товч танилцуулга 1957 оны Говь-Алтайн хүчтэй газар хөдлөлтөөс улбаалан газар хөдлөлтийг судлах ажил эрчимтэй эхэлсэн байдаг. Анх 1957 онд Улаанбаатар хотод хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар газар хөдлөлтийг судлах анхны станц байгуулагдан ажиглалт явуулж эхэлснээр газар хөдлөлтийг багажаар судлах судалгааны ажил эрчимтэй хөгжиж өнөөдөр Одон орон, геофизикийн судалгааны төв /ООГСТ/ болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд 1959 онд Алтайд, 1964 онд Цэцэрлэг, Тосонцэнгэл, 1965 онд Ховд, 1969 онд Даланзадгад, 1972 онд Булган, 1975 онд Хатгал, 1988 онд Өлгий, 1987 онд Улаангом хотуудад газар хөдлөлтийг судлах станцууд байгуулагдсан. Ховд аймаг дахь газар хөдлөлтийг бүртгэх “ХОВД” станц нь 1965 онд ШУА-ийн шийдвэрээр анх байгуулагдаж 2 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Ховд станц нь 45 жилийн түүхтэй, орон нутагт байгаа эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн байгууллагын нэг билээ. Ховд станц нь Газар хөдлөл судлаач И.Балжинням, Д.Мөнхөө нарын үүсэл санаачлагаар анхлан байгуулагдаж байгууллагын анхны эрхлэгчээр Х.Дэмбэрэл, ажиглагчаар Бадам нар байсан бөгөөд Улмаар 1968 онд 3 хүний орон тоотой болж лаборантаар н.Нуваан гуай томилогдон ажиллаж байжээ.
1997 оны 11-р сараас эхлэн Франц-Монголын засгийн газруудын хоорондын Геофизикийн салбарт хамтран ажиллах 1996 оны гэрээний дагуу Ховд станцад Францын хөрөнгө оруулалтаар орчин үеийн технологид суурилсан тоон үзүүлэлттэй автомат станцуудыг байрлуулж компьютер болон сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар мэдээллийг тасралтгүй дамжуулж байна. Мөн 2005 оноос гурван байгуулагч бүхий “HBD” тоон станц болон хүчтэй газар хөдлөлтийн үед долгионы хурдатгал бичигч асселерометрийн станцыг суурилуулж мэдээллийг тасралтгүй дамжуулж байна Түүнчлэн 2000 оноос Дэлхийн хөдлөл зүйг судлах мэдээлэл гарган авах зорилгоор Японы эрдэмтдийн оролцоотойгоор GPS -ийн дээд ангиллын станц байрлуулан тасралтгүй ажиглалт хийж, мэдээллийг ООГСТ-ийн сансар судлалын төвд дамжуулж байна. 2002 оноос “Баруун монголд хийх соронзон судалгаа” сэдэвт ажлын хүрээнд соронзон вариацын байнгын ажиллагаатай тоон станц, 2011 оны 7-р сараас Японы Кюшюгийн их сургуулийн Сансар судлалын хүрээлэнгийн дэмжлэгээр орчин үеийн технолгид суурилсан соронзон вариацын тоон станцыг суурилуулж мэдээллийг тасралтгүй авч байна.
Одоо манай байгууллага нь 7,5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байгууллагын эрхлэгч С.Загдсүрэн, инженер техникийн ажилтан Х.Ганзориг, эрдэм шинжилгээний туслах ажилтан Б.Диймаа, Ш.Баасансүрэн, П.Батбаяр, жолооч Ц.Энхбаяр, сахиул, үйлчлэгч Я.Эрдэнэчимэг, нягтлан бодогч Д.Цэндээ нар ажиллаж байна. БАЙГУУЛЛАГЫН ҮЕ ҮЕИЙН ЭРХЛЭГЧ НАР 1.Х.Дэмбэрэл. 1965-1976 онуудад эрхлэгчээр, лаборант, ажиглагчаар Бадам нарын хүмүүс ажиллаж байсан. Улмаар 1968 онд 3 хүний орон тоотой болж ажиглагчаар Нуваан гуай ажиллаж байсан. 2. Н.Төмөртогтох. 1976-1978 онууд станцын хоёр дахь эрхлэгчээр ажиллаж байжээ 3. М.Тонгон. 1984-1993 онуудад эрхлэгч болон ажилтнаар ажиллаж байсан. 4. Г.Батаа. 1978-2005 онуудад ажиллаж байсан, тус байгууллагад хамгийн олон жил ажиллаж байсан, ахмад ажилтан 5. З.Чанагсүрэн. 1997-2001 онуудад ажиллаж байсан, энэ хугацаанд Ховд станцын техник технологи шинэчлэгдэж, орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдож, мэдээллийг тоон хэлбэрээр дамжуулах ажлууд хийгдсэн. 6. Ph.D Ү.Сүхбаатар. 2001-2003 онуудад ООГСТ-өөс томилолтоор ирж ажиллаж байсан бөгөөд “Ховд” станцын өнөөгийн түвшинд ажиллах суурийг бэлтгэсэн, GPS болон Соронзон вариацын станцыг суурилуулж, үйл ажиллагааны хувьд өргөжихэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Орон нутгийн станцад ажиллаж байсан анхны ШУ-ын Гавъяат зүтгэлтэн цолыг хүртсэн, тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан хүн юм. Газар хөдлөлтийн мэдээллийн талаар: Монголд болж буй хүчтэй газар хөдлөлт болон бусад мэдээллийн талаар ООГСТ-ийн http://rcag.mas.ac.mn web хуудас, Дэлхий дахинд болж буй хүчтэй хөдлөлийн талаарх бүх мэдээллийг http://earthquake.usgs.gov/earthquakes/map/ хаягаар орж үзэж болно. Хэрэв та ямар нэгэн чичирхийлэл, доргилт, бусад дагалдах дуу чимээ зэргийг мэдэрсэн бол мэдээллийг Газар хөдлөлтийг бүртгэх “ХОВД” станцын 70432593 утсаар, эсвэл өөрийн биеэр бичгээр болон аман байдлаар орон нутгийн газар хөдлөлтийг бүртгэх станцад мэдэгдэх хэрэгтэй бөгөөд мөн боломжтой бол ООГСТ-ийн web хуудас http://rcag.mas.ac.mn -д дахь Та газар хөдлөлтийг мэдэрсэн үү? гэсэн холбоосоор орж цахим байдлаар илгээж болно.
Шуудангийн хаяг: Монгол шуудан ХХК-ийн Ховд салбар, Шуудангийн харйцаг 369 Байршлын хаяг: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Рашаант улаан уулын хойд энгэр, Эв-эеийн өндөрлөгийн хажууд E_mail хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Ажлын утас/факс: 70432593 Эрхлэгч С.Загдсүрэн, Утас: 94010127, 88008235 Нягтлан бодогч Д.Цэндээ, 89989002, 99438583 Инженер Х.Ганзориг, Утас: 99744400 ЭШТА-ууд: 88439091, 88834987, 89121818
|
Мэндчилгээ

Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа эрхэм тантай Ховд аймгийн албан ёсны вэб сайтаараа дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд нутгийн минь үзэсгэлэнт сайхан байгаль, хөдөлмөрч бүтээлч олон ястан зон олны минь ажил амьдралын арвин баялаг түүх соёл, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэр зэрэг Ховд нутагтай холбоотой мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудаснаас олж авна гэдэгт итгэл төгс байна. Ховд аймгийн маань албан ёсны вэб сайтаар зочилж байгаа эрхэм таны ажил үйлс өөдлөн дэвжиж, амьдрал ахуй нь ямагт цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг олон ястан ард түмнийхээ өмнөөс дэвшүүлье
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ
Зар мэдээ
Санал асуулга
ТАХ-ийн анкет татах
ТАХ-ИЙН АНКЕТ ТАТАЖ АВАХТунгалаг Буянт