Валютын ханш (ХААН Банк)
Цаг агаарын мэдээ
ЗДТГазар
7043-1111
МОНГОЛ БАРАА
НИЙТИЙН НОМЫН САН |
Ховд аймгийн Нийтийн номын сан 1938 онд аймгийн Гэгээрлийн бага хурлын 211 тоот тогтоолоор анх “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед номын фонд гэх дорвитой зүйлгүй, ард иргэдээс цуглуулсан 500 орчим боть номтой, нэг орон тоотойгоор соёлын үрийг тарих анхны ажлын гараагаа эхэлж байжээ. “Уншлагын газар” нь өдгөө ажлын 2 байр, уншлага үйлчилгээний 8 тасаг танхимтай, фондондоо 70 гаруй мянган боть номтой, 18 ажилтантай, нэг ээлжиндээ 220 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий орчин цагийн номын сан болон өргөжиж чаджээ. Электрон каталог, цахим уншлага зэрэг номын сангийн шинжлэх ухаанд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг өргөн нэвтрүүлэх, интернэт мэдээллийн хүртээмжийг сайжруулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Америк Монголын хамтын ажиллагааг дэмжих, хүүхэд залуучуудын Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2007 оны 03 сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ”Америкийн соёл мэдээллийн төв”-ийг байгуулав. 30,0 гаруй сая төгрөгийн өртөгтэй боссон энэ төв нь хүүхэд залуучуудад англи хэлний сургалт явуулахаас гадна Америк орны эдийн засаг, улс төр, соёл, урлагийн талаар мэдээлэл өгөх, гадаадын их дээд сургуульд суралцах сонирхолтой оюутан сурагчид, иргэдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах нь туслах, зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна. Уг төв байгуулагдсан цагаасаа эхлэн өрхийн орлого багатай боловч англи хэл сурах эрмэлзэлтэй сурагчдыг ”Access” тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулж суралцуулж байна. Хоёр жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцуулах уг сургалтанд одоогоор 60 сурагч хамрагдаад байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд аймаг улсын олимпиад, хаврын элсэлтийн шалгалтанд тогтмол дээгүүр байр эзлэн амжилттай суралцаж байна. |
Мэндчилгээ

Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа эрхэм тантай Ховд аймгийн албан ёсны вэб сайтаараа дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд нутгийн минь үзэсгэлэнт сайхан байгаль, хөдөлмөрч бүтээлч олон ястан зон олны минь ажил амьдралын арвин баялаг түүх соёл, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэр зэрэг Ховд нутагтай холбоотой мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудаснаас олж авна гэдэгт итгэл төгс байна. Ховд аймгийн маань албан ёсны вэб сайтаар зочилж байгаа эрхэм таны ажил үйлс өөдлөн дэвжиж, амьдрал ахуй нь ямагт цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг олон ястан ард түмнийхээ өмнөөс дэвшүүлье
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ
Зар мэдээ
Санал асуулга
ТАХ-ийн анкет татах
ТАХ-ИЙН АНКЕТ ТАТАЖ АВАХТунгалаг Буянт