You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Засаг даргын зөвлөл ногоон байгууламжийн гүйцэтгэлийн үнэлгээний асуудал авч хэлэлцлээ PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 9-р сарын 16, Даваа гариг, 03:59

9 сарын 13-нд аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдаж сумдын таримал ой, ногоон байгууламжийн гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний талаархи мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт хийлээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.5, 5.5.13 дугаар заалтууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар тогтоол, Ховд аймгийг “Ногоон Соёл Иргэншил”-тэй загвар аймаг болгох тухай Засаг даргын 2013 оны 06 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой энэ удаагийн үнэлгээг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас хийсэн байна.

Хяналт шинжилгээг 2013 оны 07 дугаар сарын 20-оос 2013 оны 08 дугаар сарын 05-ны хооронд хийж тооллого, судалгаа явуулсан бөгөөд аймгийн хэмжээний бүх сум, албан байгууллага хамрагджээ.

Жаргалант сумын хувьд ойн аж ахуй эрхэлдэг 12 аж ахуйн нэгж, албан байгууллага 10 гаруй төрлийн 2186055 ш мод үржүүлж ирсэн бол 2013 оны эхний хагас жилийн байдлаар  43632 ш мод нэмж тарьж, 2229687 ш модтой болсон байна. Үүний 95971 нь жимс-жимсгэнэ, 2106584 нь навчит мод, 16232 нь бутлаг ургамал, 460 нь шилмүүст мод байна.

Хяналт үнэлгээний дүгнэлтээр Ховд аймаг ногоон байгууламж бий болгох талаарх дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бүрдсэн байна гэж дүгнэсэн байна.

Зөвлөлийн гишүүд энэхүү дүгнэлтэнд саналаа нэмэрлэж, удахгүй тохиох Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих өдрийн бэлтгэлийг эртнээс хангаж, ирэх жил энэ гаргасан амжилтаа ахиулж ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон юм.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us