You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Төрийн албан хаагчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Төрийн албан хаагчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ
2013 оны 9-р сарын 18, Лхагва гариг, 10:15

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, аймгийн ЗДТГ, ТАЗСЗ-өөс хамтран 400 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Иргэн төвтэй” төрийн үйлчилгээний шинэчлэлд нутгийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, ажлын хариуцлагыг сайжруулахад анхаарах асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, төрийн албан хаагчдад шинэлэг мэдээ, мэдээлэл хүргэх зорилго агуулсан энэ удаагийн уулзалтыг аймгийн Засаг дарга нээсэн бол, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, ажлын албаны шинжээч Н.Энхцэцэг, ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Алтанбагана нар оролцож мэдээлэл хийв.

Тухайлбал төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтанд тулгамдаж буй асуудлууд, шинэчилсэн журамд оруулсан зарчмын өөрчлөлтүүд, ТАЗСЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, төрийн албаны сургалт, хөгжил, цахим засаглал, аймаг дахь ТАЗСЗ-ийн энэ онд хийсэн ажлын тайлан зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Мөн төрийн албыг төрлийн алба болгохгүй байхад юуг анхаарах, хэрхэн чанаржуулах, ёс зүйтэй байлгах, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр оролцсон төрийн албан хаагчид санал шүүмжлэл хэлснээр хагас өдрийн туршид болсон уулзалт хэлэлцүүлэг өндөрлөв.

 

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us