You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

2014 оны төсвийг иргэдийн оролцоотой батлах үүднээс багийн иргэдээс санал авч байна PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 11-р сарын 18, Даваа гариг, 05:36

2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг хүргэх, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын санал авах зорилгоор Жаргалант сумын багуудтай хуваарийн дагуу аймаг, сумын удирдлагууд уулзалт хийж байна.

2013 оны 11 сарын 18-нд аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Жаргалант, Магсаржав, Буянт багуудын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, тайлан мэдээллээ хүргэн, санал авлаа.

Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа, Ч.Чинбат, Жаргалант  сумын ИТХ-ын дарга н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж, албан байгууллагын дарга удирдлагууд, тус багаас сонгогдсон аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцлоо.

Гурван багийн 200 гаруй иргэд хөдөлмөрчид уулзалт хэлэлцүүлэгт оролцож, өнгөрсөн оны бүтээн байгуулалттай холбоотой болон бусад асуудлаар сонирхсон асуултандаа хариулт авч, хуулийн дагуу амьдарч байгаа нутаг дэвсгэртээ ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар өөрийн санал бодлоо илэрхийлэв.

“Иргэний оролцоотой төсөв-2014” багийн иргэдээс санал авах хуудас аялуулж нийгэм, дэд бүтэц, нийтлэг үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 үндсэн чиглэлийн хүрээнд санал авлаа.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us