You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Иргэндээ нээлттэй төр, иргэдийн оролцоотой төсөв батлах ажил амжилттай өндөрлөлөө PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 11-р сарын 21, Пүрэв гариг, 01:22

Аймаг орон нутгийн шинэ удирдлагууд ажлаа авсан нэг жилийн хугацаанд юуг хийж хэрэгжүүлсэн талаархи тайлан мэдээллээ Жаргалант сумын Цамбагарав, Наран, Рашаант багийн иргэдэд тайлагналаа.

Энэхүү тайлан мэдээллийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат хүргэж, тус багуудын иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр амьдарч байгаа баг хороондоо юу хийж хэрэгжүүлвэл хамгийн их үр дүнтэй талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна түүвэрчилсэн судалгаа авлаа.

Иргэдийн зүгээс ахмад настан, хүүхдүүдийн ая тухтай тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөл хэрэгтэйгээс гадна гэр хороололд зам, дэд бүтэц, гэрэлтүүлэг нэн чухал байгааг онцолж байсан юм.

Мөн 2013 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил иргэдийн нүдний өмнө илт харагдаж их зүйл хийж амжуулсан гэдгийг ч онцолж байлаа. Ийнхүү иргэндээ нээлттэй төрийн тогтолцоо, иргэдийн оролцоотой төсөв батлах үйл ажиллагаа Жаргалант суманд амжилттай явагдаж өндөрлөв.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us