“Жендэрийн тэгш байдал-Монголд” сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа Хэвлэх
Бичсэн .   
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 05:48

IMG_2306Ховд аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагаа, “GIZ”-ийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Жендэрийн тэгш байдал-Монголд” сэдэвт уулзалт, семинар 2014 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдлаа. Уулзалтанд Ховд, Завхан аймгуудын төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид бүхий 30 гаруй хүмүүс оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго нь жендэрийн эрх тэгш байдал гэж юу болох, бодлогын баримт бичгийг жендэрийн мэдрэмжтэй хэрхэн боловсруулах, улмаар  төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх явдал байлаа.

Тус арга хэмжээний төгсгөлд жендэрийн тэгш байдлын талаар оролцогч талуудаас судалгааны дүнд урьдчилж  боловсруулагдсан зөвлөмжийн төсөлд санал авч хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар санал солилцлоо.

Мөн хоёр аймаг харилцан туршлагаа солилцож, хамтран ажиллаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар ярилцлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 06:13
 
Find us on Facebook
Follow Us