image1 image2 image3
logo

ЧАЦАРГАНТ БАГ

Тус баг нь Мянгад сумын төвөөс 45 км зайнд оршдог бөгөөд баруун талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумтай, хойд талаараа Увс аймгийн Өмнөговь сумтай хил залган оршдог ба 149 өрхийн 645 хүн ам, 28220 толгой малтай.

Тус баг нь Төрийн тахилгат Алтан-Хөхий уулын баруун суга цэнгэг уст Ховд голын зүүн эргийн дагуу байрладаг бөгөөд 20 гаруй булаг шандтай, нэн ховор болон ховордсон Алтайн аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, Зэгсний гахай зэрэг амьтад, Хотон, Хойлог, Хун, Ёл, Бүргэд, Тас, Шонхор, Алтан гургалдай, Нугас, Тоодог, Ангир, Дэглий, зэрэг жигүүртэн, Сонгино, Алтангагнуур, Эрээнгомбо, Гоёо, Сульхир, Чихэр өвс зэрэг эмийн болон ховор ургамалтай , Чацаргана, Хармаг, Тошил зэрэг жимс жимсгэнэ ургадаг.

Тус багаас анхны гавьяат хуульч О.Лхамсүрэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн, гавьяат тамирчин Д.Батбаяр, гавьяат лимбэчин М.Бадам, соёлын гавьяат зураач М.Дамдинсүрэн, Монгол улсын төрийн шагналт ХАА-н ухааны доктор Б.Бат-очир, эдийн засгийн уханы доктор Г.Ширнэн, Техникийн ухааны доктор Ч.Дашпунцаг, Био физикийн доктор Г.Гунаажав, математикийн ухааны доктор НАХЯ-ны сайд дэслэгч генерал А.Жамсранжав, Ховд аймгийн Засаг дарга асан Х.Эрдэнэ, уулын спортын ОУХ-ний мастер Г.Цэрэннадмид, Монгол улсын алдарт уяач Т.Цогтоо зэрэг олон алдартан төрөн гарчээ.

нийтийн сүлжээ

хандсан тоо

0228284
өнөөдөр
өчигдөр
энэ долоо хоног
сүүл долоо хоног
энэ сард
сүүлийн сард
бүх өдөр
1166
3866
2831
61555
215197
12943
228284

тойм тоо
3288


таны IP хаяг:54.162.239.233
©2018  Мянгад сум  ,  Микролайнс ххк