хуудасны зам: Home

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Мянгад сумын 2017 оны 04 дүгээр сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2017 оны 4-р сарын 26, Лхагва гариг, 03:39

НЭГ:Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд:Багуудын Засаг дарга нарын ажлын хэрэгцээний компьютер худалдан авах хөрөнгө шийдвэрлэх тухай, Мал эмнэлгийн нэгжүүдийн 2017 оны санхүүжилтийн хуваарь батлах тухай, сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ХОЁР:Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппарадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулж ажилтан, албан хаагчид байгууллагын 2017 оны 01 дүгээр улиралын ажлын тайланг хэлэлцэж, орон нутагт хийгдэх цаг үеийн болон, 2 дугаар улиралд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Тус суманд аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сан, Орон нутгийн өмчийн газрын хамтарсан ажлын хэсэг   04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ажиллаж, Монгол улсын Төсвийн тухай, Шилэн дансны тухай, хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан бодлогын баримт бичгүүд, эрх зүйн акт, заавар, журмуудын хэрэгжилт, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, Төсвийн орлого болон ОНХС-ийн бодлогын хэрэгжилт, Санхүүгийн тайлагнал санхүүгийн эрх, Төрийн сангийн үйл ажиллагаа, Төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн НББ-ийн тухай хуулийн хэрэгжилт, Орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын чиглэлээр........

 
Стандарт хэмжилзүйн хэлтэсийн хяналт шалгалтын тухай
Бичсэн Ганхуяг   
2017 оны 4-р сарын 11, Мягмар гариг, 09:22

Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэсийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2017 оны 04 сарын 10-ны өдөр тус суманд ажиллаж, Стандарт тохирлын үнэлгээний тухай, Хэмжилийн нэгдмэл байдлын тухай, хуулиудын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 4 аж ахуй нэгж, 1 иргэн хамрагдаж Хангалттай үнэлгээ авлаа.

 
Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны нээлт
Бичсэн Ганхуяг   
2017 оны 4-р сарын 05, Лхагва гариг, 04:03

ООТА-р өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааны нээлт 2017 оны 03 дугаар сарын 31-ны 08 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд болж нээлтэд ЗДТГ-ын дарга Ч.Улаанхүү, ЗД-ын орлогч М.Баянжаргал, ЗДТГ-ын албан хаагчид болон Иргэдийн төлөөлөл оролцов. Мөн судалгаанд ажиллах тоологч Б.Энхтөр, Л.Сэржмядаг, Э.Дүүрэнжаргал, жолооч Д.Баатарсүрэн, Ч.Энхжаргал бүх багийн засаг дарга нар оролцлоо. Уг ажлын нээлтэнд зориулан Төрийн дуулал эгшиглүүлэн холбогдох албан тушаалтныг судалгааны ажилд гаргалаа...

 
Мянгад сумын 2017 оны 03 дугаар сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2017 оны 4-р сарын 04, Мягмар гариг, 02:58

НЭГ:Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны:

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хурал 2 удаа хуралдаж, сумын “Хүндэт тэмдэг”-ийн үнэ санхүүжүүлэх, “Алдарт эх”-д одон олгох, хөрөнгө зарцуулах, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах, гудамж талбай олон нийтийн газрын байршилыг тогтоох, Чацарганат багийн Их түймэртийн газрын маргааныг тус тус шийдвэрлэн баталлаа.

ХОЁР:Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын нутагт 03 дугаар сарын 21-23 өдрүүдэд   эхлэн орсон цас  үргэлжлэн орсон цасны   улмаас  Баянбулаг багт  гамшгийн хэмжээнд хүрсэн ба сумын Онцгой комисс шуурхай хуралдан  Гамшгийн үеийн дайчилгаанд нийт 30 хүнийг тус багт ажиллуулж, сумын нөөцөөс эхний ээлжинд 500 пресс өвсийг,  аймгийн Онцгой байдлын газар Зэвсэгт хүчний 0123 дугаар  ангийн техник хэрэгсэл ашиглан зам....

 
Жүгнээ хар уулын бэлийн хогийн цэгт нарны цахилгаан станц барихаар боллоо
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 13:11

Дэлхийн банкны санхүүжилтээр тус сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэр Жүгнээ хар уулын бэл, сумын нэгдсэн хогийн талбай бүхий газарт 10 мегаваттын нарны цахилгаан станц барих 30 га талбайн хог хаягдлыг устгах булшлах, шилжүүлэх, тухайн талбайг тэгшилж нарны цахилгаан станцын барилга байгууламжийн стандарт шаардлагад нийцсэн талбайг бий  болгох зорилгоор 30 сая төгрөгийн төсөл бичиж, Эрчим хүчний яаманд хүргүүлээд байна.

Байгаль орчны чиглэлээр 3 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, Мянгад сумын Гахайт баг, Буянт сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн 650 ширхэг...

 
2017 оны 1 улиралд Нийгмийн даатгалын сангаас нийт 338824,9 мянган төгрөгийн тэтгэвэр олгожээ
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 12:51

Ìàíàé ñóì íèéò 402 òýòãýâýð àâàã÷èäòàé.  ¯үнээс: ªíäºð íàñíû òýòãýâðèéã  291, òàõèð äóòóóãèéí òýòãýâðèéã 76, òýæýýã÷ýý àëäàñíû  òýòãýâðèéã 3 èðãýí àâäàã.

2017 îíû íýã ä¿ãýýð óëèðëûí áàéäëààð  338824.9 ìÿíãàí òºãðºãèéí òýòãýâýð òàâüæ îëãîñîí áàéíà.

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/35 дугаар тушаалаар "Тэтгэвэр урьдчилан олгох журам" батлагдсан. Энэхүү журамд заасны дагуу урьдчилан олгох тэтгэврийн хэмжээ нь тухайн тэтгэвэр авагчийн 3 хүртлэх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байна. Тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба нийгмийн даатгалын байцаагчид батлагдсан маягтын дагуу тэтгэврээ урьдчилан авах хүсэлтээ гаргаж өгнө.

 
Мал эмнэлэгийн үржлийн нэгжүүд тусгай зөвшөөрлийн эрхээ баталгаажууллаа
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 12:18

Тус сум нь 5 багтай  2016 оны эцэст  244626 толгой тоолуулсан. Үүнээс1099 тэмээ 10990 адуу ,14931үхэр , 93384 хонь, 124225 ямаатай. Тус суманд мал эмнэлэг, үржил үйлчилгээний 4 нэгж үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Цагаанбулан, Баянхошуу багт Б.Мөнхбаатар эзэнтэй “Алтан-Ирээдүй”, Чацарганат багт Б.Пүрэвдорж эзэнтэй “Суугт”, Баянбулаг багт Б.Рагчаадорж эзэнтэй “Хөх дружба", Гахайт багт  Ч.Соёл-Эрдэнэ эзэнтэй “Өлзий судаг” Мал эмнэлэг үйлчилгээний  нэгжүүд  мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг цаг тухай бүрд нь чанартай сайн хийж гүйцэтгэж байна.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас.....

 
Газар ашиглалтын бүртгэлийг шинэчлэн баталгаажууллаа
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 11:30

Монгол улсын хэмжээнд Нутаг дэвсгэрийн хөгжлийн 5-8 жилийн хугацаатай төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Мянгад сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө ба нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх, газар байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах судалгааны ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 24 ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнүүд тус сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалтай хамтран  5 багийн 425 өвөлжөө, хаваржаа, 77 уст цэг, бусад хиргэс үүр, түүхийн дурсгалт газрууд зэрэг нийт 526 цэгийг координатжуулан ажиллалаа.

 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 1
Find us on Facebook
Follow Us