хуудасны зам: Home

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨР БОЛЛОО
Бичсэн Ганхуяг   
2016 оны 3-р сарын 31, Пүрэв гариг, 00:18

Тус сумын цэцэрлэгийн байгууллага нь 2016 оны ажлын төлөвлөгөөний дагуу иргэд эцэг эхчүүдэд зориулж “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хөтөлбөрийн дагуу нээлтийн үйл ажиллагаа болон “Уран жиргээ” шүлгийн уралдаан, “Хэн сайн багш вэ” нээлттэй хичээл, багш ажилчдын зүгээс “Дүрийн тоглолт”, “Номын буян” зэрэг арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулан ажиллаа.

Мөн хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд  иргэдэд цэцэрлэгийн хоолны хүртээмж чанарыг танилцуулан амталгааг хүргэлээ. Тус байгууллагын "Нээлттэй хаалган өдөр"-өөр нийт 80 гаруй иргэд хөдөлмөрчид оролцож хамрагдлаа.

 
Сайн малчдыг шалгаруулж шагналыг гардууллаа
Бичсэн Ганхуяг   
2016 оны 2-р сарын 08, Даваа гариг, 02:24

 2015 онд эрдэнэт мал сүргээ  таван төрөл дээр нь өсгөн үжрүүлж нийгмийнхээ хариуцлагыг хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласан малчид, тариаланчдад “Муу нүүрт” хэмээх Бичин жилийн босгон дээр аймаг, сумын сайн малчин, тариаланчийн шагналыг гардуулах ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр сумын төвд зохион байгууллаа. Аймгийн сайн малчинаар Цагаанбулан багийн малчин Пүрэв овогтой Баттөмөр, Баянбулаг багийн малчин Баттулга овогтой Бадам-Ёндон нар шалгарч шагнуулсан бол сумын сайн малчинаар Чацаргант багийн малчин  Галбадрах овогтой Жарантай, Дашаа овогтой Лхамдорж, Баянбулаг багаас Дэжээ овогтой Пүрэвдорж,  Бярзана овогтой Чулуунбаатар, Гахайт багаас Арбуян овгтой Лхагвасүрэн, Цагаанбулан багаас Аймгийн Алдарт уяач Содном овогтой Батсүх,  Бямбажав овогтой Цээпил, Осор овогтой Насанбат, Баянхошуу багаас Даваасүрэн овогтой Лхагвасүрэн нар шалгарч шагнуулсан бол сумынтэргүүний тариаланчаар Баянхошуу багийн тариаланч Сумъяа овогтой Лхагвасүрэн шалгарч шагнууллаа.  Ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Сумын ИТХ-ын дарга С.Чулуунхүү, Засаг дарга Б.Даваадорж  нар энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

 
Мянгад суманд 2016 оны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил
Бичсэн Ганхуяг   
2016 оны 1-р сарын 11, Даваа гариг, 07:37
 
Сумын ИТХ-ын 8 дугаар хуралдаан боллоо
Бичсэн Ганхуяг   
2016 оны 1-р сарын 11, Даваа гариг, 06:04
 Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  ээлжит 8 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдөр боллоо. Хурлаар сумын 2015 оны төсөвт тодотгол хийх, Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийн тухай,  Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвйин урьдчилсан гүйцэтгэл, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн тайланг хэлэлцээд 2015 оны дэвшүүлсэн зорилтыг 91,3 хувь,  бүрэн эрхийн хугацааны хөтөлбөрийн биелэлт 79,6 хувийн хэрэгжилттэйгээр дүгнэлээ.Мөн 2016 оны орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг эрэмбэлэн нийт 14 төрлийн  ажлыг 94,0 сая төгрөгөөр хийгдэхээр  баталлаа.
 
Мянгад сумаас Сар хайрханы чиглэлийн 20 км замын нээлт боллоо
Бичсэн Ганхуяг   
2015 оны 12-р сарын 09, Лхагва гариг, 07:18

 Монгол улсын хэвтээ тэнхлэгийн авто зам Ховд аймгаас Завхан аймагруу чиглэсэн ·Ховд аймгийн Мянгад сумын Ховд голын гүүрнээс үргэлжлүүлэн 20 км хатуу хучилттай авто замын эхлэлийг 20 тэр бум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ·"Түмдэлгэрэх" ХХК нь 2013 онд гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэн 2015 онд дуусч замын нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Нээлтэнд сумын Засаг дарга Б.Даваадорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг даргын орлогч дарга М.Амарсанаа болон холбогдох яам, тамгын газрын· мэргэжилтнүүд хүрэлцэн ирж тууз хайчлах ёслолын ажиллагаа оролцож хүндэтгэл үзүүллээ.· 

 
Мянгад сумын ахмадууд баяраа тэмдэглэж байна
Бичсэн Ганхуяг   
2015 оны 10-р сарын 01, Пүрэв гариг, 06:46

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Ийнхүү тус сумын Ахмадын холбоо, Засаг даргын Тамгын газар хамтран алтан үеийн ахмад буурлуудынхаа баярыг зохион байгуулж байна.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга Б.Даваадорж ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан салбартаа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө
Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.
Ахмадын баярт нийт 4 багийн 70 гаруй ахмад буурлууд хүрэлцэн ирсэн бөгөөд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн  ахмадуудыг шиф байгууллагууд  нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Ахмадын баярын өдөрлөгөөр Шатрын тэмцээн, “Дэвжээ” тэмцээн зэрэг урлаг авъяас чадвар сорьсон  хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдахаас гадна үдшийн дуун цэнгүүн зохион байгуулагдахаар болсон байна. Тэмцээнүүд сумын Соёлын төвд зохион байгуулагдаж байна.

 
Мянгад сумын 9 дүгээр сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 9-р сарын 25, Баасан гариг, 11:50

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

Нэг. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

2015 оны 09 дүгээр сард аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ховд аймаг сурталчлах өдөр “Алтан өв” наадамд бэлтгэл ажлыг ханган 9 дүгээр сарын 04-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд сумын Засаг дарга Б. Даваадоржоор ахлуулсан ажлын хэсэг 30 ардын авъяастныг бэлтгэн урлагийн тоглолтыг хийж, үндэстэн ястнуудын “Цаст алтайн домог” тоглолтонд оролцож, түүх соёлын дурсгалт зүйл болон эд өлгийн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргаж гэр музей ажлуулан орон нутгаа Улаанбаатар хотод сурталчилаад ирлээ.

 Архив албан хэрэг хөтлөлт, төрийн удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэгийг......

 
Ховд аймгийн Мянгад сумын алдарт Чонон саарал
Бичсэн Ганхуяг   
2015 оны 9-р сарын 23, Лхагва гариг, 18:17
Ховд аймгийн Мянгад суманд газарчин, бошго, товсон, Бvргэд зэрэг олон овгийн нийлбэр бvхий мянгад угсаатан Их Монголын тулгар тєр тогтсон тvvхт 800 жилийн ойг тэмдэглэхэд ихэд ач холбогдол єгч байгаа нь тvvхэн тодорхой уламжлал онцлогтой холбоотой ажээ.

Энэ угсаатаны тухай БНМАУ-ын угсаатны зvй ба “Болор эрхи” сурвалж бичигт “Мянгад” нь Монголын тулгар төр байгуулахад хvчин зvтгэж явсан аймгийн нэг, хожим бага хаадын vед Алтайгаас Хянганы нуруу хvртэл тархсан бөгөөд манай улсад Хөвсгөл, Говь-Алтай, Ховд аймгийн зарим суманд Мянгадаар овоглосон, бvлэг хvмvvс нутагладаг хэмээгээд гол суурьшил нь Ховд аймгийн Мянгад сум гэж тодорхойлжээ. Их Монгол Улсын тулгар төрийг байгуулахад Их Монгол хэмээх аймаг оролцсон тухай мэдээлэл байдаг. Он цагийн удаашралын явцад зарим овог аймгийн нэр өөрчлөгдсөн ч Ойрд, Урианхай, Буриад зэрэг........

 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 3
Find us on Facebook
Follow Us