хуудасны зам: Home

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Цэцэрлэгийн 50 жилийн ой боллоо
Бичсэн Ганхуяг   
2015 оны 9-р сарын 16, Лхагва гариг, 05:17

Мянгад сумын Хүүхдийн Цэцэрлэгийн 50 жилийн ойн баяр наадам 2015 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Ойг угтаж хийх ажлын төлөвлөгөөний дагуу цэцэрлэгийн байгууллагын гаднах тохижилт үйлчилгээг сайжруулан бүтээлч ажлуудыг нэлээдгүй хийсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг олгох ажлыг тэгш хүртээмжтэй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус байгууллага нь 17 хүний орон тоотойгоор сургалт хүмүүжлийн ажлаа явуулж Эрхлэгчээр О.Мягмардаваа, багшаар Н.Нямцэцэг, Ц.Энхтуяа, Г.Цэндхүү, Б.Болорсувд нар ажиллаж, туслах багшаар Ц.Цэцэгжаргал, Б.Гансүх,  А.Одонжаргал, Д.Мөнхжаргал, тогоочоор С.Долгорсүрэн, туслах тогоочоор Ө.Оюун, нягтлан бодогчоор Б.Намжилмаа, няраваар Д.Нэргүй, сахиулаар Д.Балжинням, үйлчлэгчээр Б.Отгонцэцэг, галчаар Ж.Энхбат, О.Чулуунхүү нар ажиллаж байна. Ойн арга хэмжээнд.........

 
8-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 01:33

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015.08.24                                                                                                                          

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаан 1 удаа хуралдаж, сумын  2015 оны хүн ам орон сууцны завсарын тооллогын хөрөнгийн зардлыг шийдвэрлэлээ.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, жигд хүртээмжтэй явуулж, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, жигд хүртээмжтэй хүргэх ард иргэд, төрийн байгууллагууд харилцан хамтран ажиллах, санал хүсэлтийг хүлээн авах цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор баталсан, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах журам, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.2 дахь заалтын дагуу “Иргэдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулан ажиллаа.

Тус сумын хүн орон сууцны завсарын тооллогын ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 20-ний өдрүүдэд үр дүнтэй зохион байгуулан.......

 
"Нээлттэй хаалганы өдөр"ийн төлөвлөгөө , хуваарь
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 18, Мягмар гариг, 08:30

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, жигд хүртээмжтэй явуулж, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, жигд хүртээмжтэй хүргэх ард иргэд, төрийн байгууллагууд харилцан хамтран ажиллах, санал хүсэлтийг хүлээн авах цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор баталсан, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах журам, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.2 дахь заалтын дагуу “Иргэдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулан ажиллаж байна. Төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй, шударга шуурхай болгож үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  сар бүрийн 25-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр”, сар бүрийн 20-ны өдөр “Иргэдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж төрийн байгууллагууд эрхэм зорилго, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хүлээн авах,  хууль зүйн зөвлөгөө өгч, гарын авлага материал тараах зэргээр иргэдтэй хамтран ажиллаж хэвшиж байна. Сумын хэмжээнд Засаг даргын Тамгын газар, албан байгууллагууд 2015 онд нийт 54 удаа....

 
Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг явагдлаа
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 11, Мягмар гариг, 03:22

Улаанбаатар хотоос Гавъяат эмч Б.Туяабадрах эмчээр ахлуулсан  нарийн мэргэжлийн эмч нарын 16 хүний бүрлэдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймгийн Булган, Алтай сумуудаас бусад сумуудад нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж байгаа бөгөөд тус суманд 2015 оны 8 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд ажиллаа. Иргэд үзлэг оношилгоонд ихэвчлэн Эхо, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, хүүхэд  зэрэг  эмч нарын үзлэгт хамрагдсан байна. Үзлэгээр давхардсан тоогоор 200 гаруй иргэд хамрагдсан бөгөөд үзлэг үнэ төлбөргүй явагдлаа. Ажлын хэсэг цааш хуваарийн дагуу Дөргөн суманд ажиллана.

 
Улсын баяр наадам боллоо
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 10, Даваа гариг, 09:38

Тус суманд ардын хувьсгалын түүхт 94 жилийн ойн баяр наадам 2015 оны 07 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Баянбулаг багийн төвд зохион байгуулагдлаа. Наадамд нийтдээ 64 бөх барилдаж, 6 насны морь уралдаж наадамчин олноо баясгасан байна. Азарганд 1.Чацаргант багийн Ч.Загджавын бор 2.Чацаргант багийн Б.Уламбаярын хээр......

 
4-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:35

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2015.04.24                                                                                                                                      Баянхошуу

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл: 

Тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг 04 дүгээр сарын -ны өдөр зарлан хуралдуулж сумын 2015 оны төсвийн тодотгол хийх, зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 1 удаа хуралдаж, Алдарт эх одонд тодорхойлох тухай, Хууль эрх зүйн ажлын болон сургалтын хуваарь батлах, Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах, Орон нутгийн  хөгжлийн сангаас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөл, Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах газар нутгийн нэр байршил, солбилцолын судалгааг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Тус сумын Цагаанбулан багийн Үүнээт нэртэй газраас эртний баатрын булш олдсон ба аймгийн тус сумын Цагдаагийн тасаг дээр шалгаж байна.

 
6-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:41

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015.06.23                                                                                                                           Баянхошуу

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл: 

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаан 2 удаа хуралдаж, сумын  2015 оны улсын баяр наадам зохион байгуулах тов тогтоох тухай хэлэлцэн 2015 оны 07 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баянбулаг багт зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд зарим  иргэдийг Төрийн дээд шагналд тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Төрийн байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, төрийн албан хаагчдын шуурхай зөвөлгөөнийг тус бүр 1 удаа зохион байгууллаа.

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох журмын дагуу  сум хөгжүүлэх сангийн зээл олгох комисс 1 удаа хуралдаж 8000,0 мянган төгрөгийн зээлийг 3 иргэнд олгохоор шийдвэрлэлээ.

Чацаргант багийн 1 иргэн Ховд голд орж сураггүй алга болсоныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран сумын эрэн хайх аврах ангийнхан 06 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Ар гэрийн хүсэлтийн дагуу дахин эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 
7-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:41

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015.07.23                                                                                                                           Баянхошуу

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл: 

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаан 1 удаа хуралдаж, сумын  2015 оны 2 дугаар ээлжит хуралдаан зарлах тухай хэлэлцэн 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдөр хуралдахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны өдөр ирц хангалтгүй байсан тул тодорхойхгүй хугацаагаар хойшлогдов.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2015 оны 07 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд үндэсний их баяр наадмыг Баянбулаг багийн төвд  зохион байгууллаа.

Монгол улсын хэмжээнд Архивын улсын үзлэг зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газраас урьдчилсан шалгалт тус суманд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хийж амжилттай шалгагдлаа. Улсын үзлэгийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 4
Find us on Facebook
Follow Us