хуудасны зам: Home

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

5-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:38

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015.05.25  Баянхошуу

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Мянгад сумын Засаг даргын Тамгын газар аппарадын хурлыг 7 хоног бүрийн Даваа гарагийн 7цаг 30 минутанд хийж долоо хоногийн хийсэн ажил болон хийх ажлаа төлөвлөн ажиллаж байна. 2015 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд “Залуучуудын анхдугаар чуулган”-ыг хийж 5 багийн 150 гаруй залуучууд чуулж нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулан Гар бөмбөг, Дэвжээ зэрэг спорт урлагийн аргша хэмжээнүүдийг зохион байгуулан залуучуудын холбооны Тэргүүнээр Мягмаржавын Баянзулыг  сонголоо.

Мөн сарын 21-23-ны өдрүүдэд эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүд-Хөгжил-Оролцоо” уриан доор чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтанд 5 багийн 250 гаруй өндөр настай болоод малчин залуу эмэгтэйчүүд оролцлоо.

 
3-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:30

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015.03.26                                                                                                                           Баянхошуу

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл: 

Тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг 03 дугаар сарын 11-ны өдөр зарлан хуралдуулж сумын 2015 оны төсвийн тодотгол хийх, зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 1 удаа хуралдаж, Алдарт эх одонд тодорхойлох тухай, Хууль эрх зүйн ажлын болон сургалтын хуваарь батлах, Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах, Орон нутгийн  хөгжлийн сангаас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөл, Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах газар нутгийн нэр байршил, солбилцолын судалгааг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Сумын хэмжээнд мал төлөлт 83,6 хувьтай төлийн хорогдол гараагүй, мал онд оролт 99,9 хувьтай, том малын зүй бусын хорогдол 342,  мал төлөлт, хорогдолын мэдээг 7 хоног бүр утсаар мэдээлж, сар бүр цаасан мэдээ гаргаж ажиллаж байна.

 
2-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:29

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015.02.27                                                                        Баянхошуу

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан сумын нийт ахмадууд болон өрх толгойлсон 6 иргэнд “Шинэ цагийн хөгжил” ТББ болон нугийн удирдлагууд гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн сайн малчнаар Д.Гомбо, Т.Мөнхзул, тэргүүний тариаланчаар Т.Пүрэвхүү, алдарт уяачаар П.Заяа, Сумын сайн малчнаар Баянбулаг багийн малчин Б.Шагдаржав, Д.Балдангомбо, Чацаргант багаас Б.Амарсанаа, Гахайт багаас Ш.Уртнасан, Цагаанбулан багаас С.Бат-Орших, О.Мөнхбат, Баянхошуу багаас Х.Ренчинпүрэв сумын тэргүүний тариаланчаар Баянхошуу багийн тариаланч н.Төлөбек нар шалгарч орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

 
1-р сарын мэдээ
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 07, Баасан гариг, 02:27

МЯНГАД СУМЫН 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2015.01.26                                                                                                                                                          Баянхошуу

Нэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл: 

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаан 2 удаа хуралдаж, Сумын  ИТХТ-ийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, хуралдааны хуваарь батлах,  Хурлын ажлын албаны ажилтанг ажлаас чөлөөлөх, Мал эмнэлэгийн үйлчилгээний төлбөрийн үнэлгээ тогтоох, Сумын Соёлын төвийн номын сангийн номыг данслах, олон нийтийн байцаагч сонгох, Иргэдийг Төрийн дээд шагналд тодорхойлох, Ухаа толгой, Шаврын ордод хайгуул хийх санал хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Төрийн байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвөлгөөн, төрийн албан хаагчдын шуурхай зөвөлгөөнийг тус бүр 1 удаа зохион байгуулж  2014 оны статистикийн тоон мэдээлэл, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар нийт төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ.

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох журам, Сум хөгжүүлэх сангийн зээл олгох комиссыг сонгон шалгаруулах, Мал эмнэлэгийн жишиг үнэлгээний тарифыг шинэчилэхээр ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барилаа.

 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 5
Find us on Facebook
Follow Us