хуудасны зам: Home

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Мянгад суманд 2017 оны 1 улиралд 25 хүүхэд шинээр мэндэлжээ:
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 11:06

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар Иргэний бүртгэл, ЭХЭУ-ын бүртгэлийн чиглэлээр 133 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

1.Шинээр төрсөн хүүхэд 25, гэрлэлт 9,  овог нэр өөрчилсний бүртгэл 1, нас баралт 8, эцэг тогтоолт 7, үрчлэлт 1, шилжин явсан 25, шилжин ирсэн 18, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлээр газар өмчлөх гэрчилгээ 2, хашаа байшингийн гэрчилгээ 1, гээгдүүлсэн болон үрэгдүүлсэн шалтгаанаар 12 иргэн, 25, 45 нас хүрч иргэний үнэмлэхний сунгалт 10 иргэн, 16 нас хүрч  иргэний үнэмлэх шинээр авах 14 иргэний хүсэлтийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу өргөдлийг...

 
УРИЛГА
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 10:55
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс, МУ-ын Бүртгэлийн хуулийг иргэддээ сурталчлах зорилгоор Мянгад сумын "Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 10 нд "Нээлттэй хаалга"-ны өдрийг соёлын төвд зохион байгуулах тул төрийн болон, төрийн бус байгууллага, баг, аж ахуй нэгж, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна."Нээлттэй хаалга"-ны үеэр Бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудыг иргэдэд сурталчлах, мөн дараах үйлчилгээ үзүүлнэ. Гадаад паспорт, шилжилт хөдөлгөөн, иргэний үнэмлэх, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, ЭХЭУ-ын бүртгэлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээний талаар иргэд байгууллагад зөвлөгөө, зөвлөмж өгөх, материал хүлээж авах, гарын авлага тараах материал өгөх зэрэг үйлчилгээнүүдийг иргэдэд үзүүлнэ.
 
Татварын багц хуулийн хэрэгжилт Мянгад суманд
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 08:46
  Татварын улсын байцаагч нь татвар хураах, татварын єр барагдуулах, татварын орлогын тєлєвлєгєєний биелэлтийн байдал, татварын орлогын бїтэц, татвар, тєлбєр, хураамжийн ногдуулалт, тєлєлт, татварын єр, хураалтын чиглэлээр судалгаа хийж, удирдлагыг мэдээллээр хангах, татварын тайлан ирїїлэлтийн байдалд судалгаа хийж ирцийг стандартад хїргэх, улс орон нутгийн тєлєвлєгєєг жигд ханган биелїїлэх, татвар тєлєгчдєд їйлчилгээ їзїїлэх, гарын авлага материалаар хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллага, татвар тєлєгч иргэдийн хувийн хэргийг бїрдїїлэн баяжилтыг тухай бїр хийх чиг їїргийг хэрэгжїїлнэ.

2017 оны 1 дүгээр улиралд  îðîí íóòãèéí òºñâèéí îðëîãîä 7377.0   ìÿíãàí òºãðºã îðóóëàõààñ 9267.6  ìÿíãàí òºãðºã îðóóëж төлөвлөгөөг 125.6 хувиар биелүүллээ.Ойгоос түлээ мод ашигласны төлбөрт 30.0 мянган төгрөг,  байгалийн ургамал ашигласны тєлбєрт 1035.2 мянган төгрөг,........

 
Бүсийн даншиг наадмаас айраг хүртлээ
Бичсэн Ганхуяг   
2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 08:17

Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн даншиг наадамд Их насны морьдын уралдаанд  Мянгад сумын Чацаргант багийн харъяат аймгийн алдарт уяач Я.Ган-очирын саарал айргийн 3-т хурдалж наадамчин олон нутгийн зон олноо баясгалаа.

Уг саарал морь нь сумын наадам болон Ховд аймгийн улсын баяр наадмаар хол тасархай түрүүлсэн амжилтыг үзүүлж давхар уяагаар бүсийн наадамд айрагдсан амжилтыг гаргалаа. Мөн аймгийн наадмын азарганы уралдаанд Чацаргант багийн уяач Г.Баянзулын хээр азарга түрүүлж унасан хүүхэд, уясан эзэн хурсан олныг баясгалаа.

Уяач Я.Ган-очир, Г.Баянзул болон Мянгад сумын “Чонон саарал” уяачдын холбооны хамт олон уяач нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Та бүхнийг “Чонон саарал”-ын босоо цагаан хийморь  өнө мөнхөд ивээх болтугай.

 
Улсын баяр наадам боллоо
Бичсэн Ганхуяг   
2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 06:41

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, сумын баяр наадам Баянбулаг багийн Зуслан хүрэнд 7 дугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн Сумын  баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мянгад сумын харъяат, аймгийн  заан Уламбаяр, Увс аймгийн сумын заан Пүрэв баатар нараар манлайлуулсан аймаг, сумын  цолтой хүчит 64 бөх баяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Увс  аймгийн Өлгий  сумын харъяат, сумын Заан Пүрэв түрүүлж залуу бөх Сүхтулгын Гантулга үзүүрлэж сумын заан цолны болзолыг хангаад байна. Их насны морьдын уралдаанд....

 

 
Цолгүй залуу бөхчүүдийн бооцоот барилдаан боллоо
Бичсэн Ганхуяг   
2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 06:25

Ховд аймгийн Мянгад, Дөргөн сум болон Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумуудын залуучуудын дунд цолгүй  залуу бөхчүүдийн барилдаан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Мянгад сумын Баянбулаг багт зохион байгуулагдлаа. Тус барилдаанд сум бүрээс шилдэг шалгарсан 10 залуу бөх сумаа төлөөлөн барилдаж хүч бяр авхаалж самбаагаа сорьж барилдлаа.

Барилдаанд оролцогч сум бүр 500000 төгрөгийн бооцоотой барилдаж Мянгад сумын баг тамирчид тэргүүлсэн бол Өмнөговь сумын баг тамирчид удаалсан байна.    Энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлсөн бөгөөд  тэргүүн байр эзэлж шилжин явах цомыг хүртсэн суманд зохион байгуулж байхаар тогтсон байна.

 
МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Бичсэн Ганхуяг   
2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 05:47
  Тус сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын санаачилгаар 2016 оны 05 дугаар сарын 09, 10-ний өдрүүдэд малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулагдлаа. Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд хөдөөгийн малчин эмэгтэйчүүд, багуудын дунд зохион байгуулагддаг онцлогтой билээ. Уулзалтын санхүүгийн дэмжлэгийг Дэлхийн зөн Ховд орон нутаг хөгжлийн хөтөлбөрийн байгууллага ивээн тэтгэж санхүүгийн дэмлэг үзүүлсэн байна. Чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд  Баянхошуу, Баянбулаг, Гахайт, Чацаргант, Цагаанбулан  нийт 5 багийн 260 гаруй эмэгтэйчүүд хамргадаж өөрсдийн гар урлалаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулагдлаа. Мөн чуулганд оролцогчдын дунд хэлэлцүүлэгт 5  баг болгон хуваарилж санал хүсэлтийг нь сонсож 4 уриалга, 8 зөвлөмж гаргасан.... 
 
"ХАМТДАА ХӨГЖЬЕ" ХҮҮХДИЙН 2 ДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО
Бичсэн Ганхуяг   
2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 06:42

Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн бодлогын хүрээнд тусгагдсан хүүхдийн эрхийг хамгаалал, хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлж хүүхдийн оролцооны байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор   сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Дэлхийн зөн-Ховд ОНХХ-ийн байгууллагатай  хамтран “Хамтдаа хөгжье” хүүхдийн 2 дугаар чуулга уулзалтыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Чуулганыг нээж мэндчилгээ дэвшүүлэн сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Даваадорж, ЗДТГ-ын дарга, хүүхэд хамгааллын хатарсан багийн ахлагч Ч.Улаанхүү, ИТХ-ын дарга С.Чулуунхүү, Сум дундын Цагдаагийн тасгийн дарга Ж.Батбуян, ЕБС-ийн захирал Б.Энхтуяа, Цэцэрлэгийн эрхлэгч О.Мягмардаваа нар үг хэллээ. Чуулга уулзалтанд ЕБС-ийн 6-11 дүгээр бүлгийн 9 ангийн төлөөлөл 98 хүүхэд, Цэцэрлэгийн ахлах бүлгийн 10 хүүхэд, сурагчдын зөвлөлийн 10 хүүхэд,   насан туршийн боловсролын 12 хүүхэд нийт 120 хүүхдийн оролцоог ханган зохион байгуулагдлаа. Сумын хүүхдийн оролцооны байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үүрэг, зорилго, цаашид хэрхэн ажиллах тухай мэдээллийг ......

 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 2
Find us on Facebook
Follow Us