хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 05:47
  Тус сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын санаачилгаар 2016 оны 05 дугаар сарын 09, 10-ний өдрүүдэд малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулагдлаа. Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд хөдөөгийн малчин эмэгтэйчүүд, багуудын дунд зохион байгуулагддаг онцлогтой билээ. Уулзалтын санхүүгийн дэмжлэгийг Дэлхийн зөн Ховд орон нутаг хөгжлийн хөтөлбөрийн байгууллага ивээн тэтгэж санхүүгийн дэмлэг үзүүлсэн байна. Чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд  Баянхошуу, Баянбулаг, Гахайт, Чацаргант, Цагаанбулан  нийт 5 багийн 260 гаруй эмэгтэйчүүд хамргадаж өөрсдийн гар урлалаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулагдлаа. Мөн чуулганд оролцогчдын дунд хэлэлцүүлэгт 5  баг болгон хуваарилж санал хүсэлтийг нь сонсож 4 уриалга, 8 зөвлөмж гаргасан....  бөгөөд уг зөвлөмж, уриалгыг айл өрх, хамт олон болон амьдарч буй орчиндоо түгээн дэлгэрүүлэхийг  уриалж төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар Засаг даргын Тамгын газарт уламжлаад байна. Багийн оролцоо идэвхи санаачилга зэргийг харгалзан байр эзлүүлэхэд Баянбулаг багийн эмэгтэйчүүд тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн болж Засаг даргын нэрэмжит мөнгөн шагналаар шагнагдлаа.  .
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 07:26
 
Find us on Facebook
Follow Us