хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл "ХАМТДАА ХӨГЖЬЕ" ХҮҮХДИЙН 2 ДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

"ХАМТДАА ХӨГЖЬЕ" ХҮҮХДИЙН 2 ДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 06:42

Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн бодлогын хүрээнд тусгагдсан хүүхдийн эрхийг хамгаалал, хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлж хүүхдийн оролцооны байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор   сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Дэлхийн зөн-Ховд ОНХХ-ийн байгууллагатай  хамтран “Хамтдаа хөгжье” хүүхдийн 2 дугаар чуулга уулзалтыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Чуулганыг нээж мэндчилгээ дэвшүүлэн сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Даваадорж, ЗДТГ-ын дарга, хүүхэд хамгааллын хатарсан багийн ахлагч Ч.Улаанхүү, ИТХ-ын дарга С.Чулуунхүү, Сум дундын Цагдаагийн тасгийн дарга Ж.Батбуян, ЕБС-ийн захирал Б.Энхтуяа, Цэцэрлэгийн эрхлэгч О.Мягмардаваа нар үг хэллээ. Чуулга уулзалтанд ЕБС-ийн 6-11 дүгээр бүлгийн 9 ангийн төлөөлөл 98 хүүхэд, Цэцэрлэгийн ахлах бүлгийн 10 хүүхэд, сурагчдын зөвлөлийн 10 хүүхэд,   насан туршийн боловсролын 12 хүүхэд нийт 120 хүүхдийн оролцоог ханган зохион байгуулагдлаа. Сумын хүүхдийн оролцооны байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үүрэг, зорилго, цаашид хэрхэн ажиллах тухай мэдээллийг ......

  сумын ХХХБ-ийн ахлагч Ч.Улаанхүү чуулганд оролцогчдод хүргэлээ.Хөтөлбөрийн хүрээнд анги тус бүр чуулганд оролцогчдод шүлэг, дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлж,  өөрсдийн хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг гарган нээлтийн арга хэмжээний оролцоог өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.“Хамтдаа хөгжье” чуулга уулзалтын хүрээнд “Мянгад сумын хөгжилд миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаанд нийтдээ 21 бүтээл ирж оролцсоноос   шилдэг 5 илтгэлийг оролцогчдод хүргэж 1 дүгээр байрыг 10Б ангийн сурагч Л.Бямбасүрэн, 2 дугаар байранд 6А ангийн сурагч О.Мөнхзаяа, 3 дугаар байранд 9А ангийн сурагч Л.Нүүцгээ  шалгарсан  бол тусгай байранд 9А ангийн сурагч С.Дамбасүрэн,  10Б ангийн Б.Заяажаргал нар шалгарч тус тус байр эзэллээ.Чуулганы завсарлагаанаар оролцогч хүүхдүүдийн санаачилгаар “flash mob” бүжгийг сурагчдын зөвлөлийн хүүхдүүд  зааж сурцгаалаа.Гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт мэдээллийг 12А ангийн сурагч А.Цэцэгтуяа, нийгмийн ажилтан Д.Ууганцэцэгийн удирдлаганд чуулганд оролцогчдод мэдээллийг хүргэж, сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлагыг зохион байгуулж, оролцогч хүүхдүүд гэр бүлийнхэндээ чин сэтгэлийн захидал бичлээ.Чуулга уулзалтанд оролцогчдын дунд анги тус бүрийн хүүхдийн оролцоог ханган өртөөчилсөн “Буухиа” тэмцээнийг зохион байгуулж өөрсдийн оюун ухаан, авьяас чадвараа дайчлан 11А ангийхан тэргүүн байранд шалгарлаа.Хөтөлбөрийн дагуу “Надад хэлэх үг байна” хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүдийг  9 баг болгон хуваарилж санал хүсэлтийг нь сонсож  нийт хүүхдүүдэд хандаж 5 уриалга, сумын ХТЗ, ХХХБ-аас эцэг эхчүүдэд зориулж 18 зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмж, уриалгыг айл өрх, анги, хамт олон болон амьдарч буй орчиндоо түгээн дэлгэрүүлэхийг  уриалж төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар Засаг даргын тамгын газарт уламжлаад байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 06:48
 
Find us on Facebook
Follow Us