хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Цолгүй залуу бөхчүүдийн бооцоот барилдаан боллоо

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Цолгүй залуу бөхчүүдийн бооцоот барилдаан боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 06:25

Ховд аймгийн Мянгад, Дөргөн сум болон Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумуудын залуучуудын дунд цолгүй  залуу бөхчүүдийн барилдаан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Мянгад сумын Баянбулаг багт зохион байгуулагдлаа. Тус барилдаанд сум бүрээс шилдэг шалгарсан 10 залуу бөх сумаа төлөөлөн барилдаж хүч бяр авхаалж самбаагаа сорьж барилдлаа.

Барилдаанд оролцогч сум бүр 500000 төгрөгийн бооцоотой барилдаж Мянгад сумын баг тамирчид тэргүүлсэн бол Өмнөговь сумын баг тамирчид удаалсан байна.    Энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлсөн бөгөөд  тэргүүн байр эзэлж шилжин явах цомыг хүртсэн суманд зохион байгуулж байхаар тогтсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 06:40
 
Find us on Facebook
Follow Us