хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Улсын баяр наадам боллоо

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Улсын баяр наадам боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 06:41

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, сумын баяр наадам Баянбулаг багийн Зуслан хүрэнд 7 дугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн Сумын  баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мянгад сумын харъяат, аймгийн  заан Уламбаяр, Увс аймгийн сумын заан Пүрэв баатар нараар манлайлуулсан аймаг, сумын  цолтой хүчит 64 бөх баяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Увс  аймгийн Өлгий  сумын харъяат, сумын Заан Пүрэв түрүүлж залуу бөх Сүхтулгын Гантулга үзүүрлэж сумын заан цолны болзолыг хангаад байна. Их насны морьдын уралдаанд....

 

Чацаргант багийн уяач  н.Жамъяансүрэнгийн саарал түрүүлж аман хүзүүнд Чацаргант багийн уяач Я.Ган-Очирын хонгор, айргийн гураваар Баянбулаг багийн уяач н.Энхболдын халтар, айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач н.Буяагийн халиун орсон байна. Азарганы уралдаанд Цагаанбулан багийн уяач У.Хүрлээгийн халиун түрүүлж аман хүзүүнд Энхболдын хул, айргийн гураваар Уламбаярын халзан айргийн дөрөвөөр Дорждагвагийн хүрэн, айргийн таваар Баянзулын хээр эзэлсэн байна. Соёолон насны морьдын уралдаанд Я.Ган-очирын хүрэн,  аман хүзүүнд Увс аймгийн Завхан сумын уяач Батхуягийн шарга, айргийн гураваар Цогтоогийн халзан, айргийн дөрөвөөр Цагаанбулан багийн уяач Баатарсүрэнгийн хонгор, айргийн таваар Манхан сумын уяач Мөнхцоожийн хул  тус тус барй эзэлсэн байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 07:12
 
Find us on Facebook
Follow Us