хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Бүсийн даншиг наадмаас айраг хүртлээ

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Бүсийн даншиг наадмаас айраг хүртлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 08:17

Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн даншиг наадамд Их насны морьдын уралдаанд  Мянгад сумын Чацаргант багийн харъяат аймгийн алдарт уяач Я.Ган-очирын саарал айргийн 3-т хурдалж наадамчин олон нутгийн зон олноо баясгалаа.

Уг саарал морь нь сумын наадам болон Ховд аймгийн улсын баяр наадмаар хол тасархай түрүүлсэн амжилтыг үзүүлж давхар уяагаар бүсийн наадамд айрагдсан амжилтыг гаргалаа. Мөн аймгийн наадмын азарганы уралдаанд Чацаргант багийн уяач Г.Баянзулын хээр азарга түрүүлж унасан хүүхэд, уясан эзэн хурсан олныг баясгалаа.

Уяач Я.Ган-очир, Г.Баянзул болон Мянгад сумын “Чонон саарал” уяачдын холбооны хамт олон уяач нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Та бүхнийг “Чонон саарал”-ын босоо цагаан хийморь  өнө мөнхөд ивээх болтугай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 08:37
 
Find us on Facebook
Follow Us