хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Мянгад суманд 2017 оны 1 улиралд 25 хүүхэд шинээр мэндэлжээ:

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Мянгад суманд 2017 оны 1 улиралд 25 хүүхэд шинээр мэндэлжээ: PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 11:06

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар Иргэний бүртгэл, ЭХЭУ-ын бүртгэлийн чиглэлээр 133 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

1.Шинээр төрсөн хүүхэд 25, гэрлэлт 9,  овог нэр өөрчилсний бүртгэл 1, нас баралт 8, эцэг тогтоолт 7, үрчлэлт 1, шилжин явсан 25, шилжин ирсэн 18, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлээр газар өмчлөх гэрчилгээ 2, хашаа байшингийн гэрчилгээ 1, гээгдүүлсэн болон үрэгдүүлсэн шалтгаанаар 12 иргэн, 25, 45 нас хүрч иргэний үнэмлэхний сунгалт 10 иргэн, 16 нас хүрч  иргэний үнэмлэх шинээр авах 14 иргэний хүсэлтийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу өргөдлийг...

шийдвэрллээ.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас 1999 оноос хойших төрөлт, нас баралт, гэрлэлт бүртгэлийн журналуудыг нэг бүрчлэн мэдээллийн сантай тулган шалгасан. Үүнд 3680 иргэний мэдээллийг иргэн бүрээр мэдээллийн сантай тулгаж үзэхэд 89 иргэний бүртгэл мэдээллийн санд тусгагдаагүй байсан бөгөөд нөхөн бүртгэлийг хийж дээд газарт хүргүүлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 12:42
 
Find us on Facebook
Follow Us