хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Мал эмнэлэгийн үржлийн нэгжүүд тусгай зөвшөөрлийн эрхээ баталгаажууллаа

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Мал эмнэлэгийн үржлийн нэгжүүд тусгай зөвшөөрлийн эрхээ баталгаажууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 12:18

Тус сум нь 5 багтай  2016 оны эцэст  244626 толгой тоолуулсан. Үүнээс1099 тэмээ 10990 адуу ,14931үхэр , 93384 хонь, 124225 ямаатай. Тус суманд мал эмнэлэг, үржил үйлчилгээний 4 нэгж үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Цагаанбулан, Баянхошуу багт Б.Мөнхбаатар эзэнтэй “Алтан-Ирээдүй”, Чацарганат багт Б.Пүрэвдорж эзэнтэй “Суугт”, Баянбулаг багт Б.Рагчаадорж эзэнтэй “Хөх дружба", Гахайт багт  Ч.Соёл-Эрдэнэ эзэнтэй “Өлзий судаг” Мал эмнэлэг үйлчилгээний  нэгжүүд  мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг цаг тухай бүрд нь чанартай сайн хийж гүйцэтгэж байна.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас..... ирүүлсэн зөвлөмжийн дагуу Аймгийн ХХААГ-аас зохион байгуулсан  ажлын удирдамжийн хүрээнд  Мал эмнэлэг, үржлийн тасаг, Мал эмнэлэг, үржлийн нэгжийн MNS 5368-1:2001 стандартын аттестатчлалд хангалттай үнэлгээтэй шалгагдалаа.

Цаашид Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол мал хөтөлбөр болон мал эмнэлэгийн стандартын шаардлагын хэмжээнд мал сүргээ эрүүжүүлж халдварт өвчин орж ирж тархах эрсдэлээс хамгаалах зорилт тавина ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 12:40
 
Find us on Facebook
Follow Us