хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Жүгнээ хар уулын бэлийн хогийн цэгт нарны цахилгаан станц барихаар боллоо

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Жүгнээ хар уулын бэлийн хогийн цэгт нарны цахилгаан станц барихаар боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 13:11

Дэлхийн банкны санхүүжилтээр тус сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэр Жүгнээ хар уулын бэл, сумын нэгдсэн хогийн талбай бүхий газарт 10 мегаваттын нарны цахилгаан станц барих 30 га талбайн хог хаягдлыг устгах булшлах, шилжүүлэх, тухайн талбайг тэгшилж нарны цахилгаан станцын барилга байгууламжийн стандарт шаардлагад нийцсэн талбайг бий  болгох зорилгоор 30 сая төгрөгийн төсөл бичиж, Эрчим хүчний яаманд хүргүүлээд байна.

Байгаль орчны чиглэлээр 3 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, Мянгад сумын Гахайт баг, Буянт сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн 650 ширхэг... нойтон бургасыг хураан, үнэ тогтоолгон, 950.0 мянган төгрөгийг орон нутгийн орлогод оруулав.

 

Байгаль орчны байцаагч тус сумын багуудад сургалт сурталчилгаа явуулж Гахайт багийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх зөрчил  буурахгүй байгаатай холбогдуулан Багийн ИНХ-ын үеэр “Иргэн ба байгаль орчин” сэдэвт сургалтыг тус багийн 42 иргэнд зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажиллалаа.

Шинээр томилогдсон багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг чадавхжуулах зорилгоор “Баг дахь байгаль орчны эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 5 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажиллалаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 27, Даваа гариг, 13:15
 
Find us on Facebook
Follow Us