хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Сарын мэдээ Мянгад сумын 2017 оны 03 дугаар сарын мэдээ

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Мянгад сумын 2017 оны 03 дугаар сарын мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2017 оны 4-р сарын 04, Мягмар гариг, 02:58

НЭГ:Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны:

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хурал 2 удаа хуралдаж, сумын “Хүндэт тэмдэг”-ийн үнэ санхүүжүүлэх, “Алдарт эх”-д одон олгох, хөрөнгө зарцуулах, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах, гудамж талбай олон нийтийн газрын байршилыг тогтоох, Чацарганат багийн Их түймэртийн газрын маргааныг тус тус шийдвэрлэн баталлаа.

ХОЁР:Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын нутагт 03 дугаар сарын 21-23 өдрүүдэд   эхлэн орсон цас  үргэлжлэн орсон цасны   улмаас  Баянбулаг багт  гамшгийн хэмжээнд хүрсэн ба сумын Онцгой комисс шуурхай хуралдан  Гамшгийн үеийн дайчилгаанд нийт 30 хүнийг тус багт ажиллуулж, сумын нөөцөөс эхний ээлжинд 500 пресс өвсийг,  аймгийн Онцгой байдлын газар Зэвсэгт хүчний 0123 дугаар  ангийн техник хэрэгсэл ашиглан зам.... гаргаж 900 гаруй ширхэг пресс өвсийг тус багт хүргүүлээд байна.

1420 прэсс, түлш, хүнсний зүйлсийг айл өрхүүдэд хүргүүлж, цасанд боогдсон иргэдийг гэрт нь аюулгүй хүргэлээ. Дээрх арга хэмжээнд нийт 8 техник хэрэгсэл, 43 иргэн, төрийн албан хаагчдын дайчлан ажиллуулж, 2400,0 мянган төгрөгийн шатахуун зарцуулаад байна.

-2017 оны 03 дугаар сард иргэдээс Төрийн байгууллага болон, албан тушаалтнуудад нийт 45 өргөдөл ирсэнээс амаар 28, бичгээр 17 ирүүлнийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллалаа

-2017 оны 03 дугаар сард ирсэн бичиг 65 иргэнээс хугацаатай 9 бичиг ирж, хугацаатай бичгэнд хяналтын карт хөтлөн хугацаанд нь шийдвэрлэж ажиллаж байна.

ГУРАВ:Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэмжинд нийт 13 иргэнд 1820,0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэрт 65 иргэнд 15600,0 мянган төгрөг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэжинд нийт 46 иргэнд 2944,0 мянган төгрөг, Жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 51 иргэíд 12240,0 мянган төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Нийгмийн даатгалын чиглэлээр: Шимтгэлийн орлого 24150,1 мянган төгрөг, Иргэний Сайн дурын даатгалд 31 иргэнээс 2110.1 мянган төгрөг, Эрүүл мэндийн даатгалд 29 иргэнээс 1135.0 мянган төгрөг, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлд 1 иргэнээс 78.1 мянган төгрөг нийт 27473,3 мянган төгрөгийн орлого орууллаа.

Мөн 6 иргэнээс тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүлээн авч хувийн хэрэг бүрдүүлж тэтгэврийн тогтоолтыг хийлээ. Мөн “Ажилласан жил тэтгэврийн даатгал нөхөн тооцох хууль”-ийн хүрээнд жил тооцуулж авсан 2 тэтгэвэр авагчдын өргөдлийг хүлээн авч нэмэгдлийг аймгийн тэтгэврийн мэдээллийн баазад оруулж тогтоолт хийж баталгаажууллаа.

Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын санд 100223.1 мянган төгрөгийн санхүүжилт авч  өндөр насны тэтгэврийг 281 хүнд 79350.7 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 33 хүнд 5926.7 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 75  хүнд 12160.7 мянган төгрөг, ҮОМШӨ-ний сангаас 1 хүнд 302.3 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг тус тус олголоо.

Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 03 сард төрөлт-5, гэрлэлт 2, гэрлэл цуцлалт 1, нас баралт-4, шилжин явсан 5, шилжин ирсэн 4, иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Эрүүл мэндийн төв  нь энэ сард нийт 216 амбулторийн үзлэг хийж 32 иргэнийг хэвтүүлэн эмчилж, нийт 21 алсын дуудлаганд явж, 4 жирэмсний хяналтанд, товлолтын дархлаажуулалтанд нийт 8 хүүхдэд хийж үйлчилсэн.

ХАА, байгаль орчин үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Тус сум нь 5 багтай  2016 оны эцэст  244626 толгой тоолуулсан. Үүнээс1099 тэмээ 10990 адуу ,14931үхэр , 93384 хонь, 124225 ямаатай. Тус суманд мал эмнэлэг, үржил үйлчилгээний 4 нэгж үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Цагаанбулан, Баянхошуу багт Б.Мөнхбаатар эзэнтэй “Алтан-Ирээдүй”, Чацарганат багт Б.Пүрэвдорж эзэнтэй “Суугт”, Баянбулаг багт Б.Рагчаадорж эзэнтэй “Хөх дружба", Гахайт багт  Ч.Соёл-Эрдэнэ эзэнтэй “Өлзий судаг” Мал эмнэлэг үйлчилгээний  нэгжүүд  мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг цаг тухай бүрд нь чанартай сайн хийж гүйцэтгэж байна.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Аймгийн ХХААГ-аас зохион байгуулсан  ажлын удирдамжийн хүрээнд  Мал эмнэлэг, үржлийн тасаг, Мал эмнэлэг, үржлийн нэгжийн MNS 5368-1:2001 стандартын аттестатчлалд хангалттай үнэлгээтэй шалгагдалаа.

Цаашид Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол мал хөтөлбөр болон мал эмнэлэгийн стандартын шаардлагын хэмжээнд мал сүргээ эрүүжүүлж халдварт өвчин орж ирж тархах эрсдэлээс хамгаалах зорилт тавина ажиллаж байна.

Байгаль орчны чиглэлээр:

1.Хяналт шалгалтын чиглэлээр:

БОАЖЯ-ны сайдын А-22 тоот тушаалаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газраас зориулалтын журмаар Мянгад сумын Засаг дарга, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар, Найман-Од ХХК-ны  гурвалсан гэрээний дагуу тус сумын иргэдийн оролцоотойгоор 2000 ширхэг Алтайн сугас загас бариулахаар гэрээ багуулж хамтран ажиллàëàà.

Гэрээний дагуу загас барих иргэдэд хяналт тавьж ажиллаа. Монгол Улсын ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэнээс ирүүлсэн мэдээллийг  шалгах, мухарлах, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах зорилгоор Байгаль хамгаалагч, БОХУБ нар Гахайт багйин нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллàëàà.

Тус шалгалтаар эзэн холбогдогч нь тодорхойгүй гэрийн мод хийх зориулалтаар бэлтгэсэн 150 ширхэг бургас, эзэн холбогдогчтой 300 ширхэг бургасыг үнэ тогтоох зөвлөлийн шийдвэрээр 1 ширхэгийг нь 1500 төгрөгөөр борлуулахаар тогтоогоод байна.  Тухайн зөрчил гаргасан иргэнд 14 хоногийн хугацаанд байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэхээр нөхөн төлбөрийн хуудас өгч захиргааны арга хэмжээ авч ажиллаа. Байгаль орчны хяналтыг сайжруулах зорилгоор багт бүрт идэвхитэн байгаль хамгаалагч томилон үнэмëýõжүүллээ.

“СӨБ-ын ажлын чиглэлээр:

 

“Өсөх нахиа Хүүхдийн цэцэрлэг нь 2017 оны 3 дугаар сард  хүүхэд өдрийн төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай байна. Мөн эрхлэгч,  багш нарын санаачилгаар явуулсан 4 бэрх тэмцээнд нийт 24 эцэг эх амжилттай оролцсон. Бүлгийн багш нар хамтран 5 настай хүүхдийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн боловсрол, соёлын газарт  хүргүүллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 04, Мягмар гариг, 03:03
 
Find us on Facebook
Follow Us