хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Сарын мэдээ Мянгад сумын 2017 оны 04 дүгээр сарын мэдээ

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Мянгад сумын 2017 оны 04 дүгээр сарын мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2017 оны 4-р сарын 26, Лхагва гариг, 03:39

НЭГ:Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Тус сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд:Багуудын Засаг дарга нарын ажлын хэрэгцээний компьютер худалдан авах хөрөнгө шийдвэрлэх тухай, Мал эмнэлгийн нэгжүүдийн 2017 оны санхүүжилтийн хуваарь батлах тухай, сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ХОЁР:Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппарадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулж ажилтан, албан хаагчид байгууллагын 2017 оны 01 дүгээр улиралын ажлын тайланг хэлэлцэж, орон нутагт хийгдэх цаг үеийн болон, 2 дугаар улиралд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Тус суманд аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сан, Орон нутгийн өмчийн газрын хамтарсан ажлын хэсэг   04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ажиллаж, Монгол улсын Төсвийн тухай, Шилэн дансны тухай, хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан бодлогын баримт бичгүүд, эрх зүйн акт, заавар, журмуудын хэрэгжилт, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, Төсвийн орлого болон ОНХС-ийн бодлогын хэрэгжилт, Санхүүгийн тайлагнал санхүүгийн эрх, Төрийн сангийн үйл ажиллагаа, Төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн НББ-ийн тухай хуулийн хэрэгжилт, Орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын чиглэлээр........ мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд тус суманд ажиллаж, шинээр батлагдсан, шинэчилэн найруулагдаж, нэмэлт өөрчлөлт орсон Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар холбогдох байгууллага албан тушаалтанд зөвөлгөө өгч, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгсний дээр үүрэг хүлээгчдийн чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж уг сургалтанд төрийн албан хаагч, иргэд, хүүхэд, сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 130 гаруй хүн хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн А/133, дугаар   захирамжийн дагуу 2017 оны 1 дүгээр ээлжийн Цэрэг татах ажиллагаа тус суманд 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгуулагдаж цэргийн жинхэнэ албанд татагдах зарлан дуудах хуудас авсан 51 иргэн Цэрэг татлагын комиссоор орж, 7 иргэн цэргийн жинхэнэ албанд тэнцэж, бусад иргэд нь хуулийн хүрээнд шийдвэр гаргууллаа.

Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 04 дүгээр сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 11, гэрлэлт 4, нас баралт 2, үрчлэлт 1, шилжин явсан 8, шилжин ирсэн 7, хашаа байшингийн гэрчилгээ шинээр авах 1, иргэний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ. Тус суманд 2017 оны 04 дүгээр сарын 10-нд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс “Нэг иргэн нэг бүртгэл иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” уриан дор хууль эрх зүйн чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, 80 гаруй иргэн оролцож ЭХЭУБ-ийн чиглэлээр  8, гадаад паспортын захиалга 15, иргэн зөвөлгөө, үйлчилгээ авлаа.

Хөдөө аж ахуй, байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр:

Монгол хадран загасны үржлийн үеийг тохиолдуулан хадран загасны шилжилт хөдөлгөөний үеийн хууль бус агнуурыг таслан зогсоох, шилжилт хөдөлгөөнийг саадгүй явуулах зорилгоор тус сумын Байгаль хамгаалагч 10 хоногийн хугацаанд Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран  Ховд голын цутгалуудаар 6 чиглэлд 10 удаагийн хяналт шалгалт зохион байгуулан, загас агнахыг завдсан 18 иргэнтэй уулзан, 5 удаагийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгууллаа.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн 5 иргэний өргөдөл хүлээн авч 2 өргөдлийг Засаг даргын захирамжаар бүрэн шийдвэрлэж, 3 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа байна. Мөн энэ сард хамтран өмчлөлөө салгуулсан 66 иргэний судалгаа,  нөхөн сэргээх газрын судалгаануудыг гаргаж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүллээ.

Газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын төлбөрийн ногдуулалтыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон аймгийн Татварын албанд хүргүүлсэнж, энэ онд газрын төлбөрт 3500,0 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 2017 оны 01 дүгээр улирлын байдлаар 2200,0 мянган төгрөгийн орлогыг аймгийн Төрийн сангийн дансанд оруулаад байна.

Мянгад суманд үржүүлж буй “Мянгад” адуунд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийх ажлын хэсэг болох ХХААХҮЯ-ны  МАА-н бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч доктор Д.Батмөнх, МАА-н эрдэм шинжилгээний орлогч захирал Б.Бейсен,  Ховд аймгийн ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга Г. Бат-Өлзий, АОШЛ-ийн их эмч Б.Мөнхбаатар, ХХААГ-ын МАА-н албаны мэргэжилтэн С.Шүрхүү нар тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран цөм сүрэг, тохиромжтой хэвшил, удам бүлгийн адууны тоо толгой, адууны тарга хүч гүйцээгүй байгаа буюу хаврын адууны жин, биеийн үндсэн хэмжээ, үржлийн цөм сүргийн мал болон түүнийг маллагч малчдын 10 хүртэл хувийг хамруулсан судалгааны ажлыг хийж эхлээд байна.

Санхүү, бүртгэлийн чиглэлээр:

2017 оны 04 дүгээр сард татвар төлөгчийн бүртгэлийн болон тооцооллын үлдэгдлийн мэдээллийг татвар төлөгчтэй тулган баталгаажуулалт хийн урьд оны татварын өртэй байсан татвар төлөгч А.Авдалын 80.0 мянган төгрөг, Мянгад чаргат хоршооны 20.0 мянган төгрөг, Эмийн эргэлтийн сангийн хяналт шалгалтын  өр 200.0 мянган төгрөг, Б.Черханы 13,0 мянган төгрөг барагдуулсан ба А.Баатархааныг газрын төлбөр төлөгчөөр шинээр бүртгэж 16.0 мянган төгрөг төлүүлсэн байна.

Засгийн газрын төлбөр тооцооны төрийн сангийн фрийбаланс программаар тусгай шилжүүлгээр санхүүждэг болон орон нутгийн төсөвт байгууллагуудын сар бүрийн санхүүжилтийг төвлөрүүлэн өдөр тутмын гүйлгээг анхан шатны баримттай тулган гүйлгээг шивж, Төсөвт байгууллагуудын төлбөр тооцооны гүйлгээг тухай бүр цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн орон нутгийн байгууллага 0 мянган төгрөгийн 0 гүйлгээ, тусгай зориулалтын шилжүүлгийн  байгууллага 26.313.400 мянган төгрөгийн 27 гүйлгээ нийт 26.313.400 мянган төгрөгийн 27 гүйлгээг хийж гүйцэтгээд байна.

ГУРАВ:Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэмжинд нийт 19 иргэнд 1216,0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэрт 104 иргэнд 14560,0 мянган төгрөг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэжинд нийт 23 иргэнд 1472,0 мянган төгрөг, Жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 49 иргэíд 1960,0 мянган төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Нийгмийн даатгалын чиглэлээр: Шимтгэлийн орлого 22050,1 мянган төгрөг, Иргэний Сайн дурын даатгалд 29 иргэнээс 2350.1 мянган төгрөг, Эрүүл мэндийн даатгалд 31 иргэнээс 1235.0 мянган төгрөг, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлд 2 иргэнээс 156.2 мянган төгрөг нийт 25791,4 мянган төгрөгийн орлого орууллаа.

Мөн 7 иргэнээс тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүлээн авч хувийн хэрэг бүрдүүлж тэтгэврийн тогтоолтыг хийлээ.

Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын санд 100823.1 мянган төгрөгийн санхүүжилт авч  өндөр насны тэтгэврийг 291 хүнд 78950.7 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 35 хүнд 6026.7 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 76  хүнд 13160.7 мянган төгрөг, ҮОМШӨ-ний сангаас 1 хүнд 302.3 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг тус тус олголоо.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Эрүүл мэндийн төв  нь энэ сард нийт 449 амбулторийн үзлэг хийж 28 иргэнийг хэвтүүлэн эмчилж,  25 алсын дуудлаганд явж, 0-3 сартай 3 жирэмсэн эхийг эрт хяналтанд авч, энэ сард хөх умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгт хамрагпвал зохих нийт 13 эмэгтэйчүүдийг 100 хувь шинжилгээнд хамруулж ажиллалаа.

Товлолын дархлаажуулалтыг 2-4 сартай нийт 7 хүүхдэд -Тавт вакцин

9 сартай 6 хүүхдэд Улаанбурхан, Улаануудыг эсрэг вакцин

1-2 настай 11 хүүхдэд А гепатитын эсрэг вакцин

2 настай 8 хүүхдэд Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцины 2 дахь тунг тус тус тарьж дархлаажуулалтыг товлолын дагуу хийж үйлчилсэн.

Энэ сард нийт 22 албан бичиг ирсэний 8 албан бичиг хугацаатай албан бичиг байсныг бүртгэл хяналтын карт хөтөлж хяналтанд авч нийт 5 бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажилласан.

Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр:

“Өсөх нахиа Хүүхдийн цэцэрлэг нь 2017 оны 4 дүгээр сард  хүүхэд өдрийн төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай байна. Мөн Цагаанбулан багийн төвд Гэр цэцэрлэгийг 10 хоногийн хугацаатай ажиллуулж нийт 20 хүүхдэд боловсрол олголоо. Багш Н.Нямцэцэг хөгжмийн багшийн мэргэжлийн олимпиадад 1 дүгээр байр эзлэн Өргөмжлөл алтан медиалиар шагнуулсан ба багш Б.Болорсувд хөдөлгөөн эрүүл мэндийн олимпиадад амжилттай оролцоо. Чадварлаг багш нарын зөвөлгөөнд багш А.Одонжаргал өөрийн бичсэн илтгэлийг уншиж оролцлоо. Цэцэрлэгүүдийн сайн үйл ажиллагааны 4 дүгээр бүсийн зөвлөгөөн Дөргөн суманд зохион байгууулагдлаа. Үүнд: Багш Ц.Энхтуяа хөдөлгөөн эрүүл мэнд чиглэлээр, багш Г.Цэндхүү математикийн энгийн төсөөлөл чиглэлээр тус тус амжилттай оролцлоо.

Соёл урлагийн үйлчилгээний чиглэлээр:

Соёлын төв нь 2017  04 дүгээр сарын 06-нд Эрүүл мэндийн төв ДЗОУБ-тай хамтран төрийн албан хаагч, иргэдийн дунд сэтгэл судлалын нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Номын сангаар  нийт 128 иргэн үйлчлүүлж, нийт 291 ном авч, бүжгийн дугуйланд  нийт 58 хүүхэд суралцсан байна.

 
Find us on Facebook
Follow Us