хуудасны зам: Home Багууд Гахайт баг

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

гахайт баг
Гахайт баг
Бичсэн Ганхуяг   
2015 оны 9-р сарын 23, Лхагва гариг, 12:50

Тус баг нь сумын төвөөс 25 км бөгөөд баруун талаараа Ховд, Эрдэнэбүрэн сумын Улаанхаргана, Хонгио багуудтай зүүн талаараа Баянбулаг, Чацаргант, Цагаанбулан багуудтай хиллэдэг. Багийн онцлог нь хадлангийн талбайтай үүнээс багийн иргэд болон Чацаргант, Баянбулаг зэрэг багуудын малчид ирж хадлан тэжээлээ бэлдэж, өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэл хангаж авдаг.

Тус баг нь 72 өрхийн 269 хүн амтай, 15418 толгой малтай. Гахайт баг нь Халзан бүргэдтэй, Хар ямаат зэрэг байгалийн үнэт металын илэрц бүхий газар нутагтай, олон төрлийн усны шувуу болон ховордсон амьтан аргаль угалз, янгир ямаа, хулсны гахай зэрэг амьтад байдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 9-р сарын 25, Баасан гариг, 05:04
 


Find us on Facebook
Follow Us