хуудасны зам: Home Сумын тухай Алдар гавъяатнууд

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Алдар гавъяатнууд
Сумаас төрсөн алдар гавьяатнууд

Тус сумаас МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга асан  Банзаржавын Баасанжав, АИХ-ын дарга асан Жамбалдоржийн Уртнасан, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан  Агваанжанцангийн Жамсранжав, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх хэвлэл утга зохиолыг хянах газрын дарга асан  Минжүүрийн Жамъяндорж, АИХ-ын депутатаар дөрвөн удаа сонгогдож, Сэлэнгэ аймгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Аюушийн Цэрэндаваа, УИХ-ын гишүүн асан аймгийн Засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа доктор, профессор Г.Нямдаваа, АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож байсан Улсын аврага малчин Б.Бямбажав, Гавъяат малчин Т.Чулуунбаатар, Улсын тэргүүний тариаланч А.Авдархмаан, А.Курсхан, Ардын жүжигчин Л.Жамсранжав, Гавъяат хуульч О.Лхамсүрэн, Соёлын гавъяат зүтгэлтэн М.Бадам, Үйлчилгээний гавъяат ажилчин Г.Дэлгэрсүрэн, Гавъяат багш физикийн ухааны доктор Т.Гунаажав, Соёлын гавъяат зүтгэлтэн утга зохиол судлаач М.Баянзул,  Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач М.Дамдинсүрэн, Уулын спортын мастер Цэрэннадмид нарын хөдөлмөрийн тэргүүний сайчууд, Сэтгэл судлалын ухааны доктор Д.Санжжав, Эдийн засгийн ухааны доктор Г.Ширнэн, Химийн ухааны доктор Б.Цэндээ, Техникийн ухааны доктор Ч.Дашпунцаг, Төрийн шагналт Агрономич Б.Бат-очир, Улсын алдарт уяач С.Данаажав, Т.Цогтоо, Ардын хувьсгалын партизан Б.Аюушжав, Өлзийдамба, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Чойсүрэн, ахмад дайчин Ц.Нанзад, Ж.Шагдар, гавьяат хуульч О.Лхамсүрэн, Хөдөлмөрийн баатар, хүний гавьяат эмч Н.Баасанжав, Улсын аварга барилгачин Ж.Баасанжав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн З.Шарав, гавьяат тамирчин Д.Батбаяр, Б.Солонго, Монгол улсын харцага Г.Алтангэрэл, гавьяат малчин Т.Чулуунбаатар, Ч.Төмөрбаатар    Улсын аварга малчин  Б.Бямбажав, Алтан төлийн эзэн Ч.Гансүх, ШУА-ын жинхэнэ гишүүн, судлаач Б.Сандаг, Доктор Д.Цэцгээ Монголын сүсэгтний холбооны тэргүүн, Ламиран хийдийн хамба С.Баянцагаан, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Баянзул, Алдарт уяач Т.Цогоо, С.Данаажав, Ахмад зүтгэлтэн Ж.Шагдар, Д.Чойсүрэн, Дэслэгч генерал А.Жамсранжав, Байлдааны гавьяаны улаан тугын одонт ахмад дайчин Нанзад, яруу найрагч, зохиолч Н.Сүхдорж, Я.Цэвэг-Очир, Г.Ашигнов, Ц.Жарантай, Эдийн засаг, улс төр судлаач, зохиолч С.Даш, Г.Ширнэн нарын эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж явсан төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 10, Даваа гариг, 08:39
 


Find us on Facebook
Follow Us