хуудасны зам: Home Байгууллага Цэцэрлэг

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Цэцэрлэг
Цэцэрлэг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 09:03
 ТҮҮХЧИЛСЭН ТАНИЛЦУУЛГА 

Тус цэцэрлэг нь анх 1966 онд “Сүхбаатарын зам” нэгдлийн хөрөнгөөр 3 гэр 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны эрхлэгч багшаар О.Лхагва, тогоочоор С.Эрдэнэ, асрагчаар Дамдинсүрэн нар ажиллаж байжээ. 1969 онд сум нэгдлийн хөрөнгөөр нэг бүлэг, унтлагын өрөө, гал тогооны өрөөтэй байшин засварлан түүндээ ажиллаж эрхлэгч багшаар Цэнд-Аюуш, тогоочоор С.Эрдэнэ, Дамдинсүрэн нар асрагчаар Нацагням , Наранцэцэг  ажиллаж байжээ.

1975 онд “Хүүхдийн төлөө фонд”-ын  өгөөмөр сайхан тусламжаар Мянгадын хүүхэд багачуудын сурч боловсрох үйл ажиллагаанд зориулан цэцэрлэгийн 1 бүлэг, Яслийн 1 бүлэг нийт 50 хүүхдийн зориулалттай барилгыг аж ахуйн склад, иж бүрэн тоног төхөөрөмжтэй хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байсан.

Энэ үед эрхлэгч багшаар Б.Чулуунцэцэг, тогоочоор С.Эрдэнэ, Дамдинсүрэн, яслийн асрагчаар Должинжав, Лхамсүрэн нар цэцэрлэгийн асрагчаар Норжмаа, сахиулаар Чойнинз нар ажиллаж байжээ.

1977 онд эрхлэгчээр С.Цийрэгзэн, багшаар Д.Цэнд-Аюуш, яслийн сувилагч багшаар Бямбаа, асрагчаар Норжмаа, Лхамсүрэн, тогоочоор С.Эрдэнэ, Нансал сахиулаар Чойнинз нар   

ажиллаж байсан ба 1983 оноос эрхлэгчээр Д.Цэн-Аюуш, багшаар Д.Буяндалай, Янжиндулам, Доржханд, асрагчаар Норжмаа. Лхамсүрэн нар ажиллаж байжээ.

1987 оноос хүүхдийн хүнсний хангамжийг сайжруулах талаар анхааран ажиллаж өөрсдийн хүчээр хүнсний ногоо тарьж  өөрийн орлогыг нэмэгдүүлж аж ахуй эрхэлдэг байсан ба зуны улиралд хүүхдийг сүү сүүн бүтээгдхүүнээр хангаж, хүүхдийг шар сүүнд оруулж нар ус, агаараар чийрэгжүүлэх ажлыг хийж байв.

1989 оноос унтлагын өрөөг анги болгон  3 бүлэг 75 хүүхдийн хүчин чадалтай 9 орон тоотой болон өргөжин ажиллаж эхэлсэн. Энэ үеэс эрхлэгчээр Д.Буяндалай, багшаар О.Мягмардаваа, Д.Батжаргал, Өлзийбаяр нар ажиллаж байсан.

2004 оноос эрхлэгчээр О.Мягмардаваа ажиллаж эхэлсэн ба багшаар Ц.Энхтуяа, Н.Нямцэцэг, Г.Цэндхүү, Б.Болорсувд нар ажиллаж байна.

Ийнхүү ажиллах хугацаанд үе үеийн мэргэжлийн чадварлаг багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байсан. Үүнд: Цэнд-аюуш, Буяндалай, Баярхүү, Доржханд, Гүлем, Батжаргал, Б.Батсүх, Өлзийбаяр, О.Мягмардаваа нарын багш нар одоо ч тус байгууллагадаа ажиллаж амьдарсаар  байна. Тус цэцэрлэг нь 2011 онд Цагаанбулан багт багийн цэцэрлэгээ нээж бүлгийн багш, туслах багшийн орон тоог нэмж одоо 4 бүлэгт 100 хүүхдийн хүчин чадалтай 14 орон тоотой 2 гэрээт ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь 17 хүний орон тоотойгоор сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Эрхлэгчээр О.Мягмардаваа, багшаар Н.Нямцэцэг, Ц.Энхтуяа, Г.Цэндхүү, Б.Болорсувд нар ажиллаж байна. туслах багшаар Ц.Цэцэгжаргал, Б.Гансүх А.Одонжаргал, Д.Мөнхжарал тогоочоор С.Долгорсүрэн, туслах тогоочоор Ө.Оюун, нягтлан бодогчоор Б.Намжилмаа, няраваар Ж.Энхтуяа, сахиулаар Д.Балжинням, үйлчлэгчээр Б.Отгонцэцэг, галчаар Ж.Энхбат, О.Чулуунхүү нар ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн ая тухтай байдлыг хангахын тулд НҮБ-ын хүүхдийн сан, Щвейцарын хөгжлийн агентлаг “Цөлжилт сааруулах” төслийн хүрээнд уянгын цоохор гэр, хүүхдийн тоглоом наадгай,  ширээ сандал, тавилга тоног хэрэгсэл, 1, 2 дугаар хоолны цахилгаан тогоо зэрэг хэвийн үйл ажиллагаа буюу сургуулийн өмнөх боловсролыг олгоход шаардагдах материаллаг баазаар хангагдаад байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 11:32
 


Find us on Facebook
Follow Us